Угтаа, “…Баялгийн сан” хэмээх сэдэвтэй хаврын улс төр хахир өвлөөр л эхэлсэн. 2025 оны төсвийг ийш тийш болгосон. Улмаар цаг үеийн бүхий л сэдвийг улстөржүүлэн хөндөж хөдөлгөсөөр ирсэн.Учир нь, стратегийн томоохон орд эзэмшигч компаниуд “…Ордоо Баялгийн санд дээрэмдүүлэхгүй” хэмээн эсэргүүцсэн. Нэр бүхий улстөрчидтэй нийлээд хаврын улс төрийг өрдөж ирсэн.
Тэд саяхнаас “…34 хувь өгөх, эсвэл тусгай АМНАТ-өөр орлуулах, мөн борлуулалтын орлогод тооцож орлуулах зэрэг хувилбаруудын аль нэгээр нь хэлцэлд бэлэн” гэдгээ илэрхийлж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, Баялгийн сан бүрдүүлэх компаниуд ийм “буулт” хийгээд эхэлжээ.
Товчилбол, Засгийн газраас “…Дэлхийн эдийн засаг тариф тойрсон худалдааны дайнтай нүүр тулсан. Тарифын хямрал Монгол Улсын эдийн засагт экспортын гол бүтээгдэхүүний үнэ буурах байдлаар шууд нөлөөлж байна.
3 Сэтгэгдэл