Эдийн засаг - Ublife.mn

Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээр татварын өртэйн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг өнөөдрөөс шууд нээлээ. Энэ түгжээг тайлснаар эдийн засгийн цусны эргэлтийг идэвхжүүлэх дохио өгч байна. Татварын ерөнхий хуулиар улс орон, эдийн засагт онцгой нөхцөл байдал үүссэн бол ийм арга хэмжээ авах боломжтой юм. Түгжигдсэн дансанд орлого орж ирэх нь нээлттэй ч зарлага гаргаж болдоггүй. Зарлага гаргаж байж, орлого олж, компани, бизнесийн үйл ажиллагаа хэвийн болж, татвар, зээл, цалин, бусдад өгөх төлбөрөө төлөх нь энгийн ойлголт юм.

Н.Учрал УИХ-ын дарга байхдаа гаргасан “Чөлөөлье” санаачилгынхаа дагуу иргэн, хувийн хэвшилдээ итгэж, 12100 дансны түгжээг тайлж байгаа нь тодорхой байна. Шинэ Ерөнхий сайд Н.Учрал шууд хувийн хэвшилд хаяглаж итгэсэн шийдвэрээрээ зах зээлд эерэг дохио өгч, түлш шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй хүндрэлийг сөрж, эдийн засгаа идэвхжүүлэх зорилго агуулжээ. Тэрбээр УИХ-ын дарга байхдаа хийж бүтээх хүслийг хяссан хүнд суртлын чөдөр тушаанаас чөлөөлөх бодлогоо зарлаж батлуулсан юм.

Эдийн засагт учирч болзошгүй хямралыг даван туулах арга хэмжээг 6 чиглэлээр хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөл байгуулсан. Тус Зөвлөлийг ахалж буй Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Ойрх дорнодын бүс нутагт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг танилцууллаа.

Төлөвлөгөөнд,

-Төсөв, санхүүгийн сахилга бат, хэмнэлт;

-Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх;

-Эрүүл мэндийн салбарын эм, эмнэлгийн нөөц бүрдүүлэх, тасралтгүй хангах;

-Түлш, эрчим хүч;

-Тээвэр логистик;

-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэсэн зургаан чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг тусгажээ.

Жагсаалтаар сонгогдсон гишүүнд хариуцлага тооцох хуулийн төсөлд санал авч эхэлжээ
Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулж, хууль тогтоомжийн төсөлд санал авах нэгдсэн d.parliament.mn цахим системд байршуулснаар олон нийтээс санал авч эхэлжээ.

Тус хуулийн төслөөр хувь тэнцүүлэн төлөөлөх буюу жагсаалтаар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнд улс төрийн хариуцлага тооцох, тодорхой нөхцөлд эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох зорилготой хэмээн тайлбарлаж буй юм.

Одоогийн хүчин төгөлдөр хуульд жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эргүүлэн татах асуудал тодорхой тусгагдаагүй байдаг. Харин уг төслөөр Улсын Их Хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллага жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эргүүлэн татах шийдвэр гаргасан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох зохицуулалтыг тусгажээ.

Ингэснээр иргэд, судлаачид, мэргэжлийн байгууллагууд болон олон нийт хуулийн төсөлд саналаа цахимаар өгөх боломжтой юм байна.

Оюу Толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
“Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая нар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай пүрэв гарагт (2026.02.12) уулзаж, Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксоны хариу захидлыг гардуулан өгөв.

Энэ үеэр талууд өнгөрсөн онд эхлүүлсэн хэлэлцээний явц болон Оюу толгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын захидалдаа тусгасан асуудлуудын талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу Оюу толгой төслийн өгөөжийн дийлэнх хувь Монголын ард түмэнд ногдох, зээлийн хүү болон менежментийн зардал бууруулах асуудлаар бодит үр дүн гаргах шаардлагатайг хэлэв.

Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Г.Занданшатарт энэ оны 2 дугаар сарын 05-ны өдөр илгээсэн захидалдаа Оюу толгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурь хэвээр байгаагаа нотолсон.

Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксон хариу захидалдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд Рио Тинтотой “Оюу толгой” ХХК-ийн асуудлаар хэлэлцээ хийж буйг бүрэн дэмжиж, бодит үр өгөөжид тулгуурлан идэвхтэй хамтран ажиллаж буй талаар дурдсан байна. Мөн Оюу толгойн уурхайн ашиглалтын хугацаанд нийт өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад үлдэх буюу Үндсэн хуульд заасан 53 хувиас доошгүй байх хэмжээнээс өндөр байна. Зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах тодорхой саналуудыг Ажлын хэсэгт хүргүүлсэн бөгөөд үүний үр дүнд Монгол Улсын өгөөжийг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ гэжээ.

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх Засгийн газрын тавьсан асуудлуудтай зарчмын хувьд санал нэг байгаагаа илэрхийлж, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй хамтран ажиллаж буйгаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан саналын дагуу хэлэлцээг эрчимжүүлж, асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэн энэ оны эхний хагаст багтаан эцэслэн шийдвэрлэхээр талууд санал нэгдэв.

Стратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
Баялгийн хулгайтай тэмцэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд хүртээх тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын 02 тоот албан даалгавар хэрэгжиж, үр дүн гарч эхэллээ.

Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнөөдөр хэлцэлд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т “… газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасныг хэрэгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлэн талууд тохиролцоонд хүрлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж “Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, түүнийг одоо ба ирээдүйн иргэддээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрх тэгш, шударга хуваарилах” зарчмыг оруулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болсон.

Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг амилуулан, хэрэгжүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, баялагтаа эзэн байх зарчмыг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордод хамрагдсан болон үүсмэл ордууд дээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдтэй хэлцэл хийх, үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулан ажиллаж буй юм.

Ажлын хэсэг 2025 оны 8-р сараас Эрдэнэтийн үүсмэл орд ашиглагч болон стратегийн ач холбогдолтой нүүрсний ордуудад тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдтэй хэлэлцээ хийж, Тавантолгойн нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “М Си Эс”, “Энержи ресурс” ХХК, “Хангад Эксплорэйшн”, Нарийн сухайтын ордод тусгай зөвшөөрөлтэй “Өсөх зоос” ХХК болон “Ачит Ихт” ХХК-ийн эзэмшдэг Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг монголчуудад ногдуулах буюу Үндэсний баялгийн санд хуримтлуулна. Хэрэв тухайн жилд өгөөж 60 хувиас бага байх тохиолдолд стратегийн болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тохируулагч төлбөрийг төлдөг байхаар харилцан тохиролцлоо.

Цаашид уул уурхайн салбарыг цэгцлэх хөдөлгөөний хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх, түүний үр өгөөжийг хэрхэн тооцох тухай УИХ-ын шийдвэрийн төслийг Засгийн газар боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.

Засгийн газар уул уурхай төдийгүй бүх салбарт цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж буй. Энэ хүрээнд баялгийн хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлснээр эдийн засагт өсөлт гарч, Үндэсний баялгийн сан арвижиж байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 онд “Хуримтлалын сан”-д нийт 500.5 тэрбум төгрөг, 2025 онд 412 тэрбум төгрөг буюу өссөн дүнгээр нийт 912 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэхүү орлогын дийлэнхийг тус нэгдлийн бүрэлдэхүүний стратегийн зургаан ордод үйл ажиллагаа явуулж буй компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлэв.

Нөөцийн махыг жижиглэнгээр болон өргөтгөсөн худалдаагаар борлуулж буй байршлууд
Нийслэлийн иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс борлуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар үхэр, хонины нөөцөлсөн махыг 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж байна. Үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж буй. Мөн иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна. Тодруулбал,

Хан-Уул дүүрэг - “Их наяд” плаза гадна талбай,

Чингэлтэй дүүрэг -Тусгаар тогтнолын талбай,

Баянзүрх дүүрэг - Жуковын талбайн хойд байрлах хөл бөмбөгийн талбай

Сонгинохайрхан дүүрэг - Драгон төвийн талбай

Баянгол дүүрэг - Байгаль эх цогцолбор

Сүхбаатар дүүрэг - Аса циркийн гадна талбай, “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрийн гадна талбай гэсэн долоон байршилд өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна. Өргөтгөсөн худалдаагаар чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн хонины гулууз махыг 13 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах, орд газруудыг урт хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгууллаа.

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх, тэдний саналыг авах, сонгон шалгаруулалт зохион байгуулах, гарсан саналуудыг Засгийн газар болон УИХ-д танилцуулах зэрэг шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эхний шатанд хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсын нээлттэй санал авах (Expression of Interest) хүсэлтийг энэ сарын 9-нд зарлахаар шийдвэрлэлээ.

Бортээгийн орд - суурь судалгаа бүрдсэн төсөл: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг орд болох Цанхи, Бортолгой, Ончхараат, Бортээг зэрэг хэсгүүд багтдаг.

Бортээгийн ордод 2020 онд техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулж, JORC стандартын дагуу нарийвчилсан хайгуул хийсэн, нарийвчилсан баталгаажуулах ТЭЗҮ нь 2026 оны эхний улиралд дуусна.

Нүүрсний зах зээлийн дэлхийн чиг хандлага: БНХАУ-ын эрчим хүчний бүтцэд цахилгаан болон сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувь нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого эрчимжиж байгаатай уялдан 2030 оноос хойш нүүрсний эрэлт, үнэ мэдэгдэхүйц буурах эрсдэл ажиглагдаж байна.

Иймд дэлхийн олон улс ойрын таван жилийн хугацаанд нүүрсний ордуудаа эдийн засгийн эргэлтэд үе шаттай, шуурхай оруулах, экспортын боломжоо бүрэн ашиглах замаар эдийн засгийн өгөөж, орлого, ашгийг бууруулахгүй хадгалах бодлого баримталж байна.

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:

-Хөрөнгө оруулагчдаас ил тод, нээлттэй (Expression of Interest) хэлбэрээр санал авах

-Нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтоох

-Төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох

-Нэмүү өртөг шингэсэн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих

-Эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой бүх процесс, шат дамжлага, арга хэмжээг нээлттэй, ил тод зохион байгуулах

Бортээгийн төсөл бодит орлого бий болгож эхэлснээр:

-Байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэж,

-Үндэсний баялгийн сан арвижин,

-Нийгэм, эдийн засаг, ард иргэд, баялаг бүтээгчдэд тулгамдсан тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд -шаардлагатай санхүүгийн нөөц, бодлогын орон зай нэмэгдэнэ гэж үзэж байна.

“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталлаа
“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталж, хүн амд үзүүлэх үйлчилгээний зохицуулалтын уялдааг хангах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчны тогтвортой байдлыг дэмжих зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг 2026 оны төсвийн жилд нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар, зөвлөл, хороо, комиссын дарга нар, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо. Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоодог бүх төрлийн татвар, хураамжийн хувь, хэмжээг нэмэгдүүлэхгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт даалгав.

Статистикийн мэдээллээр эдийн засгийн өсөлт 5.9 хувь, инфляц 8.2 хувь, Төв банкны зорилтот түвшин орчимд, төлбөрийн тэнцэл ашигтай, гадаад валютын улсын нөөц 6 тэрбум ам.долларт хүрээд байна.

Энэ өсөлтөд хөдөө аж ахуй, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн өсөлт улирал дамнан хадгалагдаж, уул уурхайн салбар III улиралд сэргэсэн нь голлон нөлөөлсөн гэж үзэж байна. Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж, ажилласнаар орлого сайжирч, бараа үйлчилгээний импортын өсөлт саарч, урсгал дансны алдагдал тогтворжиж, нөгөө талаас санхүүгийн дансны ашиг өмнөх оноос нэмэгдсэн байна. Ингэснээр төлбөрийн тэнцэл ашигтай гарч, ханш тогтворжжээ.

Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй хүргэж орлого, амьжиргааг хамгаалах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төрийн оролцоог оновчлох, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Танилц: Татварын багц хуульд оруулах шинэчлэл
Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Татварын багц хуулийн шинэчлэлээр;

Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг иргэн, өрх бүрд хүртээнэ.

Иргэдийн сарын худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч НӨАТ-ыг 20-100 хувиар хөнгөлж буцаан олгоно.

Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн орлогын тодорхой хэмжээг ХХОАТ-аас хөнгөлнө.

Бүх нийтээрээ тэгш, шударга татвар төлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд үйл ажиллагааны орлогыг шатлалд хамрагдуулах, хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгож, үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт эдлүүлнэ.

Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суух иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй, хүртээмжтэй, ногоон барилгыг нэмэгдүүлэхэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах, үүсэж болзошгүй татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор татварын албанаас тайлангийн төслийг урьдчилан бэлтгэн хүргүүлдэг болно.

Бүх нийтээрээ шударга төлдөг татварын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс үл хамааран татвар төлөгч хамгийн багадаа нэг хувиар татвар төлөх зохицуулалтыг тусгана.

Аж ахуйн нэгжийн татварын хэмжээг бууруулна

Аж ахуйн нэгжийн 25 хувиар татвар төлөх босгыг зургаан тэрбум төгрөг байсныг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгон бууруулна.

Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих хүрээнд нэг хувиар татвар төлөх орлогын босгыг 1.5 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, гурван жил хөнгөлнө.

Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор жилийн үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 400 сая төгрөгөөс бага татвар төлөгч нь НӨАТ-ын хялбаршуулсан горимд хамрагдаж, татвараа сараар бус улирлаар төлөх боломжтой болно.

Аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор ажилтнаа сургах, мэргэшүүлэх болон ажилтны хувийн хэрэгцээний зардлыг хасагдуулахыг зөвшөөрч, зардлыг төлсөн НӨАТ-ыг хасах боломжийг нээнэ.

Баримтгүй худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн тохиолдолд үнийн дүнд НӨАТ шингэсэн гэж үзэж, хасуулах эрхийг нээнэ.

Аж ахуйн нэгжүүдийн хууль даган мөрдөлтийн түвшин, үйл ажиллагааны цар хүрээг харгалзан дотоод болон импортын НӨАТ-ын төлбөрийг гурван сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлж, аж ахуйн нэгжийн мөнгөн урсгал, уян хатан байдлыг дэмжинэ.

Үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн болон оршин суугч бус этгээдээс авсан ажил, үйлчилгээний НӨАТ-ыг хасалт хийх боломжийг бүрдүүлнэ.

Аж ахуйн нэгжийн гадаадад гарсан үйлчилгээний зардлыг хасагдах зардалд тооцохыг зөвшөөрнө.

Татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, дэмжинэ.

Зөвлөн туслах үйлчилгээнд төвлөрсөн татвар, гаалийн байгууллагын бүтцийн шинэчлэл хийж, татвар төлөгчдөд хууль тогтоомжийн талаарх мэдээллийг илүү хүртээмжтэйгээр хүргэх, тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн гарын авлага, заавар, зөвлөмжийг боловсруулан хүргүүлж, танхимын болон цахим сургалтад тогтмол хамруулна.

Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийн талаар татвар төлөгчид мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор хиймэл оюун ухаан болон их өгөгдөлд суурилсан, 24 цагийн турш тасралтгүй ажиллах автомат хариулагчийг ажиллуулна.

Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах, татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гааль, татварын алба татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг тодорхойлж, түвшин буурах нөхцөл бүрдсэн, татварын эрсдэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд энэ талаар татвар төлөгчид мэдэгдэж, татварын тайлан, ногдлоо засах, зөрчлөө арилган татварын эрсдэлээс сэргийлэх боломжийг олгож, хууль даган мөрдөлтийн түвшин сайн албан татвар төлөгчийн НӨАТ төлөх хугацааг хойшлуулна.

Сүүлийн хоёр татварын жилд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварын өр төлөх хугацааг татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн гурван сар хүртэлх хугацаагаар сунгах, өр төлөх хуваарийг харьяалах татварын албатай урьдчилан тохирно.

Татвар төлөгч хяналт шалгалтаар тодорхойлогдсон татварын өрийг хүлээн зөвшөөрч, маргаагүй тохиолдолд түүний гаргасан хүсэлтэд үндэслэн татварын өрийг 12 хүртэл сарын хугацаанд татварын албатай урьдчилан тохирсон хуваарийн дагуу төлж болно.

Гаалийн болон татварын албаны үйл ажиллагааг уялдуулж, хяналт, шалгалтын давхардлыг арилгах замаар татвар төлөгчдийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлнэ.

Санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орж, татварын өртэй татвар төлөгчийн банк дахь дансыг бүхэлд нь хаах бус 80 хувийг битүүмжилж, үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг хуулийн төслүүдэд тусгажээ.

Татварын шинэчлэлийн хүрээнд Засгийн газар, УИХ-ын Ажлын хэсэг хамтран ажиллаж, 2025 оны турш бүх нийтийн санал авлаа. 13 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, 180 мянга орчим санал ирүүлсний 52 хувь нь татвар бууруулах, хөнгөлөх, чөлөөлөх тухай байжээ.

Мөрийтэй тоглоомд мөнгөө алдсаар хохирол нь 110 сая төгрөг хүрчээ
Цахим орчинд мөрийтэй тоглоом тоглож алдсан мөнгөө эргүүлэн олох гэсэн шалтгаанаар мөрийтэй тоглоомын хохирогч болсон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Тухайлбал, иргэн Б нь 2025 оны 03 дугаар сараас эхлэн онлайнаар “Pokerrr-2” мөрийтэй тоглоом тоглож, нэр бүхий иргэдийн  дансруу нийт 110 сая төгрөгийг шилжүүлэн, цахим мөрийтэй тоглоомын хохирогч болж залилуулсан гэх хэрэг энэ сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдэж,  шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд та бүхэн цахим мөрийтэй тоглоом танаас эд хөрөнгө, цаг хугацаа, ирээдүйн боломжийг тань хулгайлж байдаг гэдгийг ухамсарлан энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохгүй, холбогдохгүй байхыг анхааруулж байна.