Хотын амьдрал - Ublife.mn

Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барина
Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын дэд бүтцийг шинэчлэх, эрсдэлийг бууруулахаар “Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийт 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээг барихаар төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжид Дэлхийн банкны санхүүжилтээр есөн байршилд нийт 102.72 км үерийн хамгаалалтын суваг барина.

Төслийг хоёр багц ажлын хүрээнд хэрэгжүүлнэ. Тодруулбал “Багц-1”-ийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. Харин “Багц-2”-ын хүрээнд 150-300 мм-ийн голчтой, нийт 40 км урт бохир усны шугамыг сэргээн засварлана. Ингэхдээ 300-400 мм-ийн голчтой шугамыг "Close Fit" болон "CIPP" аргаар доторлон шинэчлэх юм. Ингэснээр шугамын хүчин чадал 64.8 л/с-ээс 85.6 л/с болж, 32 хувиар өссөн нь гидравлик загварчлалаар баталгаажсан байна.

Төслийн үр дүнд хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хот байгуулалт, ногоон байгууламж, усны нөөцийн ухаалаг менежментийг нэгтгэсэн цогц, тогтвортой шийдэл хэрэгжих юм.

А.Баяр: Мопед, скүүтрийг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлнэ
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр скүүтэр, мопедыг явган болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих хэсэгт байршуулахгүй байх, 16 нас хүрсэн иргэнд түрээслэх, стандартын зогсоол, тэмдэг тэмдэглэгээг хийх зэргийг хөндлөө.

А.Баяр “Ирэх зургаадугаар сарын 1-ний дотор хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран скүүтэр, мопед байршуулах зориулалтын зогсоолыг хийж дуусгая. Энэ ажлыг хийхдээ хувийн хэвшил, скүүтэр түрээсийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандахаас гадна иргэний аюулгүй байдал нэгдүгээрт. Тиймээс И-Монголиа, Дан систем зэрэгтэй хамтран ажиллаж, насанд хүрсэн иргэнд түрээсийн үйлчилгээ үзүүлдэг болоход анхаарч ажиллана” гэлээ.

Өнгөрсөн жил Бага тойруу дотор 90 байршилд 1800 гаруй скүүтэрийн зогсоол бий болгосон бол энэ жилийн тухайд, Их тойруу дотор 300 байршилд 6000 зогсоол хийх боломжтойг албаныхан танилцууллаа. Ингэхдээ зогсоолын тэмдэглэгээ болон босоо тэмдэг хийхээр төлөвлөжээ.

Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа  Б.Очирбат “Цахилгаан дугуй, мопед нь техникийн шаардлагын тухайд, L1, L2, L6 ангиллын тээврийн хэрэгсэл учраас толь, гэрэл, тормозны механизм бусад шаардлагыг хангуулахад анхаарч, дугаар олгох эрх зүйн орчныг бий болгохоор холбогдох албаныхантай зөвшилцөж байна” гэв.

"Сургуулийн эргүүлийн ажиллах журам"-д өөрчлөлт оруулах талаар хэлэлцэв
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах чиг, үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүний анхдугаар хурал боллоо. Ажлын хэсгийн хурлыг НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ахлан, төлөөлөгч Ж.Батбаясгалан, Д.Жавхлан нар цахимаар оролцлоо.

Мөн ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Т.Наранзул, ТЦА-ны Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Т.Мөнхсүлд, Нийслэлийн Боловсролын газрын Хүүхдийн хөгжил, хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ, Монголын сурагчдын холбооны зөвлөх О.Сэлэнгэ, Нийслэлийн ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны ахлах ажилтан Ц.Ууганнаст зэрэг албаныхан оролцож, холбогдох санал дүгнэлтээ хэллээ.

Цагдаагийн 102 дугаарт зам тээврийн осолд хүүхэд өртсөн дуудлага улсын хэмжээнд 2024 онд 1230 бүртгэгдсэн 2025 онд 948 болж буурчээ. Гэвч үүний дийлэнх хувийг нийслэлд, тэр дундаа ерөнхий боловсролын сургууль орчимд гарч буй зам тээврийн осол эзэлж байгаа аж. Тодруулбал, 2025 оны 11-р сарын байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчимд явганаар 376, тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ 98, унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар зорчиж байх үедээ зам тээврийн осолд өртжээ. Дүүргээр нь ангилбал Баянзүрх дүүрэгт 148, Хан-Уул дүүрэгт 126, Сонгинохайрхан дүүрэгт 102, Сүхбаатар дүүрэгт 92, Баянгол дүүрэгт 88, Чингэлтэй дүүрэгт 50 бүртгэгдсэн байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 332 сургуульд өдөрт 2 ээлжээр “school police” эцэг эхийн   эргүүлээр  1800 гаруй эцэг  эх, асран хамгаалагч ажиллаж байна.  Мөн Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1198, 2025 оны А/1553 дугаар  “Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх  чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын 332 сургууль, 613 цэцэрлэгийг хамруулан 39.741 дарцгийг 1383 цэгт байршуулж, хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж ажилласан байна. Хэдийгээр дээрх үйл ажиллагааг холбогдох байгууллагууд хэрэгжүүлж байгаа ч сургууль орчим дахь зам тээврийн ослын эрсдэл болон сургуулийн эргүүл буюу school police-той холбоотойгоор журамд өөрчлөлт оруулах зайлшгүй байгаа талаар албаныхан онцолж төлбөртэй school police хийх явдалд хяналт тавих, холбогдох заалтыг тодорхой болгох нь хүүхдийн хулгай зэргээс урьдчилан сэргийлэх, сургуулийн эргүүл хийж буй эцэг, эхэд ажлаас нь хагас өдрийн цалинтай чөлөө олгож байгааг бүтэн өдөр болгох зэрэг бусад саналыг ч мөн гаргалаа. Улмаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүн дараагийн хурлаар дээрх санал, дүгнэлтийг нэгтгэхээр боллоо.

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Таван шар, Геологийн төв лаборатори, “Хермес” төв, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Таван шарын нүхэн гарцын авто замын зорчих хөдөлгөөнийг 2024 оны есдүгээр сард нээсэн. Үргэлжлүүлэн ногоон байгууламж, замын таних тэмдэг, тэмдэглэгээ, орчны арчилгаа зэрэг дагалдах тохижилтын ажлуудыг гүйцэтгэсэн. Тэгвэл Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барихаар бэлтгэл ажлыг хангаж байна. Уг явган хүний гүүрэн гарцыг ирэх зун ашиглалтад оруулах юм.

Гүүрэн гарцтай болсноор явган зорчигчид авто зам, төмөр замын хөдөлгөөнөөс ангид, аюулгүй зорчих боломж бүрдэнэ. Мөн гүүрэн гарцад гурван орц, гарц бүхий рамп, пандусыг байрлуулснаар бүх иргэн тэгш, хүртээмжтэй зорчино. Өөрөөр хэлбэл, явган зорчигч өгсөх, уруудахад огцом налуугүй байх тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай иргэд аюулгүй, тав тухтай зорчино гэж тооцоолжээ.

Ташрамд, Таван шарын нүхэн гарц нь төмөр замын доогуур 169 метр урт, 5.8 метр өндөр, 10.2 метр өргөнтэй хос туннел, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж гэдгээрээ Улаанбаатар хотдоо анхдагч бүтээн байгуулалт болж байв.

Шуурхай: Өнөөдрийн цахилгаан хязгаарлалтын хуваарь
Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нэгдсэн сүлжээнд холбогддог тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 2 цагийн хугацаатай хязгаарлах арга хэмжээ авч байна.

Хэрэглэгчид та бүхнийг зайлшгүй шаардлагатай бус хэрэглээгээ хэмнэж, ТОГ-оо тохируулахыг уриалж байна.

Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр тэргүүтэй холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Партизан, Гурав-61-ийн гарам, тус дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, Сонсголонгийн уулзвар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхрын замд ажилласан байдаг.

Дээрх замуудад жолооч хурд хэтрүүлсний улмаас осол аваар ихээр гардаг. Тиймээс аюул эрсдэлтэй хар цэгүүдэд дундаж хурдны стандартыг батлан мөрдүүлэх, замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, агшин зуурын хурд хэмжигч, цацруулагч байршуулах, камержуулалтыг сайжруулах, явган хүний зам, хайс хийх зэрэг ажлыг яаралтай хамтран хэрэгжүүлэхийг Замын цагдаагийн газрын дарга С.Галбадрах, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Зоригт,  ЗХУТ-ийн хэлтсийн дарга Н.Намуу, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул нарт НИТХ-ын дарга А.Баяр үүрэг болгов.

2025 оны байдлаар Партизан орчмын замд долоон хүн, Эмээлтийн замд 9, Моносын уулзвар буюу Сонсголонгийн замд найман хүн зам тээврийн ослын улмаас нас барсан харамсалтай тоог Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Зоригт хэллээ.

Баянзүрх дүүргийн XI хороо, Хонхрын замын нөхцөл байдалтай танилцах үеэр Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Налайх, Хонхрын зам бол зүүн аймгийг Улаанбаатартай холбож байгаа гол зам. Энэ замд өнгөрсөн онд гурван хүн нас барж, 15 хүн бэртэж гэмтсэн. Бид Хонхрын замд 24 цагийн хяналтыг Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, Экологийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулдаг. Энэ замд дундаж хурд хэмжигч буюу агшин зуурын хурд хэмжигч байршуулах зайлшгүй шаардлагатай. Агшин зуурын хурд хэмжигч байршуулснаар зам тээврийн ноцтой осол гарахаас сэргийлж чадна” гэв.

Ногоон нуур орчмын 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Ирэх жилүүдэд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн ажлуудыг олноор хийхээр төлөвлөж байна. Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд Ногоон нуур орчимд болон Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөний тохижилт ногоон байгууламжийн ажлуудыг хийнэ.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороонд хүн ам олноор нэмэгдэж, шинэ суурьшлын бүс үүссэн. Тиймээс “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ээлтэй, хүртээмжтэй бүс болгох төлөвлөлт хийгээд байна. Энэ хүрээнд Ногоон нуур орчимд 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Тус цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж, задгай талбай, унадаг дугуй, автомашины зогсоол зэргийг төлөвлөөд буй.
Мөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулах бөгөөд газар чөлөөлөлт үргэлжилж байна.
Түүнчлэн он дамжин  хэрэгжиж буй тохижилт, бүтээн байгуулалтын 48 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнд:

Тоглоомын талбайн 2 ажил

Хөл бөмбөгийн талбайн 1 ажил

Явган замын 4 ажил

Нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын 10 ажил

Явган замын 1 ажил

Хашаа барих 2 ажил

Тохижилт, бүтээн байгуулалтын 32 ажил тус тус хэрэгжиж байна.

2026 онд тохижилт, бүтээн байгуулалтын шинэ 24 төсөл хэрэгжүүлнэ. Үүнд:

Тохижилт, бүтээн байгуулалтын 10 ажил

Сургууль, цэцэрлэгийн тохижилтын 3 ажил

Тоглоомын талбайн 2 ажил

Ногоон байгууламжийн 4 ажил

Автобусны буудлын тохижилтын 5 ажил тус тус хэрэгжихээр байна.

Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина
Ирэх онд Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барих асуудлаар холбогдох албаныхан тус авто замын трасс дагуу ажиллажээ.

Өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сард “Монголын төмөр зам ТӨХК” болон “Улаанбаатар төмөр зам ХНН”-ийн төмөр замыг нийслэл хотоос гаргах Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор Багахангай дүүргээс Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал хүртэл 102 км үргэлжлэх салаа төмөр зам барихаар далан барих дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн. Мөн цаашлаад Хөшигийн хөндийн нэгдүгээр өртөөнөөс Толгойт өртөө болон Эмээлт орчим хүртэл уг төмөр замыг холбохоор төлөвлөж буй. Учир нь ДЦС 3, 4-ийн нүүрс орж ирэх төмөр замыг хэвээр нь үлдээх тул хот руу ойртуулж өгч байгаа аж. Иймээс ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө нийслэлийн зүгээс газар чөлөөлөлт хийх шаардлагатай болжээ. Уг төмөр замыг барьснаар Улаанбаатар хотыг дамжин өнгөрөх ачаа тээврийг хотоос гаргах, тэр дундаа 34 нэр төрлийн аюултай ачааг хотын дундуур бус хотоос гадуур явуулах боломж бүрдэж байгаа гэнэ.

Ирэх онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх хамгийн гол авто замуудын нэг бол Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл 12.5 км үргэлжлэх тусгай зориулалтын авто зам юм байна. Хоёр эгнээ бүхий уг авто замыг барих бүтээн байгуулалтын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэх бөгөөд тухайн ондоо багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Албаныхны хэлснээр Хүннү хотод Улаанбаатар хотын тээвэр, логистикийн нэгдсэн төвийг шинээр барина. Ингэснээр нийслэл хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, хот дундуур дайран өнгөрч буй төмөр замын эрсдэлийг бууруулах боломж бүрдэнэ. Мөн уг авто зам ашиглалтад орсноор богино хугацаанд Хүннү хотыг барьж байгуулах дэд бүтцийн суурь тавигдах давуу талтай гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар 23 байршлыг зогсоол болгон тохижуулах ажил эхэлжээ
Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар төвийн 6 дүүргийн удирдлага, ерөнхий архитектор, газрын алба, авто зам, ус суваг, цахилгаан түгээх, дулаан, Хөгжлийн корпорац зэрэг холбогдох байгууллагуудтай уулзалт хийж хамтран авто зогсоолыг сайжруулах менежментийн төслийг хэлэлцжээ.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Олон улсын жишигт хамгийн дээд тал нь гурван цаг хүртэлх хугацаанд төлбөртэй зогсоолыг ашиглуулдаг. Улаанбаатар хотод байгаа бүх автомашины зогсоолыг шинэ менежментэд оруулна. Өнөөдөр цахилгаан түгээх, ус суваг, дулааны цахилгаан хангамжийн байгууллагуудыг уг хуралд оруулсан шалтгаан нь хоорондоо уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Бид өнгөрсөн хугацаанд үнэгүй томоохон зогсоолууд хийж туршилт хийж үзсэн. Жишээлбэл, 32-ын тойргийн уулзварын баруун талын зогсоолд хувийн том оврын машинууд байршсан. Зарим нь жил хөдөлгөөгүй байлаа. Сонгинохайрхан дүүрэг мөн адил тохижилт бүтээн байгуулалтын хүрээнд томоохон зогсоолууд барьсан. Тухайн зогсоолд өөрийн хувийн хашаанд машинаа засаж байгаа мэт хувь хүмүүс машин механизмаа задалж, тос масло асгаж, жилийн дөрвөн улирал хучиж орхиж байна. Эдгээр асуудлыг цэгцлэх шаардлагатай. Дэлхийн хөгжсөн хотуудын жишгээр явъя гэвэл авто машины зогсоолууд менежменттэй байх шаардлагатай” гэв.

“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар 23 байршлыг зогсоол болгон тохижуулах ажил эхэлжээ.

Х.Нямбаатар: Агаарын чанарын нарийвчилсан дүн мэдээг ирэх сарын дундуур гаргаж мэдээлнэ
НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өчигдөр /2025.11.28/ болж, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар хэлэлцлээ. Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд төлөвлөж гүйцэтгэж буй. Тухайлбал, айл өрхүүдийг хийн болон цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлж, гэр хорооллын янданг буулгана. Энэ хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг дулаалж, үргэлжлүүлэн хийн халаагуурт шилжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 2026 онд 50 гаруй мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хий болон цахилгаан, сэргээгдэх, бусад эрчим хүчний эх үүсвэрт холбохоор төлөвлөсөн. Түүнчлэн гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг газар чөлөөлөлтөөс нь эхлэн амжилттай хэрэгжүүлж байна. Хагас коксон шахмал түлшийг лабораторийн шинжилгээнд хамруулж, “Тавантолгой түлш” ХХК-д зургаан удаа шалгалт хийж, үр дүнд нь уг түлш стандартын шаардлага хангаж байгааг тогтоосон. Мөн гэр хороолол, авто зам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 19 байршилд агаар бохирдуулах бодисын агууламжийг автомат багажаар тодорхойлж, 425 борлуулалтын цэгээр хагас коксон шахмал түлшийг иргэдэд нийлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 117 мянган угаарын хий мэдрэгч айл өрхүүдэд суурилуулсан бөгөөд угаарын хий мэдрэгчийн дохиоллын дагуу 45.5 мянган өрхийн дуудлагад очиж, 91 мянган иргэнд анхны тусламж үзүүлж, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэн зөвлөмж хүргэн ажиллаж байна. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 25.900 иргэнд гарын авлага, зөвлөмж хүргэж, цахим мэдээллийн сувгаар 400 гаруй мянган иргэнд мэдээлэл түгээсэн талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин НИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны үеэр танилцууллаа. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-ын төлөөлөгчдийн асуултад хариуллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “2025-2026 оны галлагааны улиралд Улаанбаатар хотын 170 гаруй мянган өрхийг хагас коксон түлшээр хангахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улс анх удаа нурмаг ачаа импортоор авч байгааг дурдах нь зүйтэй. 50:50 хувийн харьцаатай угаасан мидлинг, сайжруулсан түлшийг хэрэглэж байсан бол дөрөв хоногийн өмнөөс Улаанбаатар хотын борлуулалтын цэгүүдийг 100 хувь хагас коксон түлшээр хангаж эхэлсэн. Айл өрхүүдэд хоёр долоо хоногийн мидлинг болон сайжруулсан түлшний нөөц байна. Энэ нөөц дуусахад ойролцоогоор 14 хоногийн дараа хагас коксон түлшинд бүрэн шилжинэ.

2024 оны 11 дүгээр сарын 1-23-ны дундаж агаарын чанарын утгуудыг өнөөдрийн дундаж утгуудтай харьцуулахад хүхэрлэг хий 43 хувиар, PM2.5 буюу нарийн тоосонцор 8 хувиар, PM10 тоосонцор 19 хувиар багассан байна. Нэг үзүүлэлт өссөн нь азотын давхар исэл. Азотын давхар исэл автомашины яндангаас ихээр ялгардаг. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөр бүр 600 гаруй мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байна. ЖАЙКА-тай хамтарч агаарын бохирдлын эх үүсвэрийг судлах бэлтгэл хангаж байгаа. ТЭЦ-3 орчимд агаар бохирдолтой байгаа. Бид агаарын чанарын нарийвчилсан дүн мэдээг 12 дугаар сарын дундуур гаргаж, олон нийтэд мэдээлнэ.

Дулаалгын ажил 93 хувийн явцтай байна. Энэ ондоо 5000 өрхийг дулаалж дуусна. 5000 өрхийг 2026 оны нэгдүгээр сараас хийн түлшинд шилжүүлж эхэлнэ. Хийн халаагуурын төхөөрөмжүүдийг хилээр нэвтрүүлэх бэлтгэл хийгдэж байна. 2026 онд 50 мянган өрхийг хийн хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөсөн. Мөн 2026 онд 5000 орчим айлын газрыг чөлөөлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд зуухны чанар, галлагааг зөв хийхэд чиглэсэн зөвлөмжүүдийг олноор нь хүргэж байгаа” хэмээв.