Мэдээ мэдээлэл - Ublife.mn
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.
НИТХ-ын дарга А.Баяр насанд хүрээгүй иргэн суррон унаж авто замын хөдөлгөөнд оролцохыг бүрэн таслан зогсоох, хориглох, мөн уг тээврийн хэрэгслийг мотоциклийн ангилалд хамруулж, стандарт, шаардлагыг мөрдүүлэхийг үүрэг болголоо. Тэрбээр “Хүүхдүүд бие хүн болж төлөвшөөгүй, замын хөдөлгөөний эрсдэлийг бүрэн ойлгох чадвар сул. Гэтэл эцэг эхчүүд хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах "зэвсэг" авч өгч буйгаа ухамсарлахгүй байна” гэлээ.
Албаныхны мэдээлснээр сүүлийн 2-3 жилд цахилгаан дугуй, скүүтэр, сурроны хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой зам тээврийн осол, гэмтлийн тоо өссөн. Тухайлбал, 2024 онд энэ төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарах ослын 300 гаруй тохиолдол бүртгэгджээ. Үүний 40 гаруй хувь нь хамгаалалтын хэрэгсэлгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй өсвөр насныхан байжээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр дулааны улиралд, ялангуяа 5-9 дүгээр сард цахилгаан тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол, бэртлийн дуудлага эрс нэмэгддэг бөгөөд толгой, гар, хөлний хүнд гэмтэл зонхилдог байна. Тиймээс НИТХ-ын дарга А.Баяр дараах шаардлагыг мөрдүүлэхийг үүрэг болголоо. Үүнд,
● 18 нас хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглох
● 18 нас хүрсэн иргэн суррон унах бол А ангиллын жолооны үнэмлэхтэй байх
● Улсын бүртгэл, дугаар, тэмдэглэгээтэй байх
● Хамгаалалтын каск, бээлий заавал өмсөх
● Баруун, зүүн гарын дохио, хоёр талын тольтой байх
Энэхүү зохицуулалт хэрэгжсэнээр хүүхэд, өсвөр үеийнхнийг зам тээврийн ослоос сэргийлэх ач холбогдолтойг албаныхан онцоллоо.
"Баярлалаа ээжээ" тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгаан
Тун удахгүй "Олон улсын эмэгтэйчүүдийн баяр" тохиох гэж байна. Энэ өдөр "Баярлалаа ээжээ" тоглолтоор хайртай ээждээ, ханьдаа, дүүдээ, эгчдээ бэлэг бариарай.
Тоглолт  ердөө ганцхан удаа болох бөгөөд  гуравдугаар сарын 08-ны өдөр 15:00 цагт  The Corporate Convention Centre — Их танхимд  болно.
Та бүхэндээ "БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ" тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгааныг танилцуулъя.
НЭГТ: Баярлалаа ээжээ тоглолт нь 100% амьд буюу нэг ч фонограмм болон ам барилт байхгүй. Бүх хөгжим АНИР ПОП ОРКЕСТР-ийн хөгжимтэйгөөр бүх Дуучид өөрийн хоолойгоор буюу амьдаар дуулна.
ХОЁРТ: Тоглолтод нийт 11 уран бүтээлчид оролцоно.
Д.Сосорбарам — ТС.МУГЖ
Ч.Бат-Эрдэнэ — МУГЖ
Ч.Мөнх-Эрдэнэ — МУГЖ, ятгачин
Б.Алтанхуяг — МУУГЗ, удирдаач
Л.Чулуунбаатар — МУСТА
П.Идэржавхлан — МУСТА
Л.Нарангэрэл — МУСТА
Н.Ундрал
Нюанс хамтлаг
Увертюра хамтлаг
Анир поп оркестр
ГУРАВТ: Бүх уран бүтээлчид ЭЭЖИЙН ХАЙР болон ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЭРХЭМ нандин оршихуйг магтан дуулсан бүтээлүүдээ эгшиглүүлнэ.
ДӨРӨВТ: АНИР ПОП ОРКЕСТР Монголын болон Дэлхийн сор болсон бүтээлүүдийг Б.Алтанхуяг — МУУГЗ, удирдаачийн дохиурын аясаар толилуулна.
Шуурхай: Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа
Тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр өнөө шөнөөс /2026.03.01-02/ эхлэн 03-ыг хүртэл нийт нутгаар ахиухан хэмжээний цас орж, салхи зүүн хойноос баруун хойш эргэж секундэд 12-14 метр, Матад, Халхголын сав нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэх, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, мөстөх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг аюултай нөхцөл бүрдэх тул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр маргааш буюу гуравдугаар сарын 02-ны 04:00 цагаас 03-ны 08:00 цаг хүртэлх хугацаанд нийт сумдаас орох, гарах авто тээврийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэлээ.
Мөн дээрх хугацаанд Хавирга-Архашаат боомтоор нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг тус тус хязгаарлах юм.
Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар
Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо
Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Улаанбаатар-Лүн чиглэлийн 101,7 км автозамыг зургаан эгнээ болгон өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөж буй бөгөөд Дарханы замыг шинэчлэхэд гаргасан алдааг дахин давтахгүй байхад анхаарч ажиллах, бүтээн байгуулалтын ажлыг энэ онд багтаан эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголлоо.
Мөн Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийг хариуцан ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр Зам, тээврийн дэд сайд Г.Ганболдыг томиллоо.
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг гуравдугаар сарын 5-наас толилуулна
Энэхүү жүжгээр өсвөр насны хүүхэд – эцэг эх хоорондын харилцааны хямрал, сошиал орчны нөлөө түүнээс хамаарсан итгэлцэл болон хууралт зэрэг яг одоо бидний дунд байгаа асуудлуудыг хөндөх болно.
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг ирэх гуравдугаар сарын 5-наас РЦНК буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тайзнаа тоглоно.
Жүжигчин А.Алтантөр "Алтан гадас" одон хүртлээ
Тэрээр Улсын драмын эрдмийн театр-т арав гаруй жил ажиллах хугацаандаа сонгодог болон үндэсний, орчин үеийн 30 гаруй жүжигт дүр бүтээж, тайзны урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Мөн дэлгэцийн 10 гаруй бүтээлд гол болон туслах дүрийг өөрийн өнгө төрхөөр амилуулж, үзэгчдийн талархлыг хүлээж байсан юм.
Төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одонгоор шагнуулсан нь түүний урлагийн салбарт оруулсан хөдөлмөр, авьяас билгийг өндрөөр үнэлсэн хүндэтгэл юм.
Түүний тоглосон 2026 оны шинэхэн уран бүтээл болох “Явуулын хүн говьд” УСК IPTV-ээр үзэгчдэд хүрч байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад урьж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх зорилгоор тусгай мэргэжилтэй офицер албан тушаал, ахлагч албан тушаалд тус тус тусгай шалгалт зарлаж байна.
-Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн иргэдийг ахлагч албан тушаалд,
-Мэргэжлийн тусгай мэдлэг, мэргэшил /эрүүл мэнд, санхүүгийн мэргэжилтэн, цахилгаанчин, радио холбоо, мэдээлэл технологийн инженер, сэтгэл зүйч, их өгөгдөл, дата аналитик, хиймэл оюун ухаан, тогооч гэх мэт/-тэй иргэдийг офицер албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтад өрсөлдөхийг урьж байна.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 02 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл сул орон тоо зарласан байгууллага дээр хүлээн авна.
Сул орон тоо, тавигдах шаардлагыг энд дарж үзнэ үү.
Та Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажилласнаар доорх Цалин хөлс, нийгмийн баталгаагаар хангагдана. Энд дарж үзнэ үү.
Албан тушаал дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
Бүрдүүлэх баримт бичиг:
Өргөдөл /татаж авч бөглөх .pdf/
Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 521 дугаар тогтоолын 1-4 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; /.pdf/
Сурагчийн хувийн хэрэг; /.pdf/
Иргэний үнэмлэх; /.pdf/
3 үеийн намтар/.pdf/;
Оршин суугаа хаягийн тодорхойлолт/.pdf/;
Цэргийн үүрэгтний үнэмлэх /.pdf/
Урьд нь ажил, хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа/.pdf/,
"3 х 4” хэмжээний цээж зураг;
- Дээр дурдсан баримт бичгийг заавал нотариатаар баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.
- Хэрвээ ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүйгээ нуун дарагдуулсан, хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлснээс үүдэн гарах хохирол, хариуцлагыг буруутай этгээд өөрөө хүлээнэ.
- Баримт бичгийн эх хувийг хуулбарлан зохих шаардлагад нийцүүлэн өөрийн биеэр оршин суугаа газрынхаа цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хандан бүртгэл, судалгаанд хамрагдана.
- Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлт, 3 үеийн намтарт өөрийн гарын үсгээ зурсан байна.- Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Удвалцэцэг, утас-70191095
Хаяг, утасны дугаар:
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж-18, утас:70191095
Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийн төслийг эхний ээлжинд 6 аймагт хэрэгжүүлнэ
Эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, ногоон эрчим хүчний асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-аас байгуулан ажиллаж эхэлсэн. Өнөөдөр Төрийн ордонд “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах, эрчим хүчний шилжилтийн хүрээнд олон талт түншлэлийг бэхжүүлэх нь” өндөр түвшний хэлэлцүүлгийг явуулж байна.
Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн чухал мөчид хүрч ирсэн. Сэргээгдэх эрчим хүчний тармал эх үүсвэрийг өрхийн болон орон нутгийн хэмжээнд нэмэгдүүлэх тогтоолыг баталж, парламент өөрөө манлайлал үзүүлсэн нь улс орны урт хугацааны хөгжилд чухал хувь нэмэртэй хэмээн НҮБ-ын төлөөлөл дүгнэв. УИХ-ын дарга Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд ногоон дэд бүтэц, эдийн засгийг хөгжүүлэх замаар эрчим хүчний хамаарлаас иргэдээ чөлөөлөх багц ажлууд багтсан. Тэрбээр, өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр нар, салхины арвин нөөцдөө тулгуурлан өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох зорилт дэвшүүлснээ тодотгоод иргэдийнхээ эрэлт хэрэгцээг мэдэрсэн байгальд ээлтэй, шинэ технологийг бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ. “Чөлөөлье” санаачилгаараа айл, өрх нарны хавтан суурилуулахад 14-15 шат дамжлагаар, 6 сараас нэг жил хүртэл хүлээлгэдэг байсан хүнд суртлыг арилгажээ. Одоо  өрхийн хэрэглээнд нарны хавтан, батарейн системийг суурилуулж, төвийн шугамд холбоход ажлын 11 өдрийн дотор шийдвэрлэнэ гэдгийг УИХ-ын дарга хэллээ. Түүнчлэн УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Эрчим хүчний яам нь “Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийт 300 МВт хүртэлх салхины, 200 МВт хүртэлх нарны цахилгаан станцын төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Уг ажлыг эрчимжүүлэх хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэвтрүүлэхээр төлөвлөлтөд багтсан аймаг, орон нутгийн төлөөлөлтэй хамтран ажиллах баримт бичгийг талууд зурж, хэлэлцүүлгийн үеэр баталгаажууллаа. Аймгуудын удирдлагууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн төсөл хэрэгжүүлэх газрын эзэмшихтэй холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэх, орон нутгийн газрын алба, холбогдох суманд чиглэл өгөх болон байгаль орчны төлөв байдлын үнэлгээний ажилд дэмжлэг үзүүлэх зэргээр хамтарч ажиллах юм байна. Бид олон жил ярьж, хэлэлцэж ирснээ бодитоор хэрэгжүүлэх цаг нь болсон хэмээн УИХ-ын дарга Н.Учрал тэмдэглэсэн. Өнөөдрийн хэлэлцүүлгээр эрчим хүчний ногоон эх үүсвэрийг амьдралд нэвтрүүлсэн арга туршлагаасаа дүүргийн төлөөлөл хуваалцаж, тулгамдаж буй асуудал, ногоон санхүүжилтийн зах зээл, эрчим хүчний шилжилтэд хөрөнгө татах талаар хэлэлцэж байна.
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН УС НАМГАРХАГ ГАЗРЫН ӨДӨР
Жил бүрийн 2 дугаар сарын 2-нд дэлхий нийтээрээ Дэлхийн ус намгархаг газрын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, намгархаг газрын ач холбогдол, хамгааллын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулдаг.
Судалгаагаар дэлхийн намгархаг газрын ойролцоогоор 90 хувь нь доройтолд орж, сүүлийн жилүүдэд ой модноос 3 дахин хурдтай алдагдаж байна. Гэвч ус намгархаг газар нь биологийн олон янз байдлын өлгий нутаг байхаас гадна уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, цэнгэг усны нөөцийг хадгалах, үерийн эрсдэлийг бууруулах зэрэг үнэлж баршгүй ач холбогдолтой экосистем юм.
2026 оны уриа: “Намгархаг газар ба уламжлалт мэдлэг: Соёлын өвийг дээдлэх нь”
Энэ жилийн уриа нь дэлхийн олон үндэстэн, орон нутгийн иргэдийн ус намгархаг газартай холбоотой уламжлалт мэдлэг, соёлын зан үйл, амьдралын хэв маяг нь байгаль хамгаалалд ямар чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж байна. Өөрөөр хэлбэл, орчин үеийн шинжлэх ухаан + үе дамжсан мэдлэг = тогтвортой хамгаалал гэсэн санаа.
Ус намгархаг газар яагаад чухал вэ?
Ус намгархаг газар нь:
цэнгэг усны нөөцийг бүрдүүлж,
хүнс, тэжээлийн эх үүсвэр болж,
үер, гангийн эрсдэлийг бууруулж,
газрын доорх усны нөөцийг нөхөн сэргээж,
уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бодит хувь нэмэр оруулдаг.
Эдгээрийг нэгтгээд “экосистемийн үйлчилгээ” гэж нэрлэдэг ба хүний эрүүл, аюулгүй амьдралтай шууд холбоотой.
Олон улсын хамтын ажиллагаа
Ус намгархаг газрыг хамгаалах зорилготой Рамсарын конвенцид одоогоор 172 улс нэгдэн орж, 250 гаруй сая га талбайг олон улсын ач холбогдол бүхий бүс хэмээн бүртгээд байна.
Монгол Улс уг конвенцид 1998 онд нэгдэн орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 11 ус, намгархаг газар “Рамсарын жагсаалт”-д бүртгэгдээд байна. Энэ нь манай улсын байгаль хамгааллын бодлого олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөний бодит илэрхийлэл юм.
Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр тэргүүтэй холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Партизан, Гурав-61-ийн гарам, тус дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, Сонсголонгийн уулзвар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхрын замд ажилласан байдаг.
Дээрх замуудад жолооч хурд хэтрүүлсний улмаас осол аваар ихээр гардаг. Тиймээс аюул эрсдэлтэй хар цэгүүдэд дундаж хурдны стандартыг батлан мөрдүүлэх, замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, агшин зуурын хурд хэмжигч, цацруулагч байршуулах, камержуулалтыг сайжруулах, явган хүний зам, хайс хийх зэрэг ажлыг яаралтай хамтран хэрэгжүүлэхийг Замын цагдаагийн газрын дарга С.Галбадрах, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Зоригт,  ЗХУТ-ийн хэлтсийн дарга Н.Намуу, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул нарт НИТХ-ын дарга А.Баяр үүрэг болгов.
2025 оны байдлаар Партизан орчмын замд долоон хүн, Эмээлтийн замд 9, Моносын уулзвар буюу Сонсголонгийн замд найман хүн зам тээврийн ослын улмаас нас барсан харамсалтай тоог Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Зоригт хэллээ.
Баянзүрх дүүргийн XI хороо, Хонхрын замын нөхцөл байдалтай танилцах үеэр Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Налайх, Хонхрын зам бол зүүн аймгийг Улаанбаатартай холбож байгаа гол зам. Энэ замд өнгөрсөн онд гурван хүн нас барж, 15 хүн бэртэж гэмтсэн. Бид Хонхрын замд 24 цагийн хяналтыг Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, Экологийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулдаг. Энэ замд дундаж хурд хэмжигч буюу агшин зуурын хурд хэмжигч байршуулах зайлшгүй шаардлагатай. Агшин зуурын хурд хэмжигч байршуулснаар зам тээврийн ноцтой осол гарахаас сэргийлж чадна” гэв.