Г.Түвшинсанаа: Дүүжин тээвэр нь тог тасрахад зорчигч өндөрт гацна гэсэн ойлголт байхгүй

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Зорчигчдыг Яармагаас Өнөр хорооллын зогсоол хүртэл 11 минутад хүргэх эхний ээлжийн төсөл ажлын явцын талаар төслийн барилгын инженер Г.Түвшинсанаатай ярилцлаа.
-Төсөл нийт хоёр үе шатаас бүрдэнэ. Эхний ээлжинд Яармаг Арцат - Өнөр хороолол чиглэлд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Төслийн талаар мэдээлэл өгөөч?
-Төслийн эхний шугам Яармаг Арцатаас Өнөр хороолол гэсэн чиглэлийн дагуу 7.5-42 метрийн өндөртэй 19 тулгуур багана, 2 буудалтай, оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай, тус бүр 10 хүний багтаамжтай нийт 98 кабинтай байна. Трассын нийт урт 4.2 км-ийг 22 км/цагийн хурдтайгаар 11 минутанд туулах ба энэ нь секундэд 6 метрээр урагшилна гэсэн үг. Манай төслийн хувьд Яармаг Арцат талдаа үндсэн нэг мотортой байна. Тус мотор нь системийн ган татлагыг гүйлгэх үндсэн үүрэгтэй бөгөөд эргэх хөдөлгөөний зарчмаар ажиллах юм.
-Төслийн ажлын явц ямар шатанд хэрэгжиж байна вэ?
-Төслийн хүрээнд 30 метрээс өндөр тулгуур баганууд босгох болохоор “Өндөр барилгын тухайлсан объектын тусгай зөвшөөрөл” авах шаардлагатай. Тухайн зөвшөөрлийг Барилгын хөгжлийн төвийн дэргэдэх “Өндөр барилгын мэргэжлийн зөвлөл”-өөр ажлын даалгавруудыг дүгнүүлж “Барилгын ассоциаци”-аас зөвшөөрөл авах шатыг дамжина. Одоогоор төсөл уг зөвшөөрлийг авах шатанд явж байгаа ба гуравдугаар сарын 01 гэхэд ажлын зураг магадлуулж дуусгаад барилга эхлүүлэх зөвшөөрлөө авсан байх шаардлагатай. Тулгуур багануудын хийцлэл нь хүнд хэлбэрийнх биш, Монголчуудын хийж сурсан бүтээц учраас урт хугацаа шаардахгүй, богино хугацаанд босгох бүрэн боломжтой.
-Монгол шиг эрс тэс уур амьсгалтай улсад хэр зохицох тээврийн хэрэгсэл вэ?
-Францын Пома, Австрийн Доппелмэйр компаниуд дэлхийд дүүжин замын тээврийн систем үйлдвэрлэлээр тэргүүлдэг, олон оронд уг системийг барьж байгуулсан туршлагатай. Хамгийн ойр жишээг дурдъя л даа. Гүйцэтгэгч Пома групп манайхтай ижил төстэй уур амьсгалтай ОХУ-ын Нижний Новгород хотод Волга мөрний дээгүүр үйлдвэрлэлийн бүс болсон Бор хотыг төвтэй холбосон 3.6км урттай дүүжин замын тээврийг барьж байгуулсан. Тэнд туршигдсан болохоор аливаа асуудал үүсэхгүй гэж харж байна. Мөн хүйтэн цаг агаартай улс оронд нийцсэн байдлаар буюу кабины суудал нь халдаг шийдэлтэйгээр хийж байгаа. Ингэснээр зорчигчид өвлийн улиралд доороосоо халдаг суудалтай бүхээгт даарахгүйгээр зорчих юм. Мөн дүүжин замын тээвэр нь хөрсний бохирдол, нүүрстөрөгчийн давхар исэл болон дууны бохирдол үүсгэхгүйгээр нийтийн тээврийн төрөл хүртээмжийг нэмэгдүүлэх эко технологи гэдгээрээ онцлогтой.
-Та баганын хийцлэл гэж ярилаа. Энэ хүрээнд хийгдэх ажлуудаас дурдвал?
--Монгол Улсад мөрдөгдөж байгаа дүрэм, стандартын дагуу үндсэн хийцлэлийг барьж байгаа. Европын Холбооны хүн тээвэрлэх зориулалт бүхий дүүжин замын тээврийн ашиглалтын 15 багц стандартыг Монголын үндэсний стандарт /MNS/ болгон баталсан.
Тулгуур баганын хамгийн өндөр нь 42 метр байх учраас гангийн маркыг L360M-PSL2, суурь бетоны марк С30, арматур HRB500E зэрэг өндөр үзүүлэлттэй материалуудыг сонгон ашиглахаар болсон. Бидний ашиглах HRB500E маркийн арматур нь 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй. Мөн хийцлэлийн хувьд бүх тулгуурууд шон суурьтайгаар хийгдэх ба тулгууруудын байршлаас шалтгаалаад 9-15 метрийн гүнд суурилуулах юм. Бүгд адилхан технологиор баригдах ч Туул голын ай сав дотор байрших дөрвөн тулгуур баганад усны урсацаас хамгаалах тоноглолууд нэмэлтээр хийж бэхэлнэ. Тус дөрвөн баганыг усны урсац эхлэхээс өмнө буюу 2025 оны хавар гурван сард хийнэ.
-Аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллах вэ?
-Бүрэн хүчин чадлаар буюу 98 кабинтайгаар ажиллахад аюулгүй, асуудалгүй байхаар тооцоолон гаргаж ирсэн татлагыг ашиглана. Төслийн хувьд 6 ширхэгээс бүрдсэн сүлжмэл томоостой, нэг томоос нь 36 утастай, техникийн нөхцөл, стандартын шаардлага хангасан нийт 216 ширхэг бүхий ган татлагатай байна.
Тус ган татлага нь "В" маркийн, ачаа-хүн тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй, өөрийн механик болон чанарын үзүүлэлтүүдээр мөрдөгдөж буй техникийн нөхцөл, стандартын шаардлагыг хангасан утсаар үйлдвэрлэгдсэн. Татлага халуун хүйтнээс хамаарч агшиж сунах ба тохируулж шалгадаг төхөөрөмж буудал дээр байршина. Байнгын хяналтанд ажиллана. Дүүжин замын тээврийн үйл ажиллагаа, засвар шинэчлэлийн ажлыг Пома групп хариуцна. Мөн дүүжин замын тээвэр ажиллаж байх үед тог тасарвал нөөц генератор ажиллаж эхэлнэ. Ингэснээр кабинд буй зорчигчдыг 1м/сек-ын хурдтай буулгах туршигдсан технологи юм. Тэгэхээр зарим хүмүүсийн шүүмжилж хэлээд байдаг шиг тог тасрахаар зорчигч өндөрт гацна гэсэн ойлголт байхгүй гэсэн үг. Ерөнхийдөө гацах, зорчигчид өндрөөс унах, тог тасрах зэрэг иргэдийн хөндөж яриад байдаг асуудлыг Францын Пома, Австрийн Доппелмэйр компаниуд 100 гаруй жилийн өмнө шийдэж, дэлхий нийтийн аюулгүй технологи болсныг Mонголд нутагшуулж буйг ойлгоосой гэж хүсч байна.
Ерөнхийдөө дүүжин замын тээвэр гэдгийг бидний өдөр тутам суудаг цахилгаан шатаар төсөөлж ойлгож болно. Энгийнээр хэлбэл, босоо чиглэлийн цахилгаан шатыг хөндлөн чиглэлийн буюу дүүжин замын тээврийн хэрэгсэл болгочихож байгаа хэлбэр юм.
-Тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой юу?
-Дүүжин замын тээврийг тэргэнцэртэй, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай хүмүүст зориулсан стандартаар зохион бүтээсэн байдаг. Кабин болон тэргэнцэр нэг түвшинд байрлах учир тэргэнцэртэй иргэн өөрөө орох боломжтой, мөн байнгын хянагчаар туслуулан суух боломжоор ч хангана. Кабин нь тэргэнцэртэй болон дугуйтай, хүүхдийн тэрэгтэй иргэд орж суух талбайг шийдэж хангасан байна. Ерөнхийдөө үндсэн ган татлага 6 м/сек-ын хурдтайгаар ажиллах ба буудлаас кабин 0.26 м/с хурдтай буюу үл мэдэгдэхүйцээр хөдөлнө. Түүнчлэн хянагч ажиллана, өөрөөр хэлбэл согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг иргэнийг нэвтрүүлэхгүй.
-Дүүжин замын тээврийг нийтийн тээвэртээ ашигладаг улс орон байдаг. Энэ талаар та мэдээлэл өгнө үү?
-Хамгийн сайн жишээгээр Колумбын Меделлин, Лондон, Боливын Ла Пазыг дурдаж болно. Меделлин хот зургаан шугам ашиглалтанд оруулсан ба дүүжин замын тээвэр тухайн хотод эрс шинэчлэлийг авчирсан бодит түүхтэй. Хотын зах нь уулын энгэрт байрладгаас тэр орчмын оршин суугчид хотын төв рүү ороход олон цагийг зарцуулдаг, дээрэм тонуул ихтэй аюултай бүсээр зорчдогоос болоод ажилгүйдэл, сурлагын түвшин муу байсан. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор хүмүүс аюулгүйгээр хурдан хугацаанд хотын төвөөс гэр лүүгээ явах боломжтой болсон. Үүнийгээ дагаад боловсролын түвшин, ажил эрхлэлт, дэд бүтцүүд нэмэгдсэн байдаг.
-Нийтийн тээврийн хэрэгслийг орлож чадах уу гэдгийг иргэд ихээр асуудаг?
-Нийтийн тээвэр гэдэг ойлголт нь олон системүүдийн цогц. Нэгдсэн байдал байж нийтийн тээврийн систем хангагдана гэдэг болохоос бид дүүжин замын тээвэр бариад уг системийг бүхэлд нь орлоно гэж болохгүй. Нийтийн тээвэр цогц байж илүү хүртээмжтэй, хурдан шуурхай үйлчилнэ. Дэлхийн улс орнууд үндсэн гол тээврийн хэрэгслийн шугамтай тал талаас бусад тээврийн хэрэгсэл нийлж уулзах системтэй байдаг. Бид яг энэ жишгийн дагуу төлөвлөөд ажиллаж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

3 Сэтгэгдэл

  1. hh

    "Neverfull" цуглуулга нь тус брэндийн хамгийн алдартай бөгөөд хамгийн их борлуулалттай "tote" загварын цүнхний төрөл юм. Gucci-ын хуурамч цүнх 2007 онд анх худалдаанд гарсан энэхүү цүнх нь "хэзээ ч дүүрдэггүй" гэсэн утга бүхий нэртэйгээ уялдаатайгаар асар их багтаамж, олон талт ашиглах боломжоороо алдаршсан билээ. Хөнгөн атлаа хүнд ачаа даах чадвартай тул ажилдаа явах, аялах эсвэл хүүхдийн хэрэгсэл хийх цүнх болгон ашиглахад нэн тохиромжтой. Цүнхний хажуу талд байрлах уяаг татаж чангалан хэлбэрийг нь авсаархан болгох эсвэл суллаж багтаамжийг нь нэмэгдүүлэх боломжтой. YSL цүнхний дуураймал Сүүлийн үеийн загварууд нь дотроо цахилгаан товч бүхий салгаж авч болох жижиг цүнхтэй ирдэг бөгөөд үүнийг дотор талын зохион байгуулагч эсвэл тусад нь гар цүнх (clutch) болгон ашиглах боломжтой.

  2. bfdb

    Rolex бол дэлхийн цагны салбарт хамгийн алдартай, Rolex-ийн дуураймал цагнууд нэр хүндтэй брэндүүдийн нэг юм. Omega-ийн дуураймал цагнууд Rolex цагны хамгийн алдартай чанаруудын нэг бол тэдний Oyster гэрт оршдог. Rolex-ийн дуураймал цагнууд Авто спортын хурд, нарийвчлалд зориулагдсан домогт хронограф цаг. Rolex-ийн дуураймал цагнууд Rolex цаг нь зөвхөн цаг хугацааг заах хэрэгсэл биш юм. Patek Philippe-ийн дуураймал цагнууд Далайн гүнд шумбагчдад зориулсан, maitreya-ийн дуураймал цагнууд усан доорх бат бөх байдал болон загварлаг төрхөөрөө алдартай цаг. Mille-ийн дуураймал цагнууд Далайн гүнд шумбагчдад зориулсан, Dituo-ийн дуураймал цагнууд усанд тэсвэртэй бөгөөд сонгодог загвартай цаг. Rolex-ийн дуураймал цагнууд

    Rolex бол дэлхийн цагны салбарт хамгийн алдартай, Cartier-ийн дуураймал цагнууд нэр хүндтэй брэндүүдийн нэг юм. Cartier-ийн дуураймал цагнууд Rolex цагны хамгийн алдартай чанаруудын нэг бол тэдний Oyster гэрт оршдог. Cartier-ийн дуураймал цагнууд Авто спортын хурд, нарийвчлалд зориулагдсан домогт хронограф цаг. Cartier-ийн дуураймал цагнууд

  3. dsv

    Rolex бол дэлхийн цагны салбарт хамгийн алд артай, Panerai-ийн дуураймал цагнууд нэр хүндтэй брэндүүдийн нэг юм. Jaeger-LeCoultre-ийн дуураймал цагнууд Rolex цагны хамгийн алдартай чанаруудын нэг бол тэдний Oyster гэрт оршдог. Jaeger-LeCoultre-ийн дуураймал цагнууд Авто спортын хурд, нарийвчлалд зориулагдсан домогт хронограф цаг. Jaeger-LeCoultre-ийн дуураймал цагнууд Rolex цаг нь зөвхөн цаг хугацааг заах хэрэгсэл биш юм. Jaeger-LeCoultre-ийн дуураймал цагнууд Далайн гүнд шумбагчдад зориулсан, Jaeger-LeCoultre-ийн дуураймал цагнууд усан доорх бат бөх байдал болон загварлаг төрхөөрөө алдартай цаг. Jaeger-LeCoultre-ийн дуураймал цагнууд Далайн гүнд шумбагчдад зориулсан, Jaeger-LeCoultre-ийн дуураймал цагнууд усанд тэсвэртэй бөгөөд сонгодог загвартай цаг. Jaeger-LeCoultre-ийн дуураймал цагнууд Уралдааны авто машиныханд зориулсан, Jaeger-LeCoultre-ийн дуураймал цагнууд хурд болон цагийг нарийн хэмждэг загвар. Jaeger-LeCoultre-ийн дуураймал цагнууд Эцэст нь хэлэхэд, Rolex бол зөвхөн цаг хугацааг харуулах хэрэгсэл биш юм. Jaeger-LeCoultre-ийн дуураймал цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ