Ublife.mn

Н.Учрал: Эдийн засгийн чөлөөлөлт төсвийн хариуцлагыг чангатгахаас эхэлнэ
Улсын Их Хурлын дарга Н.Учрал авто болон төмөр замын зангилаан дээр орших аж үйлдвэр, газар тариалангийн томоохон бүс Дархан-Уул аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй санал бодлоо нээлттэй солилцлоо.

Дарханчууд бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжиж, орон нутагт ажиллах хүчний нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч өгөхийг хүслээ. Газар тариалангийн бүсэд малчдад газар олгох асуудлыг дэвшүүлж, газрын хэвлийн баялгийн өгөөжийг ард иргэдэд тэгш хүртээх саналуудыг ч хэлж байна. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн өөдөөс цалин, тэтгэврийн нэмэгдэл хангалтгүй байгааг мөн шүүмжилж байлаа.

УИХ-ын гишүүдээс Нийгмийн даатгалын сангийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах саналыг албан бичгээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Уг асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах эсэхийг хуулийн хүрээнд гишүүдийн саналаар шийдвэрлэх юм.

Өмнөх жилүүдэд бугшсан алдаа, завхралыг уулга алдаад өнгөрөх бус ил тод болгож, эргэх хариуцлагыг шаарддаг болно гэдгийг УИХ-ын дарга тодотгож байна. Түүнчлэн бүх шатанд төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ. Ингэснээр иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүлэх бус хөнгөлнө хэмээн тайлбарлаж буй.

Жагсаалтаар сонгогдсон гишүүнд хариуцлага тооцох хуулийн төсөлд санал авч эхэлжээ
Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулж, хууль тогтоомжийн төсөлд санал авах нэгдсэн d.parliament.mn цахим системд байршуулснаар олон нийтээс санал авч эхэлжээ.

Тус хуулийн төслөөр хувь тэнцүүлэн төлөөлөх буюу жагсаалтаар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнд улс төрийн хариуцлага тооцох, тодорхой нөхцөлд эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох зорилготой хэмээн тайлбарлаж буй юм.

Одоогийн хүчин төгөлдөр хуульд жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эргүүлэн татах асуудал тодорхой тусгагдаагүй байдаг. Харин уг төслөөр Улсын Их Хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллага жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эргүүлэн татах шийдвэр гаргасан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох зохицуулалтыг тусгажээ.

Ингэснээр иргэд, судлаачид, мэргэжлийн байгууллагууд болон олон нийт хуулийн төсөлд саналаа цахимаар өгөх боломжтой юм байна.

"Баярлалаа ээжээ" тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгаан
Тун удахгүй "Олон улсын эмэгтэйчүүдийн баяр" тохиох гэж байна. Энэ өдөр "Баярлалаа ээжээ" тоглолтоор хайртай ээждээ, ханьдаа, дүүдээ, эгчдээ бэлэг бариарай.

Тоглолт  ердөө ганцхан удаа болох бөгөөд  гуравдугаар сарын 08-ны өдөр 15:00 цагт  The Corporate Convention Centre — Их танхимд  болно.

Та бүхэндээ "БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ" тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгааныг танилцуулъя.

НЭГТ: Баярлалаа ээжээ тоглолт нь 100% амьд буюу нэг ч фонограмм болон ам барилт байхгүй. Бүх хөгжим АНИР ПОП ОРКЕСТР-ийн хөгжимтэйгөөр бүх Дуучид өөрийн хоолойгоор буюу амьдаар дуулна.

ХОЁРТ: Тоглолтод нийт 11 уран бүтээлчид оролцоно.

Д.Сосорбарам — ТС.МУГЖ

Ч.Бат-Эрдэнэ — МУГЖ

Ч.Мөнх-Эрдэнэ — МУГЖ, ятгачин

Б.Алтанхуяг — МУУГЗ, удирдаач

Л.Чулуунбаатар — МУСТА

П.Идэржавхлан — МУСТА

Л.Нарангэрэл — МУСТА

Н.Ундрал

Нюанс хамтлаг

Увертюра хамтлаг

Анир поп оркестр

ГУРАВТ: Бүх уран бүтээлчид ЭЭЖИЙН ХАЙР болон ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЭРХЭМ нандин оршихуйг магтан дуулсан бүтээлүүдээ эгшиглүүлнэ.

ДӨРӨВТ: АНИР ПОП ОРКЕСТР Монголын болон Дэлхийн сор болсон бүтээлүүдийг Б.Алтанхуяг — МУУГЗ, удирдаачийн дохиурын аясаар толилуулна.

Д.Бат-Эрдэнэ: Сонгогчдын саналыг авах төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхээр хуулийн төслийн санал боловсруулсан
Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх жил болно. Сонгуулийн бэлтгэл ажлын талаар асуухад арай эрт байна уу?

-Сонгуулийг сонгуулийн жил, магадгүй санал авах өдрөөр төсөөлж ингэж асуух хүмүүс бий. Өнгөрсөн сонгуулиудын зохион байгуулалт, сонгогчдын оролцоонд судалгаа хийх, түүндээ үндэслэн хууль эрх зүй болон зохион байгуулалтын санал, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, сонгуулийн боловсрол олгох, техник хангамжийн бүрдүүлэлт, бэлэн байдлыг хангах зэргээр сонгуулийн бэлтгэл ажил байнга үргэлжилдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуулийн тухайд ярихад, Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар Улсын Их Хуралд санал хүргүүлэх чиг үүргийнхээ хүрээнд холбогдох судалгаа, үнэлгээ, төсөл бэлтгээд байна.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үү. Ер нь сонгууль бүрийн өмнө хуульдаа өөрчлөлт оруулаад байх нь зөв үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулж байсан нэмэлт, өөрчлөлтүүд болон шинэчилсэн найруулгууд нь тухайн цаг үеийн сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн, зохион байгуулалтын шинжтэй байсныг дурдах нь зүйтэй.

Ярилцлагынхаа эхэнд хэлсэн, өнгөрсөн сонгуулиудын зохион байгуулалт, сонгогчдын оролцоонд хийсэн судалгаанд үндэслэн санал боловсруулдаг гэж. 1993 онд зохион байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн ирц 92.7 хувь, 1997 онд 85.1 хувь, 2001 онд 82.9 хувь, 2005 онд 74.98 хувь, 2009 онд 73.59 хувь, 2013 онд 66.5 хувь, 2017 онд 68.27 хувь, 2021 онд 59.29 хувь болж буурсан.

Сонгуулийн ирц оролцоо буурч байгаа гол шалтгаан нөхцөлийг тодорхойлох зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооноос 2025 онд 21 аймаг, 330 сумын нийт 11700 сонгогчийн хамруулсан “Сонгогчийн зан төлөвийн судалгаа”-ны тайланд дурдсан үр дүнгээс үзвэл сонгуульд оролцоогүй шалтгааны 33.9 хувь нь “санал авах өдөр байнгын оршин суугаа газраасаа өөр газарт байсан”, 7.7 хувь нь оюутан, орон нутагт оршин суух хаягтай”, 0.5 хувь нь “гадаад улсад байсан” зэрэг шалтгаантай байсан.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 77 дугаар тогтоол гарч “хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гадаад улсад байгаа болон Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа боловч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хаягнаас өөр газарт байгаа иргэн, оюутан, суралцагчид, сонгуулийн санал авах өдөр албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч, уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтан зэрэг сонгогчдын сонгох эрхийг эдлүүлэх, санал өгөх боломжит хувилбарыг тодорхойлж, эрх зүйн орчныг бий болгох талаар санал боловсруулах”-ыг Сонгуулийн ерөнхий хороонд үүрэг болгосон.

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл, судалгааны үр дүн иргэдээс санал авах ажиллагааг хөнгөвчилж сонгогчдод ээлтэй болгох, санал авах өдөр байнгын оршин суугаа газраасаа өөр газарт тодорхой шалтгааны улмаас зорчиж байгаа сонгогч болон санал авах өдөр санал авах байранд очиж саналаа өгөх боломжгүй сонгогчдын саналыг урьдчилан авах гэх зэрэг санал авах төрөл хэлбэрийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны хувьд иргэн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд зохион байгуулалтын хувьд юу хийх шаардлагатай, ямар процессыг сайжруулах талаар тогтмол судалгаа хийж, түүндээ үндэслэн хууль тогтоомжийг сайжруулах чиглэлээр санал боловсруулах үүргийг Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар хуульчилсан байдаг. Иймд бид энэ удаа сонгогчоос санал авах төрөл хэлбэрийг  нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын тогтоолын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаад улсад байгаа болон Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа боловч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хаягнаас өөр газарт байгаа иргэн, оюутан, суралцагчид, сонгуулийн санал авах өдөр албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч, уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтан зэрэг сонгогчдын сонгох эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, түүнд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр саналаа боловсруулж дууслаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулиудаар гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авдаг. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар мөн дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулж санал авсан. Сонгогчдын оролцоо нь гадаадад байгаа нийт иргэд болон санал авахад гаргаж байгаа зардалтай харьцуулахад хэр үр дүнтэй байдаг вэ?

-Сонгууль нь бүх нийтийнх байх зарчимтай. Үндсэн хуульт ардчилал тухайн улс орон бүрдэж, бэхэжсэн эсэх нь сонгуулийг хэрхэн чөлөөт, шударга, ил тод зохион байгуулж байгаагаас шууд хамаарах бөгөөд сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа нь сонгогчийн сонгох, иргэний сонгогдох эрхийг хэрхэн хангаж, эрхээ баталгаатай эдлэх нөхцөл, боломжийг бүрдүүлж байгаагаас шууд хамаардаг. Албан бус тоо баримтаар Монгол Улсаас гадаад улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа 200.000 гаруй иргэн байдаг, харин статистик тоо баримтад дурдсанаар 120.000 орчим сонгогч гадаад улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа талаар мэдээлэл байна. Гадаад улсад байгаа иргэдийн сонгуулийн ирц оролцооны хувьд авч үзвэл, 2013 оны сонгуульд 6233 сонгогч бүртгүүлж 4248 сонгогч буюу 68.2 хувь, 2017 оны сонгуульд 7374 сонгогч бүртгүүлж 7209 сонгогч буюу 66.8 хувь, 2021 оны сонгуульд 7398 сонгогч бүртгүүлж 5568 сонгогч буюу 75.30 хувь байна. Өөрөөр хэлбэл, гадаад улсад байгаа иргэдээс санал авсан дээрх гурван удаагийн сонгуульд гадаад улсад байгаа нийт сонгогчийн талаарх статистик тоон мэдээтэй харьцуулан үзвэл 5-6 хувь нь сонгуульд оролцохоор бүртгүүлж, бүртгүүлсэн сонгогчдоос дунджаар 65 хувь нь сонгуульд оролцож, сонгох эрхээ хэрэгжүүлсэн байдаг.

-Хуульд ямар өөрчлөлт оруулбал дээрх асуудлыг шийдэх вэ?

-Ойлгомжтой товчхон тайлбарлах хэрэгтэй байх. Улсын Их Хурлын 77 дугаар тогтоолд дурдсан тодорхой бүлгийн сонгох эрхийг хангах чиглэлээр гурван төрлийн санал авах арга хэлбэрийг нэмэгдүүлье л гэж байгаа юм. Тухайлбал:

Гадаад улсад байгаа иргэдээс санал авсан гурван удаагийн сонгуульд гадаад улсад байгаа нийт сонгогчийн талаарх статистик тоон мэдээтэй харьцуулан үзвэл 5-6 хувь нь сонгуульд оролцохоор бүртгүүлж, ийнхүү бүртгүүлсэн сонгогчдоос дунджаар 65 хувь нь сонгуульд оролцож, сонгох эрхээ хэрэгжүүлсэн байна.

1.Гадаад улсад байгаа сонгогчдын сонгуулийн ирц оролцоо маш бага түвшин байгаа шалтгааныг зохион байгуулалт талаас нь авч үзвэл:

- саналаа өгөхийн тулд хуулиар тогтоосон хугацаанд урьдчилан бүртгүүлэх,

- Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаггүй хотод байгаа сонгогч саналаа өгөхөд хүндрэл үүсдэг,

- санал авах ажиллагаа нь сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө эхэлж, дуусаж байгаа нь мэдээлэл, мөрийн хөтөлбөрт үндэслэн сонголтоо хийх боломжийг хязгаарладаг,

- санал авах өдөр цөөн буюу 2 хүртэл өдөр байхаар тогтоодог. Иймд гадаад улсад байгаа иргэд санал өгөхдөө урьдчилан бүртгүүлэхгүй бөгөөд сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш санал өгөх боломжийг бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгахаар санал боловсруулсан.

2. Санал авах өдөр саналаа өгөх боломжгүй сонгогчийн саналыг урьдчилан авах төрөл, хэлбэрийг нэвтрүүлэх, түүнд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.

3. Санал авах өдөр тухайн сонгогчийн харьяа хэсгийн хороо хамаарах аймаг, нийслэлээс өөр нутаг дэвсгэрт байгаа сонгогчийн саналыг авах, түүнд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авах эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар саналаа боловсруулаад байна.

-Гадаадад байгаагаас гадна оюутнууд, уул уурхай, зам тээврийн салбарынхан үндсэн хаяг дээрээ байхгүй шалтгаанаар саналаа өгч чаддаггүй талаар Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд орсон, танай судалгааны дүн ч харуулж байна. Ийм шалтгаантайгаар сонгуульд оролцдоггүй сонгогчдын асуудлыг ямар аргаар шийдэх боломжтой гэж үзэж байна вэ?

-Улирлын шинж чанартай ажил, хөдөлмөр эрхэлдэг 56000 (уул, уурхай, ач тээвэр), оюутан 20000, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд буюу буюу шатны сонгуулийн байгууллагад сонгуулийн үед ажилладаг 46000 төрийн албан хаагч буюу нийт 250000 орчим сонгогчийн сонгох эрхээ эдлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, түүнд шаардлагатай эрх зүйн орчныг зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай байна. Санал авах арга  хэлбэрийг өөрчлөх, сонголттой болгох шаардлагатайг дээр ярьсан. Өөрөөр хэлбэл, санал авах өдөр саналаа өгөх боломжгүй сонгогчийн саналыг урьдчилан авах төрөл, хэлбэрийг нэвтрүүлэх, санал авах өдөр тухайн сонгогчийн харьяа хэсгийн хороо хамаарах аймаг, нийслэлээс өөр нутаг дэвсгэрт байгаа сонгогчийн саналыг авах, түүнд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр талаар саналаа боловсруулсан байгаа юм.

-Эрх зүйн орчныг бүрдүүлэхээс техникийн боломжийг хэр судалсан бэ. Одоо ашиглаж байгаа санал тоолох төхөөрөмжөөр дээрх асуудлыг шийдэх боломжтой юу?

-Мэдээж санал авах шинэ төрөл, хэлбэрийг нэмэгдүүлж байгаагаас шалтгаалан дагалдан гарах хуулийн төсөл боловсруулах шаардлагатай. Тухайлбал санал авах төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхдээ сонгуулийн автоматжуулсан систем, түүнд хамаарах тоног төхөөрөмжийн судлах, тодорхойлох, баталгаажуулах зэрэг чиг үүргийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн чиг үүрэгт нэмэлтээр тусгах зорилгоор Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг боловсруулсан.

Эх сурвалж: “Сонгуулийн боловсрол” онол, арга зүйн сэтгүүл 2026 №1

Шуурхай: Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа
Тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр өнөө шөнөөс /2026.03.01-02/ эхлэн 03-ыг хүртэл нийт нутгаар ахиухан хэмжээний цас орж, салхи зүүн хойноос баруун хойш эргэж секундэд 12-14 метр, Матад, Халхголын сав нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэх, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, мөстөх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг аюултай нөхцөл бүрдэх тул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр маргааш буюу гуравдугаар сарын 02-ны 04:00 цагаас 03-ны 08:00 цаг хүртэлх хугацаанд нийт сумдаас орох, гарах авто тээврийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэлээ.

Мөн дээрх хугацаанд Хавирга-Архашаат боомтоор нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг тус тус хязгаарлах юм.

Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар

А.Баяр: Мопед, скүүтрийг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлнэ
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр скүүтэр, мопедыг явган болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих хэсэгт байршуулахгүй байх, 16 нас хүрсэн иргэнд түрээслэх, стандартын зогсоол, тэмдэг тэмдэглэгээг хийх зэргийг хөндлөө.

А.Баяр “Ирэх зургаадугаар сарын 1-ний дотор хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран скүүтэр, мопед байршуулах зориулалтын зогсоолыг хийж дуусгая. Энэ ажлыг хийхдээ хувийн хэвшил, скүүтэр түрээсийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандахаас гадна иргэний аюулгүй байдал нэгдүгээрт. Тиймээс И-Монголиа, Дан систем зэрэгтэй хамтран ажиллаж, насанд хүрсэн иргэнд түрээсийн үйлчилгээ үзүүлдэг болоход анхаарч ажиллана” гэлээ.

Өнгөрсөн жил Бага тойруу дотор 90 байршилд 1800 гаруй скүүтэрийн зогсоол бий болгосон бол энэ жилийн тухайд, Их тойруу дотор 300 байршилд 6000 зогсоол хийх боломжтойг албаныхан танилцууллаа. Ингэхдээ зогсоолын тэмдэглэгээ болон босоо тэмдэг хийхээр төлөвлөжээ.

Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа  Б.Очирбат “Цахилгаан дугуй, мопед нь техникийн шаардлагын тухайд, L1, L2, L6 ангиллын тээврийн хэрэгсэл учраас толь, гэрэл, тормозны механизм бусад шаардлагыг хангуулахад анхаарч, дугаар олгох эрх зүйн орчныг бий болгохоор холбогдох албаныхантай зөвшилцөж байна” гэв.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолтод урьж байна
Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолт ердөө ганцхан удаа тоглогдохоор товоо зарлалаа.Сэтгэл догдлуулсан баярын тоглолтод таныг ээж, эхнэр, хайртай бүсгүйтэйгээ хамтдаа ирж тухлан сууж баглаа цэцэгнээс ч үнэ цэнтэй дурсамж бүтээж, нэгэн өдрийг хамтдаа дуунд уярч, хайраар хөглөгдөн өнгөрүүлэхийг урьж байна.
“Баярлалаа ээжээ” тоглолтод эгшиглэх бүх дуу, хөгжим 100 хувь амьд эгшиглэнэ. Тайзнаа жинхэнэ хөгжим, жинхэнэ мэдрэмжийг та хамгийн хайртай дотны хүнтэйгээ мэдрэх болно.
Тус тоглолт 2026 оны гуравдугаар сарын 08-ны өдөр 15:00 цагт  The Corporate Convention Centre — Их танхимд болох бөгөөд тоглолтод ТС.МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, МУУГЗ удирдаач  Б.Алтанхуяг,  МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Л.Нарангэрэл,  МУСТА Н.Ундрал, “Нюанс” хамтлаг, “Увертюра” хамтлаг, “Анир” поп оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож зөвхөн таны сэтгэл зүрхийг уярааж, догдлуулсан, дурсамжаар аялуулсан хэзээ ч мартагдахгүй өдрийг бэлэглэх болно.
Тоглолтын тасалбарыг Portal.mn болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг  Anir Mongolian Pop Orchestra цахим хуудаснаас цаг алдалгүй авах боломжтой гэдгийг дуулгая.

МАН-ын II Бага хуралд МАН-ын дарга Н.Учралын тависан илтгэл
ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДӨРВӨН ЗАМ

Дөрвөн чөлөөлөлт

ЧӨЛӨӨЛЬЕ!

Монгол Ардын намын Бага хурлын гишүүд ээ!

Эрхэм журмын нөхөд өө!

Та бид  гал морин жилийн гарааны зурхай дээр их өөрчлөлтийг бүтээхээр энэ танхимд хуран цуглаад байна. Хаврын тэргүүн сарын шинийн 10-нд эрх чөлөөний шинэ замын шанг татахаар цуглаад байна. Монгол оронд морин жилд оюун санааны их тэсрэлт болдог. Монгол оронд морин жилд эрс өөрчлөлт шинэчлэл түрхрэн өрнөж, эрх чөлөөний нар мандаж, гал дүрэлздэг.

Өнөөдөр Та бид эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахаар цуглалаа. Эрх чөлөөт Монгол Улсын иргэн өнөөдөр эрхээ эдэлсэн шиг эдэлж байна уу? Үүнд “Тийм” гэж итгэл төгс хариулах хүн олдохгүй. Тийм ч учраас Та бид эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахын төлөө ухаанаа уралдуулах цаг болжээ. Эрх чөлөөгөө эдлэх олон түмний нэхэл шаардлага, нэгдэн нийлсэн их түрлэгийг ямар ч хүнд суртлын хана хэрэм хааж зогсоож чадахгүй. Хүний заяамал төрмөл эрх чөлөөг хиймэл зохиомол дүрэм журмаар хавчин хязгаарлах аргагүй.

Эрх  чөлөө бол итгэлцэл юм. Эрх чөлөө бол хүч юм. Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн амьсгалах агаар юм. Эрх чөлөө бол эмх замбараагүй байдал биш ээ. Эрх чөлөө бол шударга ёс, эв нэгдлийн гагнаас юм.

Ийм энгийн бодит үнэнийг эрхэмлэн “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-өө илтгэлээ Та бүхэндээ толилуулж байна.

Бага хурлын гишүүд ээ!

“Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэж 3 сарын өмнө хэлсэн үгэндээ эзэн байхын төлөө энд би зогсож байна. Та бүхэн ч ард түмэндээ эргэн ирнэ гэсэн үгийг үйлдэл, үр дүн болгохоор ирсэн гэж итгэж байна. Ардын нам ард түмнээсээ алсарч холдсон гэдэг үнэнээ бид хамтдаа хүлээн зөвшөөрсөн. Уран үг биш үнэн үг. Үнэнээ хүлээн зөвшөөрөх нь алдаагаа засах анхны алхам. Буруугаа мэдэх нь зөв замын эхлэл юм. Ням-Осорын Учрал би намын 31-р Их хурлын 2250 төлөөлөгч, Та бүхний итгэлээр Монгол Ардын намын даргаар сонгогдсоноо өндөр хариуцлага хэмээн ухамсарлан, уламжлал дээр суурилсан шинэчлэлийн төлөө хичээн ажиллаж байна.

Улс төрийн нам бол амьд организм. Буруу зуршлаа таягдан хаяж, зөв хэвшилд дадан суралцаж, өөрсдийгөө баригдмал сэтгэлгээнээсээ чөлөөлж байж, Ардын нам ардынхаа итгэлд эргэн ирнэ, түмнийхээ сэтгэлд дахин төрнө хэмээх зорилго бол миний үзэл санааны чиг шугам юм.

Тулсан бэрхийг туулж бүтээсээр ирсэн Монгол Ардын Нам шинэ сорилтын өмнө ирлээ. Аливаа шинэ сорилт болгон шинэ түүх бүтээх боломжийг эрэлхийлдэг.  Монгол Ардын намын  105 жилийн  ой, Эх орончдын баярыг тэмдэглэхийн утга учир нь ч алдаагаа засаад, ололтоо бататгаж, шинэ түүхээ бүтээхэд оршино. Ардын нам унасан ч босдог нам, уруудсан ч өгсдөг нам гэдгээ ахин батлан харуулах нь өнөөгийн бидний үүрэх ачаа, туулах зам.

Өнөөдөр Та бид Ардын нам ардынхаа итгэлд эргэн ирэх замаа зураглана. Улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, гадаад, дотоод нөхцөл байдал, олон нийтийн хүсэл хүлээлт, нэхэл шаардлагыг долоо хэмжиж, нэг огтолж, явах зам, хандах зүг, хүрэх зорилгоо тодорхойлно. Та бүхнийг ухаан бодлоо уралдуулан, ардынхаа итгэлд эргэн ирэх их замын чиг шугамаа хамтдаа тодорхойлон гаргана гэдэгт итгэл дүүрэн байна.

Бага хурлын гишүүд ээ!

Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтөө иж бүрэн зураглан тодорхойлоход дэг журам нь хувиран өөрчлөгдөж, хүчний нэг туйлаас олон туйлд шилжин буй дэлхийн цаг төрийн байдлыг харгалзан авч үзлээ. Дэлхийн 2-р дайны дараа тогтсон дэг журам ганхаж, өнөөдөр хамгийн тодорхойгүй байдал хамгийн тодорхой байдалтай байна. Их гүрнүүдийн зөрчил хямрал гүнзгийрч, улс төр, эдийн засаг, геополитик, геостратегийн өрсөлдөөн мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, эрчим хүч, элч энерги, түүхий эдийн нөөц, соёлын ширүүн тэмцэл болон өргөжлөө. Монгол улс цээжинд нь оршдог Ази тивд дэлхийн эдийн засгийн хүндийн төв шилжлээ. Дэлхийн ДНБ-д эзлэх Ази тивийн хувь 26 жилийн дотор 35%-аас 47% болон өсөн нэмэгдлээ. Ази тивийн эдийн засгийн дундаж өсөлт дэлхийн дунджаас 2 дахин өндөр буюу 4.5%-д хүрлээ.

Нэг талаас даяаршлын хил хязгааргүй боломж, нөгөө талаас үндэстний ондоошил, дэлхийд Монголоороо үлдэх торгон заагаа хамгаалах шинэ сорилттой тулгарч байна. Дэлхийг нөмөрсөн цар тахал, дахин татагдсан төмөр хөшиг, дайн байлдаан, зөрчил мөргөлдөөн ар араасаа залгаж, халуун цэгүүд бөмбөрцгийн бөөр бүхэнд асаж байна. Бид дэлхийг өөрчлөхгүй боловч өөрчлөх ёсгүй үндэстний ондоошлоо хадгалах, сөрөн тэсвэрлэх нь бидний давах ёстой сорилт болоод байна.

Үе үеийн эх орончдын амиараа тулж босгосон, эрхэмлэж яваарай хэмээн захиж үлдээсэн тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор дархлан гагнах зорилго өвөртлөн, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогоо боловсруулан дэвшүүлж байна.

Эрх чөлөөтэй нийгэм эрүүл нээлттэй, иргэндээ итгэдэг төр илүү хүчтэй. Төр оршихуйн баталгаа нь түмэн олны итгэл, улс төрийн намын амжилтын үндэс нь ард түмний дэмжлэг юм. Эдийн засгийн өсөлтийг өрхийн үүдээр, иргэний хаягаар хүргэх үндсэн арга зам нь хүний эрх чөлөө, хөдөлмөрлөж бүтээх хүслийг хүнд суртлын чөдөр тушаа, хууль журмын гох дэгээ, төрийн хэтийдсэн их оролцооноос чөлөөлөх явдал гэдэгтэй хэн ч маргахгүй.

“Иргэн баян бол улс баян” хэмээх үзэл санааныхаа төлөө амиа зориулсан Ардын намын анхны дарга Солийн Данзангийн үйл хэрэг, үлдээсэн өвийн үнэ цэнийг мартах учиргүй. Эх орны эрдэнэс баялгаа илүү үнэ цэн, өртөг ашиг нэмж, үйлдвэрлэн боловсруулж, түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөх нь бидний гэрийн даалгавар юм. Евразийн 5 улсын 2,4 их наяд долларын зах зээлийн үүдийг нээсэн түр хэлэлцээрийн боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэхийн төлөө хийх ажил их байна. Мах сүү, арьс шир, ноос ноолуураа үнэд хүргэн, монгол малчид, үндэсний компаниудын олох ашиг орлогыг өсгөхийн тулд шийдэх асуудал их байна.

Манай улс дэлхийг нөмөрсөн цар тахал, түүний сүүдэр болсон худалдаа, тээвэр логистикийн хүндрэл, үнийн өсөлтийн сөрөг нөлөөнөөс салангид тусдаа байгаагүй нь үнэн ч, алдаа дутагдлаас хаацайлах шалтгаан энэ биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэнийг үнэнээр нь хүлээн зөвшөөрч, алдаагаа ч оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно.

1.      Улс орны эдийн засаг тэлж, 10 жилийн өмнө 22.9 их наяд төгрөг буюу 11.6 тэрбум доллар байсан ДНБ 2025 онд 89 их наяд төгрөг буюу 24.8 тэрбум доллар болж 4 дахин өссөн.  2026 онд ДНБ 100 их наяд давахаар байна. Зүйрлэвэл, 10 литр сүү 40 литр болж өсөж нэмэгдсэн нь үнэн боловч үр дүнг нь өрхдөө, иргэндээ хүргэж чадаагүй. Нэг хүнд оногдох ДНБ  2015 онд 3920 доллар байсан бол 2025 онд 7200 доллар болж өссөн ч өрх бүрд хүртээмжтэй хүрсэнгүй. Арван жилийн өмнө 6 их наяд байсан төсвийн орлого өнөөдөр 30 их наядыг давж 5 дахин өссөн ч олсноосоо илүү үрж зарж, олон боломжоо алджээ.

2.      Экспорт 2015 онд 4.7 тэрбум доллар байсан бол 2025 онд 15.7 тэрбум доллар болж 3 дахин өслөө. 2015 онд жилд 25.8 сая тонн байсан нүүрсний экспорт 89 сая тонн болж 3.1 дахин, зэсийн баяжмалынх  1.35 сая тонн байсан бол 2025 онд 2.3 сая тонн болж 45 хувиар мөн өсжээ. Экспортын зах зээлд хүргэх дэд бүтэц, төмөр замаа тавьж холбон хөгжүүлж чадалгүй, нүүрсний үнэ өссөн зурвас үеийн бодит боломжоо бид алдсан. Энэ алдаагаа өнөөдөр хэд дахин өндөр үнэ, өртөг төлбөр, цаг хугацаагаар засаж залруулж байна. Алдагдсан боломжийн өртгийг  хэзээ ч бүрэн нөхөж чадахгүй нь бас үнэн.

3.      Цар тахлын хүндрэлийг харьцангуй амжилттай давж гарсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, улс орнуудын цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, өсөлтийн тоо баримт бидэнд хэлж өгдөг ч цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляц, үнийн хөөсөнд идэгдсэн. Өндөр тоо байвч, өсөлтийн үр дүн эзнээ, иргэнээ тэр бүр олоогүй нь үнэн.

4.      Үндсэн хуульдаа 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж, Үндэсний баялгийн сангаа үүсгэн байгуулсан. И-Монголиагаас хэд байгааг нь харчихдаг, иргэн бүрийн эрүүл мэнд, эрдэм боловсролдоо зориулах үүц нөөц, өмч хөрөнгө, өр биш өв үлдээх, эрх зүйн орчин  бүрдсэн. Үндэсний баялгийн сангаа  үүсгэн байгуулсанаас хойших 6.8 их наяд төгрөг, нэг иргэний дансанд 175 мянган төгрөг хуримтлагдсаныг арвижуулан зузаалахын төлөө хийх ажил, хэлэлцэн шийдвэрлэх асуудал бидний өмнө байна. Үндэсний баялгийн сангаа амилуулан арвижуулж, олборлох салбарын ил тод байдлын санаачлага өрнүүлж стратегийн ордуудын талаарх нэгдмэл ойлголтгүй, хуулийг нэг мөр хэрэгжүүлэхгүй явсаар ирсэндээ дүгнэлт хийж олон ниийтийн хараа хяналтанд оруулах нь чухал байна. Байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь улс орон, ард түмэнд оногдох харилцан ашигтай байх зарчмаар хувийн хэвшилтэй хэлэлцэн ярилцаж, зөвшилцөн тохиролцох ажлаа илүү эрчтэй явуулах шаадлага тулгамдаж байна.

5.      Манай улс өнгөрсөн жилүүдэд цааснаас цахимд илүү хурдан шилжиж байна. “Алганд багтсан төр” И-Монголиагаар гар утаснаасаа дэлхийн хаанаас ч ойрхон төрийн 1480 үйлчилгээг орон зай, цаг хугацааны хязгаарыг гэтлэн авдаг болсон. Монгол Улсын цахим засаглалын индекс 3 жилд 28 байр урагшилсан. Цааснаас цахимд шилжих нь зөвхөн төрийн үйлчилгээ бус. Авлига, хүнд суртлын эсрэг технологийн  шийдэл, олон нийтийн хараа хяналтыг тогтоох шилэн засаглал юм. Газар олголт, ашигт малтмалын лиценз, тендер, нүүрс борлуулалт, засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг иргэн харах, мэдэх эрхийг хангах эрүүл нийгмийн дэд бүтцийг бий болгож, 820 мянган мөр өгөгдөлийг шилэн системд нэгтгэсний тусламжтайгаар хиймэл оюуныг эх хэл дээрээ ашиглах боломж бүрдсэн.

6.      Иргэний нисэхийн салбарт өрсөлдөөнийг нэмж, либеральчилснаар нислэгийн тоо арван жилд 3 дахин нэмэгдэж, тийзний үнэ хямдарч, аялал жуулчлалын салбар сэргэж эхэлсэн. Агаарын тээврийн салбар дахь өрсөлдөөний үр дүнд иргэний халааснаас гарах зардал буурсантай адил, банк санхүү, эрчим хүчний салбарт ч мөн чөлөөт өрсөлдөөнийг дэмжсэнээр хэрэглэгч хожих болно.

Харин бидний амжилтыг хойш чангаасан алдаа дутагдал юу байв? Бид тоог чанар болгож чадаагүй ээ. Бусдаас гал гэрэл, царайчилдаг хараат байдлаас салаагүй. Өсөлт тэлэлт нь үрэлгэн төсөв, данхар төр, инфляцид идүүлсэн. Хүргэлт ирлээ гэдэг шиг хүртээмж дутагдсан. Үр дүнгийн ихэнх нь цөөнхөд, бага нь олонхид оногджээ.

1.       Зээлээс зээл, өрнөөс өрийн хооронд өдөр хоногууд өнгөрч байна. Арван жилийн өмнөх зээлийн жигнэсэн дундаж хүү 17-20%  өнөөдөр хэвээрээ байна. Эх үүсвэрийн өртөг нь өндөр, хугацаа нь  бага, эдийн засгийн эрсдэл их, эрхзүйн орчин тогтворгүй байгаагийн улмаас өндөр зээлийн хүү, өрийн гинжин хэлхээнд орсон. Зээлийн өндөр хүү үнийн өсөлтөнд шингэж, бүгдээрээ илүү төлж хохирж байна. Төсөв, сангийн бодлогын уялдааг хангах талаар ярьсаар “Засгийн газар нь мөнгө тарааж хөөрөгдөөд, Монголбанк нь бодлогын хүү өсгөж түүнийг барих гэдэг” хоёр тийш зүтгэсэн бодлогогүй бодлогын үр дагаварт өрийн гинжин хэлхээ, үнийн өсөлтөнд нэрвэгдэж байна. Мөнгөний бодлого нь өөрөө мөнгөгүй болгох бодлого болон хувирчээ.

2.       Үнийн өсөлт өндөр хэвээрээ байна. Цар тахал, тээвэр ложистик, түлш шатахуун гэх мэт олон шалтгаан байгаа ч олон нийт үүнийг шалтаг гэж үздэг. Өнөөдөр албан ёсны статистикт инфляц 8.2% гэж гарсан ч итгэх хүн цөөхөн байна. Үнэ буулгах гэж татвар төлөгчдийн мөнгөөр татаас өгөөд байдаг, татуулж хэзээ ч дуусдаггүй татаасын орон боллоо.

3.       Гадаадын шууд хөрөнгө оруулалт  буурах боллоо. Жилд  4.2 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт эрс татарч 2025 онд 50 хувиар багасжээ. Монголын За андгай буй заа гэдэг ёс зарчимтай атал хэлсэн ярьсандаа ч, хууль журмандаа ч байдаггүйдээ дүгнэлт хийх ёстой. Форум эвент зохиож, олон панелист төрлөө гээд хөрөнгө оруулагчдыг хамгаалахгүй. Хөрөнгө оруулалт зөвхөн мөнгө бус ажлын байр, авах цалин хөлс, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, дагаад өсөж өндийх компаниудын ашиг орлого, татвар хураамж, техник технологи, нөү-хау, шинэ соёл, дэвшлийг шууд болон шууд бусаар авчирдаг. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид хуурамч эх орончдод хөөгдөж адлагдах гэж ирэхгүй ээ. Хөрөнгө оруулагчид ашиг орлоготой ажиллаж байж, татвар төлбөрөө төлж, түүгээр нь зам, сургууль, цэцэрлэг барьж, ажлын байр нэмэгдүүлж, цалин тэтгэвэр тавьдаг. Гадаадад бүү хэл дотоодод ч өөрсдөө ойлгохооргүй эрх зүйн орчин, попролын дон улс төрчдийн золиос нь хөрөнгө оруулагчид болсоор байна.

4.       Эрчим хүчний салбарт тогтолцоо, хариуцлагын хямрал нүүрлэж, олон жил татаастай явж, үнийг хүчээр барьж, өрсөлдөөнийг боомилсны үр дагаврыг өнөөдөр мэдэрч үнэнтэй нүүр туллаа. Багануур, Тавантолгой, Шивээ-Овоо, Шүрэн, Эгийн гол, Эрдэнбүрэн гээд барьсан биш бариагүй цахилгаан станцуудын нэр усыг бүгдээрээ мэдэж авлаа. Тэд гэрэл асаахгүй, дулаан өгөхгүйг ч мэдэрлээ. Үнэ өртөг, техник технологи, менежмент, зохион байгуулалтын хувьд өвгөрч хуучирсан тогтолцоог үндсээр нь өөрчлөн шинэчилж чадахгүй бол урагшлах зам үгүй боллоо.

5.       Халамжаас хөдөлмөрт гэж хэлдэг ч, хөдөлмөрөөс халамжинд гэж хийдэг. Эзнээ олдоггүй хавтгайрсан халамж зорилтот бүлэгт хүрэх ёстой нийгмийн хамгааллыг суллаж, хөдөлмөр эрхлэх сонирхлыг бууруулж байна. Өнгөрсөн 10 жилд ажиллах хүчний оролцооны түвшин 61% болж буурсан нь олон улсын дунджаас 18 функтээр бага байна.  Өөрөөр хэлбэл ажил эрхлэх боломжтой 10 хүний ердөө 6 нь ажил хийж эсвэл ажил хайж байна. Хавтгайрсан халамжаасаа салж, хөдөлмөр эрхлэх орчинг чөлөөлж, хийе бүтээе гэсэн хэн бүхнийг дэмжмээр байна.

Бага хурлын эрхэм гишүүд ээ, эрхэм журмын нөхдөө

Сонгуулийн шинэ тогтолцооны үр дүнд улс төрийн таван нам, эвсэл, салбар салбар, сонирхлын олон бүлгийн өргөн төлөөллөөс бүрдсэн 9 дэх удаагийн Улсын Их Хурал хоёр дахь Намрын чуулганаа өндөрлүүллээ. Миний бие УИХ-ын даргаар сонгогдохдоо парламентыг 1-рт, олон ургальч үзэл бодол, мэргэжлийн мэтгэлцээний талбар байлгах, 2-рт, судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан, цаг үе, хэрэгцээ шаардлагадаа нийцсэн хууль, тогтоомж хэлэлцэн батлах, 3-рт, Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг УИХ өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх, 4-рт, Олон нийтэд илүү нээлттэй, ойрхон, ил тод, шилэн ардчилсан парламент болж төлөвших дөрвөн зорилтыг эрхэмлэн ажиллахаа илэрхийлсэн. УИХ-ын танхимаас хулгайн сэжигтнүүд биш хууль төрдөг байх, иргэнээсээ илүү дархан эрх эдлэх ёсгүй гэдэг итгэл үнэмшлээр ажиллаж байна. Олон нам, олон салбарын төлөөллийн санал бодол, байр суурийг эрх тэгш хангах үүргээ эн тэргүүнд тавьж байна.

1.      2025 оны 6 дугаар сард байгуулагдсан Гомбожавын Занданшатарын Засгийн газрын хэрэгжүүлсэн цэгцрэх хөдөлгөөн, Баялгийн хулгайтай хийж буй тэмцлийн үр дүнд нүүрсний экспорт эргэн сэргэж гадаад валютын нөөц түүхэндээ анх удаа 7.0 тэрбум ам.долларын босгыг давлаа. Анх удаа 240 мянган иргэний санал хүсэлтийг шингээн тусгасан 2026 оны Монгол улсын Төсвийн тухай хууль хэлэлцэн баталлаа. Түүхэндээ анх удаа төсвийн зардлаа 2,3 их наядаар таналаа. Данхар төрөөс цомхон, бүтээмжтэй төр болох, зах зээл дэх төрийн хэт оролцоог нь хазаарлаж хувийн хэвшилдээ  орон зай нээх шинэ зам зурайлаа. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.2 хувь, нийт зардлыг 32 их наяд 980 тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн алдагдлыг 1 их наяд 50 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1 хувьтай тэнцүү байхаар УИХ-р батлуулаа. Засгийн газрын гишүүдийн урсгал зардлаас 990.0 тэрбум төгрөг танаж, цалин, тэтгэвэр нэмэх эх үүсвэр бий болголоо.

2.      Төсвийн хууль дагуулан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төсвөөс санхүүжүүлэх боломжгүй, зарлагын хязгаарт багтаагүй төслүүд түншлэлээр хөдлөн хэрэгжих зам нээгдлээ. Төр хувийн түншлэлийн төсөл сонгон шалгаруулалт 12-18 сар байсан бол 1-6 сар болж багаслаа. Олон үе шатыг нэг шаттай болгож, аймаг, орон нутаг бие даан шийдэх эрх чөлөөтэй боллоо. Үр дүнд нь хэд хэдэн аймаг төр хувийн хэвшлийн түншлэлээр дулааны, нарны цахилгаан станц барих ажилдаа орлоо.

3.      Эдийн засгийн эрх чөлөөний саад тотгорыг арилгах, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалах, төсвийн сахилга батыг сайжруулах тухай Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн Зохицуулах Хороонд чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоол баталлаа. 2025 оны 3 дугаар улирлын байдлаар өрхийн нэрлэсэн дундаж орлого 2,9 сая төгрөгт хүрч өссөн ч зарлагаасаа 122 мянган төгрөгөөр бага байна. 11 дүгээр сарын байдлаар инфляц 8.2 хувьтай гарч, дарамт нь тэлэхийн хэрээр зээлийн хэмжээ өсөж цалин, тэтгэвэр нэмсэн шийдвэрүүд өрхийн бодит орлогын өсөлт багасах, хөдөлмөрийн зах зээл сулрахад хүргэж байна. Эдийн засаг, инфляцын тэнцвэртэй, мөнгө, төсвийн бодлого уялдах нэн шаардлагатай байна. “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай” 16 багц арга хэмжээ бүхий Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгөх УИХ-ын тогтоол баталж, чуулган завсарлах хугацаанд хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна.

4.      Ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслүүд хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлж, эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоол хэлэлцэн баталлаа.

5.      “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангах, эх орныхоо эрдэнэс баялгийн жинхэнэ эздийнх нь хүртэх үр өгөөжийг өсгөж нэмэх үндсэн зорилготой Хянан шалгах түр хороо бүрдэн ажиллаж, нээлттэй сонсгол зохион байгууллаа. Монголын талын хүртэх үр өгөөж 53 хувиас доошгүй байх, “Жавхлант”, “Шивээ толгой” ордыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг баримтлан ашиглах, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд оногдох үндсэн зарчмыг хангахуйцаар төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, ирээдүйд Монголын талд үүсэж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавартай хөрөнгө оруулалтанд үүрэг үүрэг, эрсдэл хүлээхгүй байх нөхцөл бүрдүүлэхийг УИХ-ын тогтоолоор Засгийн газарт даалгалаа. Дэлхийд дээгүүрт орох Оюутолгойн ордод Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баримтлах бодлогыг тодорхойлсон түүхэн шийдвэр боллоо.

6.      Гомбожавын Занданшатарын Засгийн газрын боловсруулан өргөн мэдүүлсэн “Шинэ итгэл – Эрс шинэтгэл - Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг хэлэлцэн баталлаа. Хөгжлийн үндсэн чиглэл хүсэл мөрөөдлийн жагсаалт бус хэлэлцэн батлах хуультай журамтай, бодлогын баримт бичиг болж чадлаа. “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Төрийн бүтээмж, засаглал”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлээр үндэсний 10, салбарын 37, төсвийн ерөнхийлөн захирагчийн 87, хөтөлбөрийн 362 үр дүнг хүрэх арга замтай нь тодорхойллоо. Хуульд заасны дагуу “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр” баталлаа. Хөгжлийн төслүүдээ ач холбогдлоор нь эрэмбэлж, 30 тэрбум төгрөгөөс илүү өртөгтэй, техник, эдийн засгийн үндэслэлтэй, зураг төсөлтэй, хөгжлийн урт болон дунд хугацааны бодлоготой яв цав нийцсэн нийт 66.5 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 87 төслийг баталж, өнгөрсөн хугацааны эмх замбараагүй хүслийн жагсаалтыг цэгцэлж чадлаа.

7.      Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон түүнийг дагалдуулан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганаар шийдвэрлэлээ. Монгол Улсад анх удаа зөвшөөрлийн биш мэдэгдлийн тогтолцоо, мэдэгдээд шууд ажлаа эхлэх боломжийг хаврын чуулганаар хуульчлан батална.

8.      Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн процессын хуулийн хэлэлцэх эсэхийг УИХ-н чуулганаар шийдвэрлэлээ. Монгол бол гурван иргэн тутмын хоёр нь хүүхэд, залуу хүн байдаг, эрч хүч, итгэл, ирээдүй дүүрэн үндэстэн. Энхрий үрс нь уйлдаг биш инээдэг, хүүхэд хамгаалал нь хоцорч хожимддог, хүнээ, хүүхдээ олохгүй төөрдөг байхыг хараад суух эрх ард түмний элч төлөөлөгчид, аав ээжүүд бидэнд үгүй. УИХ-ын даргын хувьд  ч, дөрвөн хүүхдийн эцэг хүнийхээ хувьд ч хүүхдийн эрх, хүүхэд хөгжлийн асуудалд онцгойлон анхаарна. УИХ 2026 оныг хүүхдийн эрхийг хуульчлан хамгаалах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад анхаарах жил болгосонтой холбогдуулж УИХ-н хаврын чуулганаар Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульчлан хамгаалах зорилгоор Гэр бүлийн хууль, Гэр, бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг эн тэргүүнд хэлэлцэн батлах болно.

Бага хурлын гишүүд ээ!

Улс төрийн намын үзэл баримтлал нь өөрчлөн хувьсаж буй цаг үетэй дасан зохицож нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн шинэчлэн өөрчлөглөж байх нь үндсэн хуулинд заасан эрх, эрх чөлөөг амилуулан баталгаажуулахад чухал үндэслэлтэй байдаг билээ. 31-р их хурлаар дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааны чиглэлээ хэрэгжүүлэх зорилгоор Монгол Ардын намын даргын хувьд боловсруулан дэвшүүлж буй “ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДӨРВӨН ЗАМ, ДӨРВӨН ЧӨЛӨӨЛӨЛТ”- нь ч 4 тулгуур үндэслэлтэй.

1-рт, шинэ ардчилсан Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний, улс төрийн, эдийн засаг, нийгэм соёлын үндсэн эрх, эрх чөлөө

2-рт, Өнөөгийн улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, олон нийтийн хүсэл хүлээлт, нэхэл шаардлага

3-рт, Орчин цагийн намуудын дэвшил өөрчлөлт, дэг журам нь эрс хувиран өөрчлөгдөн буй дэлхийн чиг хандлага, олон улсын нөхцөл байдал

4-рт, Монгол Ардын нам үүсгэн байгуулагдах үеэсээ баримталсан үндэсний дэвшилтэт ардчилсан үзэл санаа. Монгол Ардын намын “Түмэнд зарлах тунхаг бичиг”,   Монгол Ардын намын анхны дарга Солийн Данзангийн “Иргэн баян бол улс баян”, намын анхны мөрийн хөтөлбөрийн эх зохиогч Жамсрангийн Цэвээний “Улсын эрх” бүтээлүүд үүний түүхэн үнэ цэнтэй баримт нотолгоо юм.

Монгол Ардын намын анхны дарга Солийн Данзангийн “Иргэн баян бол улс баян”, Монгол үндэстний сэхээтэн Жамсрангийн Цэвээний “Улсын эрх” бүтээлийн үндэсний дэвшилтэт ардчилсан үзэл санаа зуу гаруй жилийн тэртээх цагийн хол, түүхийн тоосонд улирч мартагдах бус улам өнгө орж байна. Хүн төрөлхтөний хөгжлийн үе шатыг үл алгасан, гүехнээс гүнд орохын адил шатлан дэвших Солийн Данзангийн, “Улсын эрх болбаас хүний эрхүүдийг дарлах, цаазлах үгүйгээр мандуулан хэрэглэж чадваас сая улс хүчирхэг болмуй” хэмээх Жамсрангийн Цэвээний, өөрийн үндэсний төр, шашин, соёлоо бадруулах Ардын намын анхны үзэл санаа амьд хэвээрээ байна.

Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт нь улс төрийн хэллэгээр бол хувьсгалын тохироо нь бүрджээ. УИХ-ын даргын хувьд дэвшүүлсэн хүнд суртлын чөдөр тушааг тайлах “Чөлөөлье” санаачилгаар “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн үндсийг суулгаж, үрийг нь тарьсан. Чөлөөлье санаачилга бол нэг хүний

Улс төрийн намуудын тайлан нийтлэгдлээ
Сонгуулийн ерөнхий хорооны m-election.mn цахим сайтын “Улс төрийн нам” цэсэд улс төрийн намын 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайлан нийтлэгдлээ.Улс төрийн намууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр хуульд заасны дагуу Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн намаас 29 нь 2025 оны жилийн эцсийн санхүүгийн, үйл ажиллагааны тайлангаа ирүүлсэн.

Нам санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор өөрийн цахим хуудсанд байршуулж, цахим хуудасгүй нам өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж, нийтэд танилцуулах үүрэгтэй. Тиймээс уншигч Та улс төрийн намын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлантай танилцахыг хүсвэл Сонгуулийн ерөнхий хорооны m-election.mn цахим сайтын “Улс төрийн нам” цэсэд хандахаас гадна тухайн улс төрийн намын цахим хуудаснаас мэдээлэл авах боломжтой.Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын санхүүгийн тайланд гурван үе шаттай хяналт хэрэгжүүлэхээр хуульчилсан. Тодруулбал, дээрх намуудын тайланг Аудитын тухай хуульд заасан шаардлага хангасан аудитын хуулийн этгээд хянаж 3 дугаар сарын 15-ны дотор дүгнэлт гаргана. Аудитын хуулийн этгээдийн дүгнэлт бүхий тайланг Сонгуулийн ерөнхий хороо хянаж 4 дүгээр сарын 5-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ. Үндэсний аудитын газар намд олгох төрийн санхүүжилт, түүний зарцуулалт, тайлагналд Төсвийн тухай хуульд заасан цаглаврын дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

МАН-ын Бага хурлын II хуралдаан эхэлж, 7 асуудал хэлэлцэнэ
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал энэ удаагийн хуралдааны дарга, орлогч дарга нарыг танилцууллаа.

Хуралдааны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, орлогч даргаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нарыг сонгож батлав. Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн танилцуулснаар Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр боллоо.

Тодруулбал, Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэл, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын мэдээллийг сонсох, мөн “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Дараа нь Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хорооны салбар хуралдаануудыг зохион байгуулна.