Улс төр - Ublife.mn

УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр(2026.04.06)Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хүлээн авч уулзав. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг, Улсын Их Хурлын гишүүн, Иргэний Зориг Ногоон намын дарга Б.Батбаатар нар оролцлоо.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ярианыхаа эхэнд парламент бол зөвшилцлийн байгууллага гэдгийг тодотгоод парламентаас гарах аливаа бодлого, шийдвэр бүрдУлсын Их Хуралд суудалтай таван намын төлөөллийн оролцоог хангаж, саналыг тусгаж, зөвшилцөл ойлголцлыг үндсэн зарчмаа болгож, ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй байгаа энэ цаг үед улс орны нийтлэг эрх ашгийг чухалчилж, парламентын засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэж буйгаа тодотгов. Ингэхдээ мэдээллийн технологийн давуу талыг ашиглан  парламентын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох ажлыг үргэлжлүүлнэ хэмээв. Энэ хүрээнд Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг ирэх долоо хоногт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаагаа дурдлаа.

Үргэлжлүүлэн, Улсын Их Хурлын гишүүдийн идэвх оролцоог сайжруулах, хурлаа тасалдаг байдалд тодорхой хязгаарлалт тавих чиглэлээр парламентад суудалтай намуудын удирдлагуудтай хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Улсын Их Хуралд суудалтай намуудын удирдлагууд парламентын ардчиллыг бэхжүүлэх, улс орны нийтлэг эрх ашгийг төлөө эвлэлдэн нэгдэх, Монгол Улсын Их Хурлын даргын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, нийгэм эдийн засгийн хүрээнд тулгамдаж буй асуудлаар санал солилцож, нээлттэй ярилцлаа.

Засгийн газрын гишүүдийг томилж, өнөөдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.

Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.

Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.

Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.

Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодохойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.

Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш  илүү төлнө. Нэг  сайд цомхотгоход  дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.

Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.

Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7,4 тэрбум төгрөг болно.

Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.

Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ.  Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.

Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.

Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.

Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.

Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.

Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.

Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.

УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.03.30) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Энэ асуудлыг өчигдрийн буюу энэ сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлснийг тус бүлгийн дарга Ж.Батжаргал өчигдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Харин Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс өнгөрөгч 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд энэ асуудлыг нарийвчлан авч хэлэлцэх шаардлагатай үзэн, ажлын гурав хоногийн завсарлага хүссэн боловч хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нэг хоногийн завсарлага өгсөн юм.

Завсарлагын хугацаа дууссан тул Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлж, өнөө өглөө Төрийн байгуулаллтын байнгын хороо хуралдаж, ардчилсан парламентыг бэхжүүлж, парламентын дархлааг сайжруулах, улс төржилтөөс ангид болгоход чиглэсэн дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн, мөн Улсын Их Хурал болон Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагатай тул завсарлагыг үргэлжлүүлэхгүй гэлээ.

Ингээд Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонгохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 114 гишүүний 87 нь буюу 76,3 хувь дэмжлээ. Ийнхүү санал дэмжигдсэн тул “Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцлоо.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын тамгыг гардан авч, суудлаа эзэлснээр үүрэгт ажилдаа орлоо. Тэрбээр Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлын хүлээн авсантайгаа холбогдуулан үг хэлж, талархал илэрхийлэв.

Улсын Их Хурал бол улс орны хөгжлийн төлөөх бодлогын мэтгэлцээний нэг чухал талбар мөн боловч олон намын оролцоотой парламент дахь бодлого шийдэл, байр суурийн ялгааг хуулийн гадуурх улс төрийн тоглолт болгож болохгүй тэрбээр хэлсэн үгэндээ онцлов.

Ард түмэн Улсын Их Хурлын гишүүдээсээ өдөр бүр ёс зүй шаардаж, хууль дээдлэх зарчмыг нэхэж, шударга ёсыг хүсэмжилж байгаа тэрбээр сануулан, Монголын ард түмний парламентат ёсны сонголтыг ямагт хүндэтгэн бататгаж, парламентийн дархлааг  бэхжүүлэх нь чухал болохыг дурдав. Хүн биш, хууль засаглах ёстой гэж бид олон жил ярьсан хэдий ч хэрэгжихүйц хууль баталж чадахгүй байгаагаас хэрэгжилт муу байна хэмээн Улсын Их Хурлын дарга анхааруулж, хүний эрх, эрх чөлөөнөөс эх үндсээ авсан хуулийг баталж, улс орны нийтлэг  эрх ашгийг чухалчлан, ард түмний  өмнө тулгарсан асуудлыг оновчтой, шуурхай шийдвэрлэж ажиллахыг уриалав.

Мөн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт татвар төлөгчид, ажлын байр бий болгон баялаг бүтээж байгаа бүтээлч иргэдээ байнга дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлээд, олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдал эгзэгтэй болсон энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүддээ ээлтэй бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн эрх чөлөө олгож, хүнд суртлын хүлээс дарамтаас тэднийг чөлөөлж, төр улсаа цэгцлэн, бодлого шийдлээ зөв залж, иргэд, сонгогчдоо төлөөлөн түмэн олноо түшиж ажиллах нь Улсын Их Хурлын гишүүдийн хүлээсэн үүрэг, үүрэх ёстой ачаа болохыг онцлон тэмдэглэлээ. Сорилт бэрхшээлд хурдтай зөв шийдэл гаргаж, төрийн оролцоог багасгаж, зах зээл дэх шударга өрсөлдөөнийг тэлэх нь эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс хэмээн санаж ажиллахыг тэрбээр Улсын Их Хурлын гишүүдээс хүсэв.

Үг хэлснийхээ дараа Улсын Их Хурлын дарга чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлууллаа.

“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонслоо
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.04.01/ хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг,  санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг сонслоо.

Энэ талаарНийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулав.

Тэрбээр, энэхүү төслийг анх Улаанбаатар хотын бодлого, судалгааны институц болон Улаанбаатар хот байгуулалтын газар 2008 оноос төлөвлөж эхлээд 2013 онд Монгол Улсын Засгийн газрын 307 дугаар тогтоолоор хурдны зам барих тухай солбилцол батлах тухай тогтоолоор албажсан гэж байлаа. 2014 онд дөрвөн эгнээ бүхий нийт 36 км замын техник эдийн засгийн үндэслэл урьдчилсан зураг, төслийг  гүйцэтгэсэн. 2013 ондоо байгаль орчны нарийвчилсан үнэлгээ  анх батлагдсан байдаг байна.

Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Мөн тэрбээр уг төслийг “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 2040”-тэй уялдуулсан. Улаанбаатар хотын түгжрэлд энэ төсөлд маш их ач холбогдолтой. 2026 онд Улаанбаатар хотын автомашины тоо 804 мянга зорчигч хөдөлгөөн 2.4 сая болсон тул цаг үетэйгээ нийцүүлээд зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлээ шинэчлэх шаардлагатай болж, хот төлөвлөлт судалгааны институц 2025 оны 1 дүгээр сард шинэчилсэн гээд, хөдөлгөөний ачааллыг хэрхэн буурах талаар дэлгэрэнгүй тайлбарлав.

Туулын хурдны зам баригдсанаар хөдөлгөөний ачаалал хэрхэн буурах талаар доорх зурагнаас харна уу.

Мөн  төслийн төсөвт өртгийг доорх зурагнаас харна уу.

Гүйцэтгэгч компанийг 2025 оны 03 дугаар сард нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад 06 дугаар сард шалгаруулж, 07 дугаар сард гэрээ, хэлэлцээрийг хийсэн. БНХАУ-ын Хятадын "ХаоЮань групп" ХХКшалгарсан. Энэ компани нь олон улсдаа төмөр замын болон автозамын төслүүдийг хийж байсан туршлагатай хэмээн Нийслэлийн орлогч дарга тайлбарласан.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Мөнхсоёл, Ж.Батжаргал, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа, Х.Булгантуяа, Ц.Идэрбат, Д.Энхтүвшин, П.Пүрэвдаваа, Ч.Ундрам, Ж.Алдаржавхлан, Б.Түвшин, Ж.Золжаргал нар асуулт асууж, үг хэлсэн.

Гишүүд төслийн талаар иргэдийн мэдэх эрхийг хангахад чиглэж ажиллахгүй атлаа байгаль орчны төлөө санаа тавьсан иргэдийг эсрэг янз бүрийн хөдөлгөөн үүсгээд асуудлыг даамжруулж буйд анхаарах нь зүйтэй гээд цаашид нийслэл, аймгуудад баригдах томоохон бүтээн байгуулалтын талаар тухайн засаг захиргааны нэгжүүд иргэдээсээ санал асуулга авдаг болох гарц гаргалгааг гаргаж, ажиллах шаардлагатай гэж байлаа. Мөн уг төслийн төсөвт өртөг өссөн шалтгааныг илүүтэй тодруулав.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, “Төсөл хэрэгжиж авто зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын түгжрэл ирэх жилийн намар гэхэд 35 хувиар буурна. Маргааш нийслэл дээр тойрог 1 дүгээр хурдны замын тендер нээгдэнэ. Энэ амжилттай болсон тохиолдолд энэ хоёр зам 2027, 2028 онд нийлж, ашиглалтад ороод нэг тойрог зам болж байгаа юм. Энэ замууд нээгдсэнээр Улаанбаатар хотын авто замын түгжрэл 50 хувь буурна” гэв. Мөн тэрбээр Туулын хурдны автозамыг нийслэл өөрөө замын сан болон нийслэлийн татвар төлөгчдийн хураамжаар төвлөрүүлж, төсвөө гурван жилээр нь хуваарилан хийж байгаа гэлээ. Түүнчлэн 2013 онд дөрвөн эгнээ авто зам, 1.3 км гүүрэн байгууламжийн төсөвт өртөг 468 сая ам.доллар байсан. Тэгвэл 2025 оны техник эдийн засгийн үндэслэлээр зургаан эгнээ 9.9км гүүрэн байгууламжтай, өртөг нь 680 сая ам.доллар болж, өөрчлөгдөж байгаа гэж байлаа.

Мөн гишүүд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд баталгаажсан төсөв, үнэлгээ зэргийг баримталж ажиллах ёстойг анхааруулахын зэрэгцээ төслийн талаарх байгаль орчны нарийвчилсан үнэлгээний талаар илүүтэй лавласан юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хариултдаа, “2026 онд эрдэмтдийн хийсэнбайгаль орчны нарийвчилсан үнэлгээний ерөнхий дүгнэлтээр барилга угсралтын үед дунд зэрэг, ашиглалтын үед бага нөлөөтэй гэж гарсан. Энэ нь дотроо найман дэд бүлэгтэй. Жишээлбэл, агаарын чанарт нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь барилгын ажлын үед бол зургаа буюу дунд зэрэг, ашиглалтын үед бол 2.5 бага нөлөөтэй. Ургамлын нөмрөгт үзүүлэх нөлөөлөл хамгийн их буюу барилга ажлын үед найм, ашиглалтын үед бага нөлөөтэй гэж гарсан. 2013 оны байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд байгаль орчинд ашиглалтын үед бага нөлөөтэй учраас хэрэгжүүлж болно хэмээн дурдсан байдаг" гэх нэмэлт тайлбарыг өгсөн.

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа.

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгыг хүлээлгэн өгөхдөө “Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, уг сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна гэдгийг тэмдэглээд Зөвлөлдөх санал асуулгатай холбоотой материалуудыг хүлээлгэн өглөө.

Мөн стратегийн ач холбогдолтой ордуудад тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдтэй хийж буй хэлэлцээ, “ШИНЭ ИТГЭЛ ЭРС ШИНЭТГЭЛ” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн суурь баримтууд, Оюутолгойн яриа хэлэлцээтэй холбоотой материалуудыг хүлээлгэн өгөөд шинэ Ерөнхий сайдын ажилд амжилт хүслээ.

Олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж газрын тосны зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн зөрүү, үнийн савлагаа үүсэж байгаа хэдий ч Монгол Улсад нийлүүлэх шатахууны үнийг нэмэхгүй тогтвортой байлгах тухай хүсэлтийг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустинд хүргүүлсэн. ОХУ-ын Засгийн газраас шатахууны үнийг тогтворжуулах хүсэлтийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж хариу ирснийг уламжиллаа.

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын төрийн их үйл хэрэгт нь амжилт хүслээ. Өнгөрсөн есөн сарын хугацаанд эдийн засгийг сэргээж, экспортыг нэмэгдүүлж, баялгийн сангийн хуулийг амилуулах чиглэлээр стратегийн ач холбогдолтой орд эзэмшигчтэй хэлэлцээрийг үр дүнд хүргэж, сэргэсэн эдийн засаг хүлээлгэж өгч буйд талархал илэрхийллээ.

МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан өнөөдөр /2026.03.29 Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.

Хуралдааныг удирдаж байгаа Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Монгол Ардын намын дарга Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаагаа танилцууллаа.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Монгол Ардын намын дарга Ням-Осорын Учрал нь 2007 онд Их Засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

2010 онд Лимкоквин технологийн их сургуулийн Их Британий Лондон хотын салбар, Их Британий Букингхамын их сургуульд бизнесийн удирдлага, олон улсын менежментийн магистр, 2013 онд ОХУ-ын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарийн Монгол, Түвд, Будда судлалын институтад түүхийн ухааны доктор зэрэг хамгаалсан. Эрх зүйч, Түүхч, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй.  Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

Ажилласан байдал:

2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал

2015 онд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн олон нийттэй харилцах бодлогын зөвлөх

2016 онд УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн зөвлөх

2012-2014 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны улс төрийн хэлтсийн дарга

2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

2016 оноос Монгол Улын Их хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

2018-2020 онд Монгол Улсын Их хурал дахь цахим бодлогын түр хорооны дарга

2020-2022 онд Монгол Улсын Их хурлын инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга

2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд

2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2025 оны 6-р сараас Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн Засаг, хөгжлийн сайд

2025оны 11-р сараас Монгол Улсын Их Хурлын дарга , МАН -н дарга

Сонгуульт ажил

2009 онд МАН-д элссэн.

2012 онд Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга,

2010-2019 онд МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч,

2019-2024 онд НАМЗХ-ны ерөнхийлөгч

2023-2025  онд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан.

Г.Занданшатар: Чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж байна
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН УЛСЫН ИХ ХУРЛЫН

ЧУУЛГАНЫ ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт УИХ-ын дарга аа,

УИХ, Засгийн газрын гишүүд ээ,

Монголын ард иргэд ээ,

Та бүхэндээ улс орны хувьд сорилт, бэрхшээл дүүрэн нэгэн үдшийн мэндийг хүргэе.

Монголчууд бид цахилгаан эрчим хүчний хүндхэн хязгаарлалт, түлш шатахууны хомсдол санаанд оромгүй хүнд сорилтуудтай нүүр тулсан ч, Монгол төр, Монголын ард түмэн хамтын хүчээр энэ бүх бэрхшээлийн ард бат зогсож, даван туулж чадсанд би гүнээ талархаж байна.

Нар ташиж, үдэш орой болсон энэ мөчид төрийн жолоог барилцаж буй та бид ингээд яаралтай цуглаж байгаа нь улс орны байдал энгийн горимоос гажиж, улаан шугам давсны тод дохио юм.

Дэлхийн дэг журам ганхаж, геополитикийн хурцадмал мөргөлдөөн, хямралын ирмэгт тулсан амаргүй цаг үетэй бид нүүр туллаа.

Бид дотооддоо талцах биш, дэлхийн шуурганд хамтдаа сөрөн зогсох цаг ирсэн. Гэтэл өнөөдөр улс төрийн талцал хэтэрч, төрийн шийдвэр гаргалт саарч, үүний хүнд ачаа ард иргэдийн амьдрал дээр шууд бууж байна. Монголд ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй билээ. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй.

Өнөөдөр эрх мэдлийн шунал хүсэл хяналтгүй болж, намын хуваагдал төрийн хямрал болж, цаашлаад дэлхийн шившиг болж байна. Хаяа нь хагархай айл шиг ёс зүйн хэм хэмжээнээс давж төр, улс үндэстнээ шившиглэх мөр үлдээж, улстөрчид хязгааргүй их мөнгөөр Засаг төрөөр тоглодог жишиг тогтлоо. Үүнд би гүнээ харамсаж байна. Бид ёс зүйн уналтыг зогсоохгүй бол энэ улс төр өөрөө ард түмний эсрэг систем болж хувирна.

Эрхэм нөхөд өө,

Есөн сарын өмнө Та бүхний итгэл, ард түмний захиалгаар Монгол Улсын Ерөнхий сайдын хариуцлагатай албыг хүлээн авахдаа би нэг зүйлийг тодорхой хэлж байсан.

“Хямралыг ард иргэдэд үүрүүлэхгүй, төр өөрөө бүсээ чангална” гэж.

Өнөөдөр би Та бүхний өмнө энэ амлалтад хүрэхийн төлөө хийсэн ажлаа тайлагнаж, хамтдаа туулсан замаа дүгнэн зогсож байна.

Манай Засгийн газар эдийн засгаа хямралаас сэргэлт рүү шилжүүлж, бодит өөрчлөлтийг авчирч чадлаа.

Биднийг Засгийн газрыг хүлээн авах үед нүүрсний үнэ унасан, экспорт хумигдсан, валютын нөөц багассан, инфляц өссөн, эдийн засгийн өсөлт 2.6 хувь хүртэл саарсан байсныг Та бүхэн санаж байгаа.

Хэрэв бид цаг алдалгүй шийдвэр гаргаагүй бол инфляц 15 хувь хүрч, төгрөгийн ханш 4000 давж сулрах, төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын алдагдалд хүрэх бодит эрсдэл нүүрлэж байсан.

Гэвч бид зайлшгүй сонголт хийсэн. Ард түмний халаасыг тэмтрэх биш — төр өөрөө бүсээ чангалсан.

Бид 2025 онд түүхэндээ анх удаа төсвийн зарлагыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, “хэмнэлтийн тодотгол” хийсэн.

Үр дүнд нь:

•    Нүүрсний экспорт 90 сая тоннд хүрч, нийт экспорт 15.8 тэрбум ам.долларт хүрлээ. Ноолуурын экспорт 4.7 дахин, махны экспорт 25.7 хувиар өслөө.

•         Эдийн засгийн өсөлт 2.6%-аас 6.8% болж нэмэгдлээ.

•       Инфляц 8.3%-аас 6.5% болж буурлаа.

•  Төлбөрийн тэнцэл 600 сая ам.долларын алдагдалтай байсан бол 1 тэрбум ам.долларын ашигт боллоо.

•     Валютын нөөц түүхэн дээд хэмжээ буюу 7 тэрбум ам.долларт хүрч, 2.1 тэрбум ам.доллараар нэмэгдлээ.

Энэ бол зөвхөн тоо биш — энэ бол зөв бодлогын үр дүн юм.

Эрхэм гишүүд ээ,

Манай Засгийн газар том төрөөс чадварлаг төр рүү шилжих эхлэлийг тавьж, хариуцлагын шинэ соёлыг бий болголоо.

•      Яамдын бүтцийг 81 нэгжээр

• Агентлагийн удирдлагыг 54-өөр

•         29 зөвлөл, хороог татан буулгаж

•        Төрийн өмчит компаниудын удирдлагыг 200-аар бууруулж

•         55 төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгож

•         Хил, гаалийн шат дамжлагыг 40 хувиар цөөллөө

Мөн төрийн царцсан өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдэд буцаан ашиглуулах шийдвэрүүдийг хэрэгжүүллээ.

“Төр булаагч биш — чөлөөлөгч байх ёстой” гэдгийг бид бодитоор хэрэгжүүлсэн.

“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож, ердөө хоёр сарын дотор олборлолт, борлуулалтыг 1.6 дахин өсгөсөн.

Өнөөдөр нүүрсний экспорт огцом нэмэгдэж, биржийн арилжаа хэд дахин өссөн байна.

Тоо худал хэлдэггүй.

Төр зөв үед, зөв оролцвол үр ашиг бий болдог гэдгийг энэ харууллаа.

Манай Засгийн газар нийгмийн аюулгүй байдлыг хангах хүрээнд хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх тусгай мэргэшсэн албыг байгууллаа.

Мөн Үндэсний баялгийн сангийн хуулийг тууштай хэрэгжүүлж, “Баялагтаа эзэн Монгол” зорилтыг үгээр биш үр дүнгээр хэрэгжүүлж эхэллээ.

Төгрөг нуур, Төмөртэйн овоо зэрэг стратегийн ордуудыг төрд буцаан авч, өгөөжийг нь ард түмэнд хүртээх ажлыг эхлүүллээ.

“Оюут” шинэ ордоос 357 сая тонн зэсийн нөөц илэрснээр Эрдэнэт үйлдвэр ирэх зуун жил тогтвортой ажиллах бат бөх суурь тавигдлаа.

Эрдэнэт бол ширгэсэн үнээ биш — зуун дамнах баялгийн булаг гэдгээ дахин нотоллоо.

Төрийн өмчит салбарт, Эрдэнэс Монгол нэгдэл 12.8 их наяд төгрөгийн орлого, 4.5 их наяд төгрөгийн ашиг, 4.0 их наяд төгрөгийн татвар төвлөрүүллээ.

Энэ бол төр зөв удирдвал баялаг бүтээж чаддаг гэдгийн бодит нотолгоо юм.

Эрхэм гишүүд ээ,

Мөн “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” үндэсний зорилтыг хэрэгжүүлэх БОДИТ АЛХАМ-ыг эхлүүлсэн.

Бид баялгийн бодлогыг үгнээс бодит ажил болгосон.

Хамгийн тод жишээ нь Бортээг.

Алдагдах эрсдэлд байсан Бортээгийн ордыг бид ил тод, нээлттэй, өрсөлдөөнт зарчмаар эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ замд орууллаа.

Монголын өгөөжийг 51 хувиас бууруулахгүй зарчмыг баримталж, олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг анх удаа хэрэгжүүлсэн.

Өнгөрсөн есөн сарын хугацаанд бид баялгийн бодлогыг үгнээс бодит ажил болголоо.

Өнөөдөр Бортээгийн ордод хөрөнгө оруулахаар 7 компани хүсэлтээ ирүүлж, 500 саяас 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөрийн санал ирүүлээд байна.

Энэ нь нэг зүйлийг тод харуулж байна.

Монголын баялаг үнэгүй биш — дэлхийд үнэлэгддэг.

Түүнчлэн олон жилийн турш яригдаж буй Оюу толгойн ордоос монголын ард түмний хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд манай Засгийн Газар хатуу байр суурь баримталлаа.

Тухайлбал, Монголын ард түмний хүртэх үр өгөөж өнөөдөр 27 хувь байгааг 60-аас доошгүй хувь болгон нэмэгдүүлэх, ногдол ашгийг 2026 оноос эхлүүлэх, Зээлийн хүүг 5–6% болгон бууруулах, Менежментийн төлбөрийг дор хаяж 50 хувиар бууруулах зэрэг 5 үндсэн хатуу шаардлагыг тавилаа.

Бид нэг зүйлийг тодорхой хэлсэн. Баялгийн дийлэнх өгөөж Монголын ард түмэнд очих ёстой.

Хэлэлцээр ид үргэлжилж байна. Гэхдээ бидний зарчим өөрчлөгдөх учиргүй.

Мөн Манай Засгийн газар Үндэсний баялгийн бодлого — тогтолцооны өөрчлөлт бодитоор хэрэгжүүллээ.

Тухайлбал, стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь, өгөөжийг тодорхой болгох хэлэлцээг эрчимжүүлж, хувийн хэвшил, төр, ард түмэн бүгд хожих зарчимд тулгуурласан шинэ загварыг эхлүүллээ.

Томоохон ордууд дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хийсэн хэлэлцээний үр дүнд баялгийн өгөөжийн доод хэмжээг 60 хувиас бууруулахгүй байх зарчимд хүрлээ.

Өгөөж буурсан тохиолдолд нөхөн төлөх механизмыг бий болголоо.

Бид стратегийн ордыг өмчлөх тухай биш, харин баялгийн өгөөжийг ард түмэнд хамгийн өндөр хэмжээнд хүргэх тухай бодлогыг хэрэгжүүлж байна.

Өөрөөр хэлбэл, төрийн шууд эзэмшлийг, илүү үр ашигтай, ил тод, зах зээлтэй уялдсан ашигт малтмалын төлбөр, өгөөжийн шинэ тогтолцоогоор орлуулах шийдлийг боловсрууллаа.

Энэ бол: “Баялаг → Төсөв → Иргэн” гэсэн шинэ тогтолцооны эхлэл юм.

Манай Засгийн газар эдийн засгийн сэргэлтийг иргэдийн амьдрал, айл өрхийн хаалгаар оруулахын тулд хичээн ажиллалаа.  Зарим үр дүнгээс товч дурдвал,

•        Өрхийн бодит орлого 5% өсөж, аялал жуулчлалын тоо 847 мянган болж, 728 сая ам.долларын орлого оллоо.

•         Эрүүл мэндийн салбар, тэр дундаа өдөрт 600 байсан Улаан бурхан өвчны халдварын эсрэг дархлаажуулалтыг 95%-д хүргэж, өвчлөлийг бүрэн зогсоосон.

Энэ бол тоон үзүүлэлт биш — Энэ бол аврагдсан амь, хамгаалагдсан ирээдүй, Монгол хүний амьдралын чанарын өөрчлөлт юм.

Мөн хөдөө орон нутагт хавдрын оношилгоо, эмчилгээний үйлчилгээ ойртож, Эрчим хүчний салбарыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн.

Эрхэм гишүүд ээ, ард иргэд ээ,

Өнгөрсөн есөн сарын хугацаанд манай Засгийн газар дараах таван суурь үр дүнд хүрлээ:

•         Эдийн засгийг хямралаас гаргаж, 6.8% хүргэлээ.

•        Данхар төрийг цэгцлэх шинэчлэлийг эхлүүллээ

•    Баялгийн бодлогын шинэ стандарт тогтоолоо

•      Хөрөнгө оруулалтын орчныг сэргээлээ

•    Иргэдийн амьдралд мэдрэгдэх өөрчлөлтийг авчирлаа.

Бид системийн өөрчлөлтийн суурийг тавьсан. Харин түүнийг гүнзгийрүүлэх ажил цаашид тууштай үргэлжлэх ёстой.

Эрхэм гишүүд ээ, ард иргэд ээ,

Бид эдийн засгийн хямралыг давсан, Бид ард түмнийхээ итгэлийг сэргээсэн, Бид шинэ боломжийн үүдийг нээсэн.

Бид бүхнийг амжуулж чадаагүй байж болно. Гэхдээ бид нэг зүйлд үнэнч байсан.

Энэ бол Монгол Улсын эрх ашиг, Ард түмний итгэл, Өгсөн тангараг.

Энэ бол төгсгөл биш. Энэ бол шинэ эхлэл.

Монголын баялаг Монгол хүндээ үйлчлэх ёстой.

Монголын төр иргэндээ үйлчлэх ёстой.

Есөн сарын өмнө өгсөн амлалтаа би өнөөдөр Та бүхний өмнө тайлагнаж байна.

Хийх ажил их байна. Хүрэх зорилго өндөр байна. Гэхдээ бид нэг зүйлийг нотолсон. Монгол Улс зөв бодлогоор урагшилж чадна.

Эрхэм гишүүд ээ,

Би ажлаа хийсэн. Гэхдээ надад, бидэнд энэ тоо баримтаас илүү Монгол төрийн систем өөрөө чухал байна. Бид энэ хямарч гажуудсан төрийн бүхнийг цэгцлэхийн тулд ‘цэгцрэх хөдөлгөөн’-ийг эхлүүлсэн. Энэ бол нэг хүний биш, Монгол төрийг шинэ шатанд гаргах түүхэн оролдлого байсан юм. Төр нь иргэнээсээ холдсон, авлигад идэгдсэн, шийдвэр гаргаж чаддаггүй энэ тогтолцоог халах нь бидний туйлын зорилго байлаа.

Гэвч өнөөдөр албан тушаал, эрх мэдлийн ялалт ард түмний амьдралыг сайжруулахгүй байна. Ялагдал, талцал хуваагдал, парламентын гацаа улс орны чухал шийдвэрүүдийг зогсоож, гадаад дайны халуун цэгээс дутахааргүйгээр нэрвэгдүүлж эхэллээ. Улс төрийн институцүүдийг хуваарилалтад маргалдаж байх зуур улс орны эдийн засаг дахин нурж мэдэхээр аюул ойрхон байна.

Ард түмний итгэл үнэмшлийг шударга ёс сэргээж, ардчиллын үнэт зүйлсийг олон түмний оролцоо бэхжүүлж байдаг гэдгийг бид огт мартаж болохгүй. Энэ бүх маргаан, энэ бүх эрх мэдлийн төлөөх улс төрөөс илүү Монгол хүний амьдрал чухал. Төр нь гацаж, төрийн түшээд нь улстөрийн ашиг хонжооны төлөө гүтгэлэг, дайралтаар нийгмийн сэтгэл зүйг гүн хямралд чирч байгаа нь ард түмний нуруунд хүнд ачаа болж байна.

Монголд хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Ийм төр байсан, одоо ч байгаа, цаашид ч байх учиртай. Энэ бол Монгол төр.

Төр зогсохгүй, бодлого тасалдахгүй, Монгол Улс урагшилсаар байх ёстой. Би явж болно, харин шударга үнэний төлөөх тэмцэл хэзээ ч зогсох ёсгүй.

Энэ чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж байна.

Би Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзаж байна.

Улс төрийн өрнөл, үйл явдлыг дэлгэрэнгүй тайлбарлах боломж хожим олдоно гэдэгт итгэж байна.

Албан тушаал мөнх биш, харин Монгол төр мөнх юм.

Улс төрийн тэмцлийн золиос нь ард түмэн байх ёсгүй. Бидний эхлүүлсэн өөрчлөлт, үнэн зөв эцэстээ заавал ялна.

Төр минь төвшин, дэлхий ертөнц амгалан байх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс үүрд мандан бадрах болтугай!

ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.03.27/ хуралдаан 19.44 цагт Д.Амарбаясгалан, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Б.Баярбаатар, С.Бямбацогт, Л.Гантөмөр, С.Зулпхар, Ц.Идэрбат, Л.Мөнхбаатар, Н.Номтойбаяр, Э.Одбаяр, Ц.Сандаг-Очир, Н.Учрал, Б.Хэрлэн, Л.Энх-Амгалан нарын гишүүд ирснээр 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулав.

Тэрбээр, Дэлхий нийтийн өмнө тулгарсан нефтийн бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн хямралт байдалтай давхцуулсан улс төрийн энэхүү гацаа, түгжээнд зарцуулах нэг өдөр байтугай нэг минут ч манай улсад байхгүй хэмээлээ. Энэхүү улс төржилтийн гацаанаас гаргах нь миний үүрэг хэмээн ухамсарлан, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна хэмээв.

Энэхүү хүсэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Зулпхар, Б.Хэрлэн нар асуулт асууж, УИХ-ын гишүүн С.Бямбацогт байр сууриа илэрхийлэв.

Байнгын хорооМонгол Улсын Үндсэн хуулийн Дөчдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно" гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Гомбожавын Занданшатарыг томилох нь зүйтэй гэж үзсэн.

Эцэст нь Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 84.2 хувь нь дэмжлээ хэмээнУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хурдан, хялбар, хүртээмжтэй хүргэх зорилготой “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ. Үндэсний хөдөлгөөнийг Дорноговь аймгаас эхлүүлж Сайншанд хотод “Цахим Дорноговь” өдөрлөг нээлтээ хийлээ.

Иргэн бүрд тэгш хүртээмжтэй цахим үйлчилгээг бий болгох Төрийн үйлчилгээг илүү шуурхай, ил тод болгох Цаг хугацаа, зардлыг хэмнэсэн ухаалаг хэрэглээг хэвшүүлэх “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байгаа дээрх сургалтууд Төрийн албан хаагчдад зориулсан сургалтаар эхэллээ. “Цахим Дорноговь” өдөрлөгийн нээлтийн арга хэмжээг Цахим хөгжил инновац харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү, Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал нар нээж үг хэлээ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү сургалтын нээлтийн үеэр онцлохдоо:

“Орчин цагт төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдэд ээлтэй, шуурхай үйлчилгээг бий болгоход цахим шилжилт, хиймэл оюуны хэрэглээ нэн чухал байр суурийг эзэлж байна. Иймээс төрийн албан хаагч бүр шинэ мэдлэг, ур чадварыг эзэмшиж, технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа зөв, үр дүнтэй ашиглах нь бидний хамтын зорилго юм” хэмээн тэмдэглэлээ.

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал мөн хэлэхдээ:

“Бид төрийн үйл ажиллагаагаа хурдан шуурхай явуулахын тулд цахимд шилжих шаардлага гарч байна. Ялангуяа төрийн албан хаагчид ажлын бүтээмжээ дээшлүүлэхийн тулд технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн цахимд шилжих нь зайлшгүй. Хиймэл оюун ухаанд суурилсан үйл ажиллагааг нэвтрүүлснээр төрийн албан хаагчдын ачаалал буурч, ажлын бүтээмж мэдэгдэхүйц сайжирна” гэдгийг тодотгов.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү өдөрлөг нь төр, хувийн хэвшил, технологийн салбар болон иргэдийн хамтын оролцоонд тулгуурласан өргөн хүрээний арга хэмжээ бөгөөд 2025.03.26 -ний өдөр аймгийн төрийн албан хаагчид, Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, ИТХ, агентлагийн дарга нарт зориулсан сургалт болон Иргэд, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд түүнчлэн ЕБС-ын сурагчдад зориулсан цахим ур чадварын сургалт, зөвлөгөө, E-Mongolia, E-Business зэрэг төрийн цахим үйлчилгээний танилцуулга, заавар, Мэдээллийн аюулгүй байдал, цахим орчны эрсдэлээс сэргийлэх сургалтууд, хугацаат цэргийн албан хаагчдад зориулсан сургалт, И-сдортын тэмцээн зэрэг сургалт арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.

Мөн өдөрлөгийн хүрээнд төрийн байгууллагуудын зөвлөгөө мэдээлэл, иргэдийн санал хүсэлт авах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, орон нутагт тулгамдаж буй асуудлыг цахим шийдлээр хэрхэн оновчтой шийдвэрлэх талаар санал солилцоно. Үүний зэрэгцээ залуу бизнес эрхлэгчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн идэвхжүүлэлт, интерактив хөтөлбөрүүд хэрэгжих нь ээ. “Цахим Дорноговь” өдөрлөг нь төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай болгох, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахим хэрэглээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хандлаа
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2026.03.23/ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т хандаж буй талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орох үедээ ярьсан Б.Энхбаяр сайд "Бодь интернэшнл" группээс хандив нэрээр 500 мянган ам.доллар авсан гэх асуудлаар АТГ-т хандаж байгаа юм байна. Нийт 4 бүлэг бүхий 894 хуудас материалыг бүрдүүлж өгч байгаа аж. Үүнд:

1.       Бодь группийн оффтэйк гэрээ

2.       Нүүрсний сонсгол

3.       Б.Энхбаяр сайдтай холбоотой авлигын асуудал ба гэрч, нотлох баримтын хавсралт

4.    Б.Энхбаяр сайдтай холбоотой бусад авлигын асуудал багтсан гэв.

Тэрээр цааш өгсөн мэдээлэлдээ, нүүрсний сонсголын явцад Б.Энхбаяр маш их өөрчлөгдсөн бөгөөд 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан гэх баримтыг өгч байгаагаа, мөн Б.Энхбаярын ойрын хүн болох нь томилгоогоор нотлогдож байгаа гэх Д.Мөнх-Эрдэнэ 1.3 тэрбум төгрөгийн гэрээний хуулийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрээр "Бодь интернэшнл” ХК-тай холбоотой гэрээ материалыг устгах ажиллагааг хийж байна гэх мэдээлэл авсан тул яаралтай шалгах шаардлагатай гэсэн юм.

Цаашлаад “Тавантолгой төмөр зам” ХК “Бодь интернэшнл” группээс нийт 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан, “Тавантолгой төмөр зам” ХК-ийн ТУЗ-ийн дарга н.Мэргэний шийдвэрээр гэрээний эхний 110 сая ам.долларыг валют арилжаа нэрээр шилжүүлэн бэлнээр гаргаж, хэд хэдэн объектуудад энэхүү гэрээ байгуулахад оролцсон улс төрчдөд тараасан гэх мэт ноцтой асуудлуудын талаар мэдээллээ.