Спорт - Ublife.mn

Жүжигчин П.Бат-Амгалан улсын дээд амжилт тогтоолоо
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-11-нд боллоо.

Тэмцээнд 45 багийн нийт 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд өнөөдөр насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 59 кг-ын жинд П.Бат-Амгалан цээжнээс 220 кг-ыг шахаж алтан медаль хүртэж, тус жингийн улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов.

Тэрбээр УАШТ-ий найм дахь түрүүгээ хүртэж байгаа юм. Зургаан кинонд дүрээ мөнхөлсөн жүжигчин П.Бат-Амгалан нь өнгөрсөн оны дэлхийн аварга, Ази тивдээ долоо түрүүлж, Ази Номхон далайн орнуудын Ази тивийн аварга юм.

Орчин цагийн малчин Заяа

Туухай өргөлтийн спортын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана
Монгол Улсын нэрийг тив, дэлхийн тавцанд өндөрт өргөсөн тамирчдынхаа амжилтыг үргэлжлүүлэн залуу тамирчдыг бэлтгэж, ур чадварыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ туухай өргөлтийн спортыг олон нийтэд сурталчилан таниулах, хүүхэд залуучуудад эрүүл, чийрэг бие бялдар, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор

Дэлхийн хошой аварга, олон улсын хэмжээний мастер Э.Буджавын нэрэмжит Туухай өргөлтийн спортын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Спорт цогцолборт зохион байгуулагдана.

Энэхүү спорт нь хүний биеийг жигд хөгжүүлж, биеийн жижиг булчин бүрийг ажиллуулдагаараа хүний тэсвэр тэвчээр, хурд, хүч гурвыг зэрэг шаарддаг хүчний сонгодог төрлийн спорт юм.

Туухай өргөлтийн спортоор дэлхийн 64 улс орон идэвхтэй хичээллэдэг бөгөөд олимпын хөтөлбөрт оруулах асуудал энэ цаг үед эрчимтэй яригдаж байна.

ЭНХБААТАР ОВОГТОЙ БУДЖАВЫН СПОРТЫН

АМЖИЛТЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Э.Буджав нь Үндэсний батлан хамгаалахын их сургуульд 2016 онд элсэн суралцах болсноор Туухай өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн.

Тэрбээр Монгол Улсын Цэрэгжлийн спортын мастер, Оросын Холбооны Улсын туухай өргөлтийн спортын мастер, Монгол Улсын олс таталтын спортын дэд мастер, Монгол Улсын Пауэрлифтинг спортын дэд мастер бөгөөд тасралтгүй найман жил энэхүү спортоор хичээллэн 2020 оноос “Зэв” залуусын холбоотой хамтран олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож байна. Үүнд:

-2018, 2019 он: Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээний “Туухай өргөлт”-ийн алт, мөнгөн медаль

-2019 он: Оросын Холбооны Улсын Кострома хотын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль

-2020 он: ОХУ-ын хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль

-2020 он: ОХУ-ын Ярослов хотын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль,

-2022 он: Казакстан Улсад зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль,

-2022 он: ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Олон улсын “Цагаан шөнө” тэмцээнд алтан медаль,

-2022 он: Энэтхэг Улсын Нью-Дели хотод зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний "Түлхэлттэй өргөлт"-ийн төрөлд алт, “Огцом өргөлт”-ийн төрөлд алт, нийлбэр дүнгээр алтан медаль,

-2023 он: ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Олон улсын “Цагаан шөнө” тэмцээнд алтан медаль

-2023 он: Бүгд Найрамдах Башкирастан Улсад зохион байгуулагдсан Евро Азийн их наадмын мөнгөн медаль

-2023 он: Узбекистан Улсад зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Түлхэлттэй өргөлт”-ийн төрөлд 1 алт, “Огцом өргөлт”-ийн төрөлд 1 алт, багийн төрөлд 1 мөнгөн медаль

-2024 он: Киргиз Улсад зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Түлхэлттэй өргөлт”-ийн төрөлд алт, “Огцом өргөлт”-ийн төрөлд алт, “Урт өргөлт”-ийн төрөлд хүрэл медаль хүртсэн.

ЦОЛ ЗЭРЭГ:

- Монгол Улсын 3 спортын дэд мастер

- Цэрэгжлийн спортын мастер

- ОХУ-ын спортын мастер

- Пауэрлифтингийн спортын мастер

- Олс таталтын спортын мастер

Морьт харвааны ДАШТ-ийг Монголд анх удаа зохион байгуулна
Монгол Улсад анх удаа Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байх “Тайж хайрхан” уулын бэлд 2025 оны 8 дугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулна.

Энэхүү тэмцээн нь “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн гол арга хэмжээний нэг болж буйгаараа онцлог юм. Дэлхийн 30 гаруй орны шилдэг харваачдыг нэг дор нэгтгэх төдийгүй Монголын уламжлалт харвааны “Бөмбөг намнаа” төрлийг дэлхийн аваргын албан ёсны төрөлд багтааснаар түүхэн ач холбогдолтой болж байгаа билээ. Энэ нь үндэсний соёл, спортын өвөрмөц уламжлалыг олон улсад сурталчлах, залуу үеийн сонирхлыг татах стратегийн чухал алхам болж байна.

Монгол Улсыг төлөөлөн улсын аваргаар шалгарсан, дэлхийн чансаанд эрэмбэлэгддэг өндөр түвшний 15 шилдэг харваач оролцох юм. Мөн олон улсын зэрэглэлтэй шүүгчид, дасгалжуулагчид, Дэлхийн Морьт Харвааны Холбооны удирдлагууд, ЮНЕСКО-ийн Дэлхийн тулааны урлагийн Байнгын хорооны дэд ерөнхийлөгч зэрэг хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.

Тэмцээнийг зохион байгуулагч Монголын Үндэсний Морьт Харвааны Нэгдсэн Холбоо нь Дэлхийн Морьт Харвааны Холбооны гишүүн байгууллага бөгөөд дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авч, олон улсын харилцаанд бодитой хувь нэмэр оруулж байна.

Та бүхнийг эрч хүч, эрэмгий зоригийн шалгуур "Морьт харваа"-ны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорин ирж, үзэж сонирхохыг урьж байна.

ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР:

2025 оны 8 дугаар сарын 21. Бэлтгэл, шүүгчдийн сургалт, техникийн хурлын өдөр

09:00 - 11:00 - Морь сонголт (баг бүрээр, морьт харвааны талбай дээр)

09:30 - 16:00 - Олон улсын шүүгчдийн сургалт

09:30 - 16:00 - Морь сонголт, замын сорилго

16:00 - 17:30 - Техникийн Зөвлөлийн хурал

2025 оны 8 дугаар сарын 22. Тэмцээний эхний өдөр

08:00 - 13:00 - Дараалсан буудлага /Serial Shot/ тэмцээн

11:00 - 12:00 - Нээлтийн ёслол

12:00 - 18:00 - Кабак /Qabaq/ тэмцээн

17:30 - 18:00 - Шагнал гардуулах ёслол

2025 оны 8 дугаар сарын 23. Сүүлийн өдөр

08:30 - 13:30 - Масахи /Masahee/ тэмцээн

13:30 - 16:30 - Бөмбөг намнаа /Bumbug Namnaa/ тэмцээн

17:30 - 18:00 - Шагнал гардуулах ёслол, хаалтын арга хэмжээ

МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцноос хориглосон бодис илэрчээ
Герман Улс дахь Допингийн анализ болон Спортын биохимийн институтийн итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсэн урьдчилсан дүгнэлтийг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. Товчхондоо, 18 аймаг 3 дүүргийн баяр наадамд шөвгөрсөн 84 бөхөөс сорьц авахад 14 бөхийн шинжилгээг нарийвчлан шинжлэх шаардлагатай болсон байна. Үүнээс өнөөдрийн байдлаар хариу нь ирсэн 6 бөхийн сорьцны 4-өөс нь хориглосон бодис илэрчээ.

Танилц: Бямба гаригт түр хаах замууд
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр буюу тавдугаар сарын 24-нд дараах байршилд 06-18 цаг хүртэл зам хаана. Жил бүр баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэл хаадаг байсан бол энэ удаад Олон Улсын марафон гэдэг утгаараа бүсчлэлийн хүрээ өргөсөн өөрчлөгджээ.

Хязгаарлалт эхэлж буй уулзвар болон замууд:
📌Цэцэг төвийн уулзвар
📌Зоос гоёлын уулзвар
📌Сансарын имартын уулзвар
📌Бөхийн өргөөний уулзвар
📌Зүүн 4 замын уулзвар
📌Нарантуул захын уулзвар
📌Өгөөмөр захын уулзварын нүхэн гарц
📌Дүнжингаравын урд зам
📌Улиастайн уулзвар
📌Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам
📌Маршалын гүүрний хойд уулзвар
📌Хоум плаза
📌 Гандигийн гудамж
📌 Олимпийн гүүр
📌 Гадаад хэргийн яамын уулзваар
📌 Сүхбаатарын Талбай

“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоны бүртгэл үргэлжилж байна
Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” талбайд 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой уг арга хэмжээнд нэгдэж, оролцох хүүхэд бүр

Барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж

Мэргэжлийн нүүр хувиргагчаар нүүрээ будуулан

Үлгэр, киноны баатруудтай гэрэл зураг авхуулж

Өөрийн хүсэл, мөрөөдлөө “Хүслийн хайрцаг”-т шивнэж

Авъяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, хүний эрхийн интерактив контент үзэж сонирхохоос гадна “The Open Mic” арга хэмжээнд оролцох боломжтой.

Марафон гүйлтийн арга хэмжээ

10.00-10.30 цаг Нээлт

10.30-11.30 цаг Гүйлт /6-7 нас/-500 метр

11.30-12.30 цаг Гүйлт /8-9 нас/-500 метр

12.30-13.30 цаг Гүйлт /10-11 нас/-1 км

13.30-14.30 цаг Гүйлт /12-13 нас/-1 км

14.30-15.30 цаг Гүйлт /14-15 нас/-1.5 км

15.30-16.30 цаг Гүйлт /16-17 нас/-1.5 км зайд гүйх тул хүүхэд, багачууд Та бүхэн марафонд оролцохыг хүсвэл ЭНД ДАРЖ  бүртгүүлээрэй

Цахим бүртгэл 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэхийг анхаараарай.

Анхаарах зүйлс: Марафонд оролцох хүүхдүүд гүйхэд хөлд эвтэйхэн гутал өмсөөрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9902-8438 дугаараас авна уу.

Хамтран зохион байгуулагч:

Цагдаагийн ерөнхий газар

Нийслэлийн Онцгой байдлын газар

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Түргэн тусламжийн төв-103

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор

Монголын Хуульчдын холбоо

“Эерэг ирээдүй-Өнөөдөр” ТББ

“Үжин төв” ТББ

“Гүүд Нэйборс” ОУТББ

“Наран трэйд” ХХК

“МСЭЛ” ХХК

Child.mn

МИГ даатгал

“Монгол даатгал” ХХК

Ч.Ариунзул Эверестийн оргилд гарлаа
Далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест уулын оргилд өнөөдөр уулчин Ч.Ариунзул амжилттай гарлаа. Тэрбээр Эверестийн оргилд гарсан Монголын 17 дахь уулчин болж байгаа бөгөөд өчигдөр А.Баттогтох (15), Б.Батхишиг (16) нар тус уулын оргилд Монгол Улсын төрийн далбааг мандуулсан юм. Уулчин Ч.Ариунзул өдгөө дөрөвдүгээр кемп руу бууж байгаа талаар мэдээлэл бидэнд ирлээ. Эверестийн оргилд Монголын уулчин (гавьяат тамирчин Г.Өсөхбаяр) анх мөрөө гарсанаас хойш 20 жил өнгөрсөн ба Эверестийн оргилыг эзэлсэн анхны монгол эмэгтэй уулчин нь гавьяат тамирчин Б.Гангаамаа (2 дахь монгол уулчин) болсон билээ.

Дэлхийн зулайд өмнө нь манай улсаас:

1.Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр (2005 онд)

2.Гавьяат тамирчин Б.Гангаамаа (2011 онд)

3.С.Бат-Эрдэнэ (2012 онд)

4.Л.Баярсайхан (2012 онд)

5.Гавьяат тамирчин Б.Цэвээндаш (2012 онд)

6.Ц.Цогзолмаа (2012 онд)

7.Ж.Бямбасүрэн (2018 онд)

8.Б.Гантулга (2022 онд)

9.О.Золбоохүү (2023 онд)

10.С.Ганхүү (2023 онд)

11.Ц.Гэрэлт-Од (2023 онд)

12.Ц.Анхбаяр (2023 онд) нар амжилттай авиран эсэн мэнд буусан бол Л.Пүрэвсүрэн (13), Ц.Өсөхжаргал (14) нар 2024 онд Эверестийн оргилд гарсан боловч буух замдаа харамсалтай нь нас барсан.

15.А.Баттогтох (2025 онд)

16.Б.Батхишиг (2025 онд)

17.Ч.Ариунзул (2025 онд)

Фото: Экстрем спортын талбай байгуулагджээ
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд экстрем спортын талбай тохижуулж дууслаа. Тус бүтээн байгуулалтад экстрем спортын талбай, авто синема, задгай тайз, элсний волейбол, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлт гудамж, худалдааны гудамж, явган болон дугуйн зам, дугуй түрээсийн талбай, ногоон байгууламж, чийрэгжүүлэлтийн талбай, 3х3 сагсан бөмбөгийн талбай болон болон бусад тохижилтыг хийлээ. Мөн дээрх экстрем спортын талбайд тэшүүрийн хэсгийг байгуулна.

ОУХМ, МУГТ Ц.Раднаа дэлхийн хоёр рекордыг эвдлээ
ОУХМ, МУГТ Ц.Раднаа АНУ-ын Флорида муж, Алачауд болж буй ДАШТ-ний 90-94 насны ангилалд 5 алт хүртэж, дэлхийн 2 рекорд шинэчлэн тогтоов.

Тодруулбал:

-200м ДЭЛХИЙН РЕКОРД

-1.500м ДЭЛХИЙН РЕКОРД эвдлээ.

Тэрээр "Намайг дэмжиж, огшоож байгаа Монголын ард түмэн, эх нутаг, элгэн садандаа маш их баярлалаа. Өнөөдөр үндсэн зай болох 400 метрт гүйх гээд бэлдэж байна" гэжээ.