Урлаг - Ublife.mn

Гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нар Монгол Улсын Соёлын элчээр томилогдлоо
Зураг (Монголын байгаль): Lennart M / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 11 дүгээр сарын 20-нд Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон хоёр хүнтэй уулзаж, Соёлын элчийн гэрчилгээг гардууллаа.

Соёлын элчээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, баримтат гэрэл зурагчин С.Цацралт, мөн Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр нар томилогджээ.

Музейн гадна талыг Итали гэрлээр гэрэлтүүлж, “Чойжин ламын сүм” шинэ төрхтэй болжээ
Зураг (Чойжин ламын сүм музей): Dan Nevill / Wikimedia Commons, CC BY 2.0

Монголын урлагийн зөвлөл “Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчилж, 270 орчим гэрлийг шинээр суурилуулжээ. Итали улсын iGuzzini брэндийн түүхэн дурсгалт барилгад зориулсан гэрлээр тохижуулсан байна.

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 11 бүтээлтэй «Улаанбаатар» пянз 10-р сарын 30-нд нээлтээ хийнэ
Зураг (Пянз тоглуулагч, жишээ зураг): M. Johnson / Wikimedia Commons, CC BY 2.0

Нийслэлийн соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хотын түүх, онцлог, өнгө төрхийг илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, «Улаанбаатар» соёлын брэнд бий болгох зорилгоор «Улаанбаатар» пянзыг бүтээжээ. Пянзыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр хийсэн байна.

«BEST OF OVERTURE» концерт 10 дугаар сарын 24-нд Улсын Филармонид болно
Зураг (Улаанбаатар дахь Дуурь бүжгийн эрдмийн театр, сийрүүлэг зураг (концертын танхим биш): xiquinhosilva / Wikimedia Commons, CC BY 2.0)

Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Симфони оркестр «BEST OF OVERTURE» концертоо 2026 оны 10 дугаар сарын 24-нд, бямба гарагийн 18:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд толилуулна.

Д.Нацагдоржийн нэрийг Лайпцигт мөнхөлж, мэндэлсний 120 жилийн ойн марк гаргалаа
Зураг (Лайпцигийн их сургуулийн Шинкелийн хаалга, Шинэ Аугустеум): Wilhelm Thomas Fiege / Wikimedia Commons, CC BY-SA 3.0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрийн урилгаар хийсэн төрийн айлчлал өчигдөр буюу 10 дугаар сарын 22-нд өндөрлөлөө. Айлчлалын сүүлийн өдөр Ерөнхийлөгч Саксони муж улсын Лайпциг, Дрезден хотод ажиллаж, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн нэрийг түүний эрдэм сурсан хотод нь мөнхөллөө.

Хиймэл оюун Энэтхэгийн уламжлалт нэхмэлийн хээг хуулбарлах болсон нь “хэн эзэмших вэ” гэсэн асуулт дэвшүүллээ
Зураг (тайлбар): Энэтхэгийн торгон нэхмэлчин: McKay Savage / Wikimedia Commons, CC BY 2.0

Нэхмэлийн гар урлалыг хадгалах гэсэн технологи гар урчгүйгээр хээг дахин бүтээх боломж олгож байна.

С.Бямбын “Zogsool” кино Бусаны олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртлээ
Зураг (Бусаны кино төв (BIFF-ийн үеэр)): 밥풀떼기 / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Найруулагч С.Бямбын “Zogsool” уран сайхны кино БНСУ-ын Бусан хотод болсон 31 дэх удаагийн олон улсын кино наадмын Vision Awards сонгон шалгаруулалтаас нэг дор дөрвөн шагнал хүртлээ. Кинонд “Vision of Jiseok Award”, “Hylife Vision Award”, “NETPAC Award” болон олон улсын кино шүүмжлэгчдийн “International Critics Prize” олгогджээ.

Францад хулгайлагдсан Ренуарын хоёр зургийг хуурамч хананы цаанаас олжээ: Хулгайчид дараагийн музейг бай болгож байсан байж болзошгүй
Зураг: Кань-сюр-Мер дахь Ренуарын музей. MOSSOT / Wikimedia Commons, CC BY-SA 3.0

Францын Ривьерагаас хулгайлагдсан импрессионист зураач Пьер-Огюст Ренуарын хоёр бүтээлийг хувийн байшингийн хуурамч хананы цаанаас олжээ. Прокуроруудын үнэлснээр хоёр зургийн үнэ ойролцоогоор 4.2 сая евро буюу 4.7 сая ам.доллар.

Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
Монголын үндэсний болон сонгодог урлагийн шилдэг уран бүтээлчдийн баг Австри улсын Вена хотыг маргааш зорино. Тэд Монгол Улсаа сурталчлах хүрээнд гуравдугаар сарын 14-нд Вена хот дахь алдарт, суут хөгжмийн зохиолч Й.Гайднын нэрэмжит концертын танхимд (Schloss Esterhazy Haydn hall), 15-нд цуут Й.Брамсын “Алтан танхим” (Musikveren, Brahms hall)-д тоглох юм. Мөн 17-нд тус улсын Граз хотын Minoriten hall-д, дараагийн өдөр нь тус улсын Линц хотын Brucknerhaus Linz, Middle hall-д уран бүтээлээ үзэгчдэд хүргэнэ.

“Authentic Mongolia” буюу “Жинхэнэ Монгол” хэмээн нэрийдсэн уг тоглолтыг Монголын найрал хөгжмийг дэмжигчдийн холбооны тэргүүн, удирдаач, УГЗ Н.Буянбаатар санаачилсан бөгөөд Австри улсын Вена хотод төвтэй “Rieder Promotions” компанийн захирал Герхард Риедэрийн хамт зохион байгуулж буй юм. Хоёр байгууллагын хамтын ажиллагаа нэлээд хэдэн жилийн өмнөөс эхтэй. Тэд Монголын уран бүтээлчдийн бүрэн хэмжээний тоглолтыг Австрийн үзэгчдэд хүргэх ажлыг одоогоос жил хагасын өмнөөс эхлүүлсэн билээ.

Н.Буянбаатар тэргүүн, Герхард Риедэр захирал нарын зорилго бол хөгжмийн урлагийн соёл өндөр хөгжсөн, мэргэшсэн гэж хэлж болох үзэгчидтэй тус улсад монгол уран бүтээлчдийн тоглолтыг яг л Европт тоглолт яаж явуулдаг тэр дүрмээр нь явуулах. Өөрөөр хэлбэл тоглолт зарлаж, тасалбар борлуулан, үзэгчдэд үйлчлэх юм. Нэг ёсондоо Монголын уран бүтээлчдийн тоглолтыг тэдгээр нэр хүндтэй танхимуудад хүлээж авах нь уу, үзэх нь үү, эрэлт үүсэх нь үү гэх зэргийг тандах тоглолт гэж хэлж болно. Сайхан мэдээ дуулгахад Й.Брамсын “Алтан танхим” (Musikveren, Brahms hall)-д болох тоглолтын тасалбар хэдийн дууссан байна.

“Authentic Mongolia” тоглолтоор ятгачин МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, гарамгай хуурч Д.Шинэцог-Гени, Морин хуурын чуулгын “Чөлүгэн” дөрвөл, УДБЭТ-ын гоцлол дуучин, саяхан МУГЖ болсон сопрано Б.Энхнаран, тус театрын төгөлдөр хуурч, концертмейстер Б.Оюунгэрэл гээд шилдэг 15 уран бүтээлч хөгжимдөж, дуулж, бүжиглэнэ.  Өсвөрийн хөгжимчдөөс Консерваторийн Мэргэжлийн хөгжмийн сургуулийн төгөлдөр хуурын ангийн сурагч А.Түшигт тоглоно.

Уг тоглолтын талаар санаачлан зохион байгуулагч МУГЗ Н.Буянбаатараас тодрууллаа. Тэрбээр:

-Европын нэр хүндтэй тайзуудад тоглолт зохион байгуулах ажил эрхэлдэг “Rieder Promotions” компанийн захирал Герхард Риедэр манай улсад түрүү жил зочилж, мэргэжлийн урлагийн байгууллагууд хэрхэн ажилладаг, тоглолт яаж зохион байгуулдаг, тэргүүлэх ямар, ямар уран бүтээлчид байдаг зэрэгтэй танилцсан. Монголын үндэсний урлаг, хөгжмийг бишрээд явсан. Мөн сонгодог урлаг ч хэрхэн хөгжиж байгааг мэдэрсэн.

Ийм учраас урьдаас ярьж, хэлэлцэж ирсэнчлэн Монголын уран бүтээлчдийн тоглолтыг хөгжмийн урлагийн өлгий болсон Австри улсад зөвхөн А зэрэглэлийн танхимуудад тоглуулъя гэдэг дээр санал нэгдэж, шийдвэр гаргасан юм. Үүний зэрэгцээ энэ тоглолт тэнд шинэ тутам байх болно гэдэгтэй ч санал нийлцгээсэн. Яагаад гэвэл Европт Монголыг сайн мэддэггүй хэвээр шүү дээ. Гэсэн ч монгол урлаг дэлхийд хосгүй юм бол тэрхүү хөгжмийн урлагийн өлгий болсон, суут Моцарт, Гайдн, Штраусын төрөлх нутаг, эх оронд тоглуулах, танилцуулах ёстой гэж үзсэн. Хэрвээ энэ бүрэн хэмжээний тоглолт амжилттай болох юм бол цаашид Монголын уран бүтээлчдэд зах зээлийн зарчмаар ажиллах томоохон гарц нээгдэх учиртай.

Тэгэхээр бид нэгдүгээрт, тоглох заалууд бүгд А зэрэглэлийн байхаар сонгосон. Хоёрдугаарт, Монгол Улсын урлагийн тэргүүлэх байгууллагуудыг бүгдийг хамруулсан. УДБЭТ, ҮУИТ, Улсын филармони, “Морин хуур” найрал, Монгол Улсын Консерватори, түүний дэргэдэх Хөгжим бүжгийн дунд сургуулийн мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхим, нийслэлийн “Улаанбаатар” театр гээд. Мөн тэдгээрт ажилладаг тэргүүлэх уран бүтээлчдээс сонгосон. Чөлөөт уран бүтээлч, морин хуурч Д.Шинэцог-Гени болон лимбэчин хэл хуурч, Монголын Хэл хуурын холбооны тэргүүн Д.Даваасүрэн нарыг урьсан.

Тоглолтын хөтөлбөр хоёр хэсэгтэй. Эхнийх нь язгуур болон үндэсний урлагийнх. ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвөөр бүртгэгдсэн бий биелгээ, морин хуур, хөөмий, лимбэний битүү амьсгаа болон цуур, ялтай ятга гэх зэргийн зэмсгүүдээр буюу уламжлалт арга барилаар тоглоно. Лимбэчин Д.Даваасүрэн энэ удаагийн тоглолтод монгол ардын уртын дуу “Дөрвөн цаг”-ийг битүү амьсгаагаар  хөгжимдөж, ЮНЕСКО-д данстай энэ урлагийн гайхамшгийг танилцуулна.

Хоёр дахь хэсэгт  монгол сонгодог гэж хэлдэг, Монголын орчин цагийн хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн бүтээлүүд болон романсууд байх юм.

УГЗ Ш.Өлзийбаярын морин хуурын III концерт, Төрийн соёрхолт Б.Мөнхолдын ятгын концертыг тоглоно. Б.Шарав, Н.Жанцанноров нарын романсуудыг эгшиглүүлнэ.

“Морин хуур” найрлын дэргэдэх морин хуурын “Чөлүгэн” дөрвөл гэж өөрийн бие даасан репертуартай, олон концерт бие дааж хийсэн мэргэжлийн морин хуурын дөрвөл уран бүтээлээсээ сонсгоно. Мэргэжлийн морин хуурчдаас гадаадын тайзнаа хамгийн олон удаа том хэлбэрийн бүтээл сонгож, олон ч симфони оркестртой тоглосон Д.Шинэцог-Гени гоцлон тоглох болно.

Эдгээр уран бүтээлчдийнхээ тоглолтоор “Монголын хөгжмийн урлаг: Өчигдөр, Өнөөдөр, Маргааш” гэсэн ерөнхий тойм мэдээлэл өгөх юм. Маргаашийн хөгжимчид хэн бэ гэдгийг өсвөрийн төгөлдөр хуурч А.Түшигтийн тоглолтоор харуулна. Энэ сурагч Ф.Шопены вальс болон хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын Төгөлдөр хуурт зориулсан рапсоди тоглох жишээтэй. Энэ мэтчилэн Монголын хөгжмийн зохиолчид юу бүтээн туурвиж байдаг юм бэ гэдгийг харуулахыг зорьж байгаа юм.

Европын хөгжмийн театрууд, сүмүүд соёлын биет өвүүд байдаг. Тэнд манай улсын уран бүтээлчид биет бус өвөө танилцуулан тоглосноор Өрнө, Дорнын соёл хэрхэн сүлэлдэж, ер бусын найраг үүсгэхийг үзэгчдэд мэдрүүлэхийг зорьж байна. Монгол Улс нь үндэсний болон сонгодог урлагийн ямархуу өв, соёлтой, нөөц, чадалтай, уран бүтээлчид нь хэр чадварлаг юм гэдгийг үзүүлэх болно.

Ийм зорилготой, баг бүрэлдэхүүнтэй тоглолт болох гэж байна. Өчигдөр мэдээ ирлээ. Й.Брамсын “Алтан танхим”-д болох тоглолтын тасалбар дууссан байна. Эндээс харахад Австрийн үзэгчид Монголын уран бүтээлчдийн тоглолтыг хүлээж байгаа юм байна.

Өндөр хариуцлагатай, зардал ихтэй ийм тоглолтыг бид урлагийг дэмжигчдийн хүчээр зохион байгуулж байна. Соёл урлагийг дэмжигч MCS групп, “Инвескор” санхүүгийн байгууллага зэрэг олон байгууллага, хувь хүн хөрөнгө мөнгөөр дэмжиж, боломж олгож байгаа юм. Монгол Улсын Соёлын яам ч мөн дэмжиж байгаа.

Уран бүтээлчдээс морин хуурч Д.Шинэцог-Генийн сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр 2013 онд Австрийн нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертын нэрэмжит Консерваториос зохион байгуулсан “International music competition” уралдаанд төгөлдөр хуурч Д.Баярцэцэг багштайгаа хамт тоглож, гран при шагналыг нь авч байсан юм.

Морин хуурч энэ тухай дурдаад “Тухайн үед Монголын уран бүтээлчдийг эхэндээ тоохгүй байснаа тоглохыг сонсоод ихэд гайхаж, шүүлтийн дундуур бидэнтэй хамт зураг авахуулж байсан шүүгчдээс энэ удаагийн тоглолтын мэдээлэл авсан бол сонирхож ирэх байх гэж бодож байна” гэж байлаа.

Монголын мэргэжлийн уран бүтээлчдийн ийм нэгэн түүхэн тоглолт алс холын Австри улсад болох нь. Уран бүтээлчдэд амжилт хүсье.

Р.Оюунжаргал

"Баярлалаа ээжээ" тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгаан
Тун удахгүй "Олон улсын эмэгтэйчүүдийн баяр" тохиох гэж байна. Энэ өдөр "Баярлалаа ээжээ" тоглолтоор хайртай ээждээ, ханьдаа, дүүдээ, эгчдээ бэлэг бариарай.

Тоглолт  ердөө ганцхан удаа болох бөгөөд  гуравдугаар сарын 08-ны өдөр 15:00 цагт  The Corporate Convention Centre — Их танхимд  болно.

Та бүхэндээ "БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ" тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгааныг танилцуулъя.

НЭГТ: Баярлалаа ээжээ тоглолт нь 100% амьд буюу нэг ч фонограмм болон ам барилт байхгүй. Бүх хөгжим АНИР ПОП ОРКЕСТР-ийн хөгжимтэйгөөр бүх Дуучид өөрийн хоолойгоор буюу амьдаар дуулна.

ХОЁРТ: Тоглолтод нийт 11 уран бүтээлчид оролцоно.

Д.Сосорбарам — ТС.МУГЖ

Ч.Бат-Эрдэнэ — МУГЖ

Ч.Мөнх-Эрдэнэ — МУГЖ, ятгачин

Б.Алтанхуяг — МУУГЗ, удирдаач

Л.Чулуунбаатар — МУСТА

П.Идэржавхлан — МУСТА

Л.Нарангэрэл — МУСТА

Н.Ундрал

Нюанс хамтлаг

Увертюра хамтлаг

Анир поп оркестр

ГУРАВТ: Бүх уран бүтээлчид ЭЭЖИЙН ХАЙР болон ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЭРХЭМ нандин оршихуйг магтан дуулсан бүтээлүүдээ эгшиглүүлнэ.

ДӨРӨВТ: АНИР ПОП ОРКЕСТР Монголын болон Дэлхийн сор болсон бүтээлүүдийг Б.Алтанхуяг — МУУГЗ, удирдаачийн дохиурын аясаар толилуулна.