Нийгэм - Ublife.mn

Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
Прокурорын байгууллагаас насанд хүрээгүй хүүхэд холбогдсон зөрчлийг судлахад дийлэнх хувийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил эзэлж байна. Тодруулбал, насанд хүрээгүй хүүхэд жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2023 онд 736, 2024 онд 917, 2025 онд 2007 бүртгэгдсэн байна.

Эрх бүхий албан тушаалтнаас 2026 оны эхний гурван сарын байдлаар жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэн насанд хүрээгүй нийт 446 холбогдогчид шийтгэл оногдуулжээ.

Дээрх зөрчлийн 141 буюу 31.6 хувь нь Нийслэлд, 305 буюу 68.4 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Зөрчлийн холбогдогчийн 400 буюу 89.7 хувь нь эрэгтэй, 46 буюу 10.3 хувь нь эмэгтэй, боловсролын хувьд 62.1 хувь нь бүрэн бус дунд,  30.5 хувь нь бүрэн дунд, 7.4 хувь нь бага байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 18 насанд хүрсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий шалгалтад тэнцсэн хүнд жолоодох эрхийн үнэмлэх олгосноор тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох эрхтэй.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дэх хэсэгт "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 мянган төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг.

Эцэг эхчүүд автомашины түлхүүрээ ил орхидог, хүүхдүүд жолоодох эрхгүйгээр  хөдөлгөөнд оролцсоноос үүсэх хууль эрх зүйн үр дагаврыг бүрэн ойлгоогүй, энэ талаарх мэдлэг дутмаг, автомашин жолоодох сонирхолдоо хөтлөгдөн эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож, зөрчлийн холбогдогч болж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид насанд хүрээгүй хүүхдийг тээврийн хэрэгсэл жолоодох нөхцөл боломжийг бий болгохгүй байх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг прокурорын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барина
Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын дэд бүтцийг шинэчлэх, эрсдэлийг бууруулахаар “Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийт 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээг барихаар төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжид Дэлхийн банкны санхүүжилтээр есөн байршилд нийт 102.72 км үерийн хамгаалалтын суваг барина.

Төслийг хоёр багц ажлын хүрээнд хэрэгжүүлнэ. Тодруулбал “Багц-1”-ийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. Харин “Багц-2”-ын хүрээнд 150-300 мм-ийн голчтой, нийт 40 км урт бохир усны шугамыг сэргээн засварлана. Ингэхдээ 300-400 мм-ийн голчтой шугамыг "Close Fit" болон "CIPP" аргаар доторлон шинэчлэх юм. Ингэснээр шугамын хүчин чадал 64.8 л/с-ээс 85.6 л/с болж, 32 хувиар өссөн нь гидравлик загварчлалаар баталгаажсан байна.

Төслийн үр дүнд хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хот байгуулалт, ногоон байгууламж, усны нөөцийн ухаалаг менежментийг нэгтгэсэн цогц, тогтвортой шийдэл хэрэгжих юм.

Өнгөрсөн долоо хоногт авлигын 4 хэргийг шүүхээр шийдвэрлэжээ
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт (2026.03.16-20) анхан шатны шүүхээр 16 хүнд холбогдох 4 хэргийг шийдвэрлүүлж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна. Тухайлбал:

- Д.Г нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс Улаанбаатар хот руу мод тээвэрлэхдээ дамжин өнгөрүүлэх шатны хяналтыг хийлгэхгүй байх давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан Б.Б-д 1,1 сая төгрөг, нийтийн албан тушаалтан Д.М-д 2,1 сая төгрөгийн хахууль өгсөн үндэслэлээр шүүхээс Д.Г-д нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 2,8 сая төгрөгөөр торгох ял, Д.М, Б.Б нарт нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан;

- Э.Т нь бүртгэлийн байгууллагын ажилтнаар ажиллаж байхдаа Т.Д-ын гуйлтаар нэр бүхий 3 иргэний "иргэний үнэмлэхийг хууль бусаар, тэдгээрт мэдэгдэхгүйгээр гаргуулан авах” ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор 300,000 төгрөгийн хахууль авсан, мөн бүртгэлийн ажилтнуудын гуйлтаар нэр бүхий иргэдийн иргэний үнэмлэхийг хууль бусаар гаргасан үндэслэлээр шүүхээс 7 хүнийг гэмт хэрэгт хамтран оролцсон, гэм буруутайд тооцож, тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 2,7-6 сая хүртэл төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулсан;

- В.М нь татварын байгууллагад нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа ганцаараа болон мөн байгууллагын ажилтан Г.М, Б.Б нартай бүлэглэж, өөрийн болон бусад хүмүүсийн  татварын төлбөрийн ногдлын үнийн дүнг бууруулан бүртгэл үүсгэж, улсад төлөх татварын хувь хэмжээг бууруулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр шүүхээс В.М, Г.М, Б.Б нарыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хязгаарлаж зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар дэвшүүлсэн мэндчилгээ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэрээр мэндчилгээндээ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа–2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэн төвтэй, хүртээмжтэй, өгөгдөлд суурилсан тогтолцоог бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлж буйг онцлон тэмдэглэлээ.

Мөн төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн өгөгдлийн дэд бүтцийг бий болгох, цаасан суурьтай олон шат дамжлагатай үйл явцыг халж, бүхнийг цахимаар шийдвэрлэх шаардлагатайг дурдав.

Түүнчлэн “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний хүрээнд цахим хэрэглээг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, орон нутгийн хэрэгцээнд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо.

Төгсгөлд нь тэрээр төрийн үйл ажиллагааг илүү уялдаа холбоотой, үр ашигтай болгож, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллахыг уриалж, арга хэмжээнд оролцогчдод амжилт хүслээ.

А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.

НИТХ-ын дарга А.Баяр насанд хүрээгүй иргэн суррон унаж авто замын хөдөлгөөнд оролцохыг бүрэн таслан зогсоох, хориглох, мөн уг тээврийн хэрэгслийг мотоциклийн ангилалд хамруулж, стандарт, шаардлагыг мөрдүүлэхийг үүрэг болголоо. Тэрбээр “Хүүхдүүд бие хүн болж төлөвшөөгүй, замын хөдөлгөөний эрсдэлийг бүрэн ойлгох чадвар сул. Гэтэл эцэг эхчүүд хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах "зэвсэг" авч өгч буйгаа ухамсарлахгүй байна” гэлээ.

Албаныхны мэдээлснээр сүүлийн 2-3 жилд цахилгаан дугуй, скүүтэр, сурроны хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой зам тээврийн осол, гэмтлийн тоо өссөн. Тухайлбал, 2024 онд энэ төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарах ослын 300 гаруй тохиолдол бүртгэгджээ. Үүний 40 гаруй хувь нь хамгаалалтын хэрэгсэлгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй өсвөр насныхан байжээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр дулааны улиралд, ялангуяа 5-9 дүгээр сард цахилгаан тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол, бэртлийн дуудлага эрс нэмэгддэг бөгөөд толгой, гар, хөлний хүнд гэмтэл зонхилдог байна. Тиймээс НИТХ-ын дарга А.Баяр дараах шаардлагыг мөрдүүлэхийг үүрэг болголоо. Үүнд,

● 18 нас хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглох

● 18 нас хүрсэн иргэн суррон унах бол А ангиллын жолооны үнэмлэхтэй байх

● Улсын бүртгэл, дугаар, тэмдэглэгээтэй байх

● Хамгаалалтын каск, бээлий заавал өмсөх

● Баруун, зүүн гарын дохио, хоёр талын тольтой байх

Энэхүү зохицуулалт хэрэгжсэнээр хүүхэд, өсвөр үеийнхнийг зам тээврийн ослоос сэргийлэх ач холбогдолтойг албаныхан онцоллоо.

Орон нутгийн удирдлагуудад цахим шилжилтийг хэрэгжүүлэх сургалт зохион байгууллаа
“Цахим Дорноговь” өдөрлөгийн хүрээнд аймгийн удирдлагуудад зориулсан сургалт зохион байгуулагдаж нийт 100 гаруй төлөөлөл хамрагдлаа.

Тус сургалтад аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, сумдын Засаг дарга нар, сумын ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцож, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх бодлого, хэрэгжилтийн талаар мэдлэг, туршлага солилцов.

Сургалтын нээлтийн үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран хэлсэн үгэндээ төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх хүрээнд “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийг баталж, уг санаачилгыг орон даяар хэрэгжүүлж эхэлснийг онцоллоо. Мөн тус хөдөлгөөний эхний арга хэмжээг Дорноговь аймагт “Цахим Дорноговь” нэртэйгээр зохион байгуулж байгааг тэмдэглэв. Тэрээр төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, өгөгдөлд суурилсан хэлбэрт шилжүүлэхийн ач холбогдлыг онцлон, орон нутгийн удирдлагуудын манлайлал, хамтын ажиллагаа энэ үйл явцад шийдвэрлэх үүрэгтэйг дурдсан юм.

Сургалтын үеэр цахим хэрэглээг нэмэгдүүлэх, орон нутгийн хэрэгцээнд нийцсэн шийдлийг нэвтрүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр бодлогын зорилтуудыг танилцуулж, төрийн үйл ажиллагааг илүү уялдаа холбоотой, үр ашигтай болгох боломжуудыг хэлэлцлээ.

Энэхүү сургалт нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйл ажиллагааны дахин загварчлалыг эрчимжүүлэх, шинэ технологи, инновацыг бодит ажил хэрэг болгоход чиглэсэн чухал арга хэмжээ боллоо.

Тусгай дуут дохио ажлуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхийг уриалж байна
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд нийт 673,466 дуудлага мэдээлэл хүлээн авч ажилласнаас 34,802 нь гэмт хэргийн, 165,352 нь замын зөрчлийн, 41.909 нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Энэ оны эхний 2 сарын байдлаар нийт 107,773 дуудлага мэдээлэл дээр ажилласан байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 5,857, зам тээврийн ослын 25,218 зөрчлийн 6,069 гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 6,681 дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгджээ.

Дуудлага бүрт цаг алдалгүй очиж ажиллах үүрэгтэй цагдаагийн нэг тээврийн хэрэгсэл хоногт дунджаар 60-70 дуудлага, мэдээлэлд ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллгаааны журамд зааснаар нэг дуудлага, мэдээлэл 15 минутын дотор очих үүрэгтэй боловч замын түгжрэлээс шалтгаалан тусламж, үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүрэхэд хүндрэл үүсэж байна.

Цагдаагийн байгууллагаас яаралтай тусламжийн үйл ажиллагааг саадгүй явуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс замын хөдөлгөөнд оролцогчдод дараах анхааруулгыг хүргэж байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 4.4-т зааснаар тусгай дуут болон гэрлэн дохио ашиглан хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл (түргэн тусламж, гал унтраах, цагдаа зэрэг) ойртон ирж яваа тохиолдолд бусад тээврийн хэрэгслийн жолооч нар яаралтайгаар зам тавьж өгч, тэдгээрийн саадгүй, шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

Тусгай дуут дохиотой тээврийн хэрэгсэл нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах чухал үүрэг гүйцэтгэдэг тул иргэн бүр хариуцлагатай хандаж, хөдөлгөөний соёлыг эрхэмлэн, зам тавьж өгөхийг уриалж байна.

ЖОЛООЧ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Тусгай дуут болон гэрлэн дохио сонссон, харсан даруйд сандралгүйгээр хурд сааруулж, аюулгүй байдлыг ханган зам тавьж өгнө.

·        Аль болох баруун гар тийш шахаж, уулзвар болон нарийн хэсэгт саад учруулахгүй байхыг анхаарна.

·        Огцом тоормослох, гэнэтийн хөдөлгөөн хийхээс зайлсхийж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг давхар тооцоолох.

·        Тусгай дуут дохиотой тээврийн хэрэгслийн араас дагаж явах, давуу байдал ашиглахыг хориглоно.

·        Уулзвар дээр орж амжаагүй бол түр хүлээж, замыг бүрэн чөлөөлсний дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

·        Явган зорчигчид болон бусад оролцогчдод анхаарал хандуулж, осол гаргах эрсдэлээс сэргийлэх.

·        Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж, соёлтой, хариуцлагатай оролцохыг эрхэмлэнэ үү.

Та зам тавьж өгснөөр хүний амь насыг аврах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэрэг юм.

“KFC, PIZZA HUT” нэрийг ашиглан залилан үйлдэж байна
Сүүлийн үед цахим орчинд “50% хямдралтай хоол”, “зөвхөн өнөөдөр” гэх сурталчилгаа бүхий KFC, Pizza Hut нэртэй пэйжүүд олширч, иргэдийн анхаарлыг татсаар байна. Гэвч энэ нь жирийн нэг маркетинг бус, зохион байгуулалттай цахим залилан болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.Цахим орчинд түгээмэл болж буй “хямдралтай хоол захиалга”-ын зарын цаана бодит хохирол дагуулсан залилангийн хэргүүд үргэлжилсээр он гарснаас хойш нийт 302 иргэн хохирч, нийт хохирлын хэмжээ 1.1 тэрбум төгрөгт хүрчээ.
Тухайлбал нэгэн 35 настай эмэгтэй КFC-ийн нэр бүхий цахим линкээр нэвтэрч банкны мэдээллээ оруулсны дараа түүний нэр дээрх данснаас бусдын нэр дээрх данс руу 6 удаагийн гүйлгээгээр нийт 46 сая төгрөг шилжүүлэгдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоон шалгаж байна.
Нэг иргэн “KFC хоол захиалга” гэх линкээр хандан банкны мэдээллээ оруулсны дараа үл мэдэгдэх этгээдүүд түүний хоёр өөр банкны данснаас бусдын нэр дээрх данс руу нийт 3 удаагийн гүйлгээгээр 20,754,000 төгрөг шилжүүлэн авч, залилсан хэрэг бүртгэгдсэн байна.
Уг үйлдэл нь нэг банкны мэдээллээ оруулснаар бусад банкны дансанд нэвтрэх боломж олгосон байж болзошгүйг харуулж байна.
Бас нэгэн бодит жишээ нь байр худалдан авахаар хуримтлал үүсгээд байсан иргэн хэдхэн минутын дотор 65 сая төгрөгөө алдаж, хохирогч болсон харамсалтай тохиолдол юм.
KFC-ийн нэр, өнгө төрхийг дуурайлган хийсэн хуурамч пэйжээр дамжуулан “зөвхөн өнөөдрийн хямдрал” гэх зар байршуулж, захиалга авах нэрийдлээр иргэдийг линкээр нэвтрүүлдэг байна. Улмаар банкны мэдээлэл болон баталгаажуулах код авч, дансанд нэвтрэн мөнгийг нь шилжүүлэн авдаг схем үйлчилж байгаа аж.Иймд иргэд цахим орчинд захиалга хийхдээ эх сурвалжийн үнэн зөвийг нягталж, сэжигтэй линк, хэт хямд саналд болгоомжтой хандах шаардлагатай байна. Ялангуяа банкны нууц мэдээлэл, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг ямар ч тохиолдолд бусдад дамжуулахгүй байх нь чухал юм.

“KFC хямдрал зарлалаа” гэх хуурамч зар байршуулж иргэдийг залилж байна

Энэ он гарсаар цагдаагийн байгууллагад иргэдээс хямдрал зарлалаа гэх зар мэдээллээр KFC хоол захиалахаар төлбөр хийх гэж байгаад цахим залилангийн хохирогч боллоо гэсэн мэдээлэл бүртгэгдсээр байна.
Дуудлагын дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн О нь цахим орчинд KFC хоол захиалах зорилгоор хуурамч линкээр нэвтэрсний улмаас өөрийн банкны мэдээллийг алдаж, улмаар нэр бүхий банкны данс руу 6 удаагийн гүйлгээгээр нийт 46,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэрэг бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Баталгаагүй зар сурталчилгаа зар мэдээлэлд нягталж шалгах, пэйж хуудаснаас сэрэмжилж, албан ёсны эх сурвалжаар үйлчлүүлэн, хувийн болон банкны мэдээллээ бусдад дамжуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Учир нь албан ёсны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд захиалга авахдаа ийм төрлийн мэдээлэл шаарддаггүй бөгөөд нэг удаагийн анхааралгүй үйлдэл санхүүгийн ноцтой хохиролд хүргэх эрсдэлтэйг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

Э.Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
Хүүхэд, өсвөр үеийнхний сошиал медианы хэрэглээ сэтгэлзүйн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байгааг олон улсын судалгаанууд анхааруулсаар байна. Иймээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э. Батшугар дижитал ирээдүйг зөвхөн технологийн хөгжил гэж харах бус, хүүхдийн аюулгүй байдал, сэтгэлзүйн эрүүл мэндтэй салшгүй холбоотой асуудал тул судалгаанд суурилсан хөгжлийг чухалчлах ёстой гэлээ.

Тэрээр Сошиал медиагийн хэт хэрэглээ нь хүүхдүүдийг сэтгэлзүйн хувьд эмзэг болгож, аз жаргалын түвшинд сөргөөр нөлөөлж байгааг судалгаа харуулж байна гэлээ. Энэ нь зөвхөн дэлгэцийн цагийн асуудал биш, харин платформуудын алгоритмд суурилсан бүтэц, тасралтгүй скролл, хэрэглэгчийн анхаарлыг удаан хугацаанд татах механизмаас үүдэлтэй асуудал гэдгийг онцоллоо.

Түүнчлэн  алгоритмд суурилсан контент түгээлт нь хүүхдүүдийг донтох хэлбэрийн хэрэглээнд татан оруулах, цахим дээрэлхэлтэд өртөх   эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Олон улсын судалгаанд хүүхэд, өсвөр үеийнхний дунд өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, биеийн төрхтэй холбоотой дарамт нэмэгдэх, ганцаардал, сэтгэлзүйн тогтворгүй байдал гүнзгийрэх хандлага ажиглагдаж байна. Иймээс сошиал медианы нөлөөллийг зөвхөн хэрэглээний хугацаагаар бус, агуулгын шинж чанар, платформын зохион байгуулалт, хүргэлтийн алгоритмын нөлөөллөөр нь авч үзэх шаардлагатай байгааг тэрээр онцолсон юм.

Дэлхийн улс орнууд ч энэхүү асуудлыг нийтийн эрүүл мэнд, хүүхэд хамгааллын бодлогын түвшинд авч үзэж эхлээд байна. Тухайлбал, Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал хэрэглээг хориглох бодлого хэрэгжүүлж эхэлсэн бол Франц, Испани, Дани, Грек зэрэг улс насны босго тогтоох, хязгаарлалт хийх чиглэлд бодлого боловсруулж байна. Мөн Индонез, Малайз улсад 16-аас доош насныхны хэрэглээг хязгаарлах санал, бодлого хэлэлцэгдэж байгаа бол Их Британи, Герман, Норвег зэрэг орон илүү хатуу зохицуулалтын асуудлыг авч хэлэлцэж байна.

Үүнээс гадна АНУ-д муж улсуудаар хүүхэд хамгааллын хуулиуд хэрэгжиж эхэлсэн бол Хятад улс хүүхдийн хэрэглээг хязгаарласан тусгай горим нэвтрүүлээд байна. Бразил улс ч донтуулах шинжтэй функцуудыг хязгаарлах чиглэлээр шинэ зохицуулалт боловсруулж байгаа юм байна. Одоогийн байдлаар дэлхийн 25-аас дээш улс хүүхдүүдийн сошиал хэрэглээг хязгаарлах, хориглох, зохицуулах бодлогыг идэвхтэй хэлэлцэж байна.

Мөн олон нийтийн дунд хийсэн судалгаагаар хүмүүсийн дийлэнх хувь нь бага насны хүүхдүүдийн сошиал хэрэглээнд тодорхой хязгаарлалт тавихыг дэмжиж байгаа нь энэ асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд орсныг харуулж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э. Батшугар Монгол Улс ч энэ асуудлыг орхигдуулж болохгүйг онцлоод, дижитал шилжилт, хиймэл оюуны эрин үед хүүхдэд аюулгүй цахим  орчин бүрдүүлэх, ухаалаг зохицуулалт хийх, платформ болон эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэлээ.

Тэрээр, дижитал ирээдүйг зөвхөн технологийн хөгжил гэж харах бус, хүүхдийн аюулгүй байдал, сэтгэлзүйн эрүүл мэндтэй салшгүй холбоотой асуудал тул эрсдэлийг бодлогоор хязгаарлах шаардлагатай цаашид хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгойлон анхаарч ажиллана гэлээ.

Б.Батзориг: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хамтын оролцоо чухал
Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригийг урьж, цөөн хором ярилцлаа.

-Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэг, зарчим, хэдэн хууль тогтоомж хэрэгжүүлж байгаагаас ярилцлагаа эхэлье

-Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба бөгөөд энэ хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх, мэдээллийг хүлээж авах, бүртгэх, таслан зогсоох, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авах хуулиар харьяалуулсан гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, гудамж, талбай болон нийтийн эзэмшлийн бусад газарт эргүүл хийх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон, аюул үүссэн үед хорио цээрийн дэглэмийг сахиулах, амь нас, эрүүл мэнд нь онц аюултай нөхцөлд байгаа хүнд тусламж үзүүлэх зэрэг олон чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд хамааралтай Монгол Улсын хууль /118/, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг /4/, Улсын Их Хурлын тогтоол /3/, Засгийн газрын тогтоолоор баталсан эрх зүйн акт /85/, Хууль зүй, дотоод хэргийн сайдын дангаар болон хамтран баталсан эрх зүйн акт /75/, Улсын Ерөнхий прокурорын баталсан эрх зүйн акт /20/, Цагдаагийн ерөнхий газрын даргын дангаар болон хамтран баталсан гадагш чиглэсэн эрх зүйн акт /10/ тус тус мөрдөгдөж байна. Энэ хэдэн тоо мэдээллээс цагдаагийн байгууллага, алба хаагч ямар их ачаалалттай байдаг нь ойлгогдоно биз ээ.

Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх, улс төрөөс ангид байх, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчимд тулгуурлан ажилладаг бөгөөд дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг заавал биелүүлэх, тухайн шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг шийдвэр гаргасан дээд шатны албан тушаалтан хариуцах, дээд шатны албан тушаалтны хууль бус шийдвэрийг алба хаагч биелүүлэхээс татгалзаж, энэ талаарх хууль зүйн үндэслэлээ тайлбарлах зэрэг алба хаагчийн эрх зүйн байдал хуульчлагдсан байдаг. Түүнчлэн хөдөлмөрийн дотоод журам буюу цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны нийт 267 журмыг хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хүний эрхийн аливаа хэлбэрийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дахин шинэчилж 9 бүлэг, 183 журам болгож, байгууллагын хэмжээнд мөрдөж, нийгэмд гарч байгаа кейс болгон дээр шинэчлэх шаардлагатай эсэхийг нягталж, боловсруулж байна. Энэ нь хууль дээдэлж, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах, цагдаагийн ажил, үйлчилгээг эрх зүйн хүрээнд олон нийтэд хүртээмжтэй, шуурхай хүргэх, алба хаагчийн үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэл хууль ёсны, ил тод байх, мэргэжлийн ур чадвар дээшлэх, алба хаагчийн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлж байдаг юм.

-Цагдаагийн удирдах албан тушаалтан нь бүтэц, чиг үүргийнхээ хүрээнд гарсан аливаа асуудалд дүн шинжилгээ хийж, хариуцлагын асуудал яригддаг уу?

-Цагдаагийн байгууллага нь цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас бүрддэг. Үүнд:

-Цагдаагийн төв байгууллага нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангадаг.

-Албад нь Эрүү, Мөрдөн шалгах, Гэмт хэрэг, зөрчил шалгах, Нийтийн хэв журам, хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, Тээвэр, Экологи гэх мэт хуулиар харьяалуулсан болон тухайн чиглэлээрээ улсын хэмжээнд мэргэжил, арга зүйн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, цагдаагийн төв байгууллагын даргын өмнө ажлаа хариуцан тайлагнадаг.

-Нэгж буюу цагдаагийн байгууллагаас чиг үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай мэргэшсэн нэгж гэмт хэрэг, зөрчлийн судалгаа, дүн шинжилгээ, албаны сургалт, дадлага, зэвсэг, тусгай хэрэгсэл, кибер, мэдээллийн технологи, дотоод аюулгүй байдлын гэх мэт мэргэшсэн нэгжүүд ажилладаг.

-Нутаг дэвсгэр хариуцсан буюу аймаг, нийслэлийн цагдаагийн газар, хэлтэс нь тухайн хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд цагдаагийн байгууллагын хуулиар тогтоосон чиг үүргийг хариуцан зохион байгуулдаг бөгөөд дэлхийн улс орнуудын цагдаагийн байгууллагын хамгийн боломжит бүтэц, зохион байгуулалтын жишгээр ажиллаж байдаг юм.

Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн цагдаагийн байгууллагын дарга, удирдах албан тушаалтан  нь хариуцсан нутаг дэвсгэрт алба хаагчдын сахилга, ёс зүйд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, иргэд, алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, цагдаагийн төв байгууллага болон харьяалах Иргэний зөвлөл, оршин суугчдад тогтоосон хугацаанд ажлаа тайлагнах, хуулиар хориглоогүй асуудлаар ил тод, нээлттэй байх  үүрэгтэй байдаг. Энэ нь тухайн нутаг дэвсгэрт ажиллаж буй алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд шууд хяналт тавих үүрэг нь тухайн нэгжийн удирдлагад ногддог гэсэн үг юм.

Цагдаагийн албаны тухай хууль нь цагдаагийн байгууллагын бүтэц, шатлал, эрх, хэм хэмжээ, хариуцлагын тогтолцоог тодорхой заасан байдаг. Цагдаагийн байгууллагад гарсан аливаа зөрчлийг үнэлэхдээ хуульд заасан удирдлагын шатлал, хариуцлагын зарчмыг харгалзан үзэх нь зүйтэй. Улсын хэмжээнд бодлого, нэгдсэн удирдлагыг Цагдаагийн ерөнхий газрын дарга хэрэгжүүлдэг бол тухайн нутаг дэвсгэрт ажиллаж буй алба хаагчдын сахилга, ёс зүй, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг харьяа аймаг, нийслэл, дүүргийн цагдаагийн байгууллагын удирдлага хариуцдаг гэсэн үг.

-Цагдаагийн албадын үүрэг, онцлог юу вэ?

-Энэ талаар дээр товч дурдсан, тухайлбал Мөрдөн шалгах алба нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, илрүүлэх,  мөрдөн шалгах ажиллагаа явуулах, урьдчилан  сэргийлэх,  гэмт  хэрэг  үйлдэгдсэн  шалтгаан  нөхцөлийг тогтоож, арилгуулахаар хүн, хуулийн этгээдэд мэдэгдэл өгч, үр дүнг тооцох, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг энэ чиглэлээрээ мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, Тээврийн цагдаагийн алба нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд хариуцан зохион байгуулах, үүнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, төмөр зам, иргэний агаарын тээврийн цагдаагийн газар, хэлтсийг харьяалан удирдах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг энэ чиглэлээр мэргэжил, арга зүйн удирдлагаар хангадаг онцлогтой бөгөөд цагдаагийн алба бүхэн энэ мэтчилэн өөр өөрийн онцлогтой байдаг нь олон улсын жишиг юм.

-Цагдаагийн байгууллагад он гарснаас хойш гэмт хэрэг, зөрчлийн хэдэн дуудлага, мэдээлэл ирсэн бэ, нөхцөл байдал ямар байна вэ, шалтгаан нөхцөл юун байна вэ?

-Цагдаагийн байгууллагад энэ он гарснаас хойш эхний 2 сарын байдлаар иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 50.238 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оноос 7606 буюу 13.1 хувиар буурч, гэмт хэргийн шинжтэй 17.422 (34.7%), зөрчлийн шинжтэй 26.158 (52.1%) гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөл нь олон талтай. Үүнд нийгэм, эдийн засгийн хүндрэл, ажилгүйдэл, архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, гэр бүлийн маргаан, хүүхэд, залуучуудын суурь хүмүүжил, орчны хяналт сул байх, эрх зүйн зохицуулалт, төсөв зэрэг олон хүчин зүйлс голлон нөлөөлж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн цагдаагийн байгууллага дангаараа хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн захиргаа, иргэдийн хамтын оролцоо чухал юм.

-Сүүлийн үед ямар төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна вэ?

-Дэлхий нийтэд болон манай улсад цахим орчинтой холбоотой гэмт хэрэг, ялангуяа бусдыг залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь дэлхий даяар явагдаж буй цахим шилжилт, интернэт хэрэглээний өсөлт, мөн хиймэл оюун ухаан, дижитал технологийн хурдацтай хөгжилтэй шууд холбоотой.

Өнөөдөр хүмүүс банкны үйлчилгээ, худалдаа, харилцаа холбоо, ажил үйлчилгээ гээд олон зүйлийг гар утас, интернэтээр дамжуулан хийдэг болсон. Энэ нь иргэдэд цаг хугацаа хэмнэх, амьдралыг хялбарчлах олон давуу талтай ч нөгөө талдаа гэмт этгээдүүд энэ боломжийг ашиглан цахим орчинд залилах, хуурамч мэдээлэл тараах, бусдын хувийн мэдээллийг авах зэрэг гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, сүүлийн үед хуурамч сугалаа, урамшуулал амлах, сошиал хаяг хакердаж бусдаас мөнгө зээлэх, онлайн худалдаагаар хуурамч зар байрлуулах, банкны мэдээлэл авах зорилготой хуурамч линк илгээх зэрэг аргаар иргэдийг залилах тохиолдол нэмэгдэж байна. Мөн хиймэл оюун ухаан, зураг болон дуу хоолой дуурайлган бүтээх технологийг ашиглан итгэл төрүүлэхүйц хуурамч контент хийж, хүмүүсийг төөрөгдүүлэх явдал ч гарч эхэлж байна. Иймээс иргэд цахим орчинд мэдээлэл авах, мөнгө шилжүүлэх, худалдан авалт хийхдээ мэдээллийн эх сурвалжаа нягтлах, үл таних хаяг, линк рүү нэвтрэхгүй байх, хувийн болон банкны мэдээллээ бусдад өгөхгүй байх зэрэг энгийн боловч чухал аюулгүй байдлын дадлыг хэвшүүлэх шаардлагатай байна.

–Цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна. Юуны өмнө иргэдийг болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэх зорилгоор мэдээлэл, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулж, телевиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сүлжээ, цахим хуудсаар дамжуулан сэрэмжлүүлэг, зөвлөмжийг олон нийтэд хүргэж байна. Мөн сэжигтэй үйлдэл, хөдөлгөөнийг илрүүлэх боломжтой камерын хяналтын ухаалаг системийг үе шаттайгаар нэвтрүүлж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ашиглаж байна.

Үүнээс гадна гэмт хэрэг, зөрчил бүртгэгдэж буй мэдээлэлд дүн шинжилгээ хийж, гэмт хэргийн эмзэг цэгүүдийн судалгааг гарган, тухайн бүсүүдэд цагдаагийн эргүүл, хяналтыг тогтмол нэмэгдүүлэх, чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Түүнчлэн гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдэгдэл хүргүүлж, аюулгүй байдлаа сайжруулах, камерын хяналтаа нэмэгдүүлэх, хамгаалалтын зохион байгуулалтаа сайжруулах талаар зөвлөмж өгч хамтран ажиллаж байна.

–Ярилцсанд баярлалаа.