Оюу Толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв

“Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая нар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай пүрэв гарагт (2026.02.12) уулзаж, Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксоны хариу захидлыг гардуулан өгөв.
Энэ үеэр талууд өнгөрсөн онд эхлүүлсэн хэлэлцээний явц болон Оюу толгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын захидалдаа тусгасан асуудлуудын талаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу Оюу толгой төслийн өгөөжийн дийлэнх хувь Монголын ард түмэнд ногдох, зээлийн хүү болон менежментийн зардал бууруулах асуудлаар бодит үр дүн гаргах шаардлагатайг хэлэв.
Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Г.Занданшатарт энэ оны 2 дугаар сарын 05-ны өдөр илгээсэн захидалдаа Оюу толгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурь хэвээр байгаагаа нотолсон.
Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксон хариу захидалдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд Рио Тинтотой “Оюу толгой” ХХК-ийн асуудлаар хэлэлцээ хийж буйг бүрэн дэмжиж, бодит үр өгөөжид тулгуурлан идэвхтэй хамтран ажиллаж буй талаар дурдсан байна. Мөн Оюу толгойн уурхайн ашиглалтын хугацаанд нийт өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад үлдэх буюу Үндсэн хуульд заасан 53 хувиас доошгүй байх хэмжээнээс өндөр байна. Зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах тодорхой саналуудыг Ажлын хэсэгт хүргүүлсэн бөгөөд үүний үр дүнд Монгол Улсын өгөөжийг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ гэжээ.
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх Засгийн газрын тавьсан асуудлуудтай зарчмын хувьд санал нэг байгаагаа илэрхийлж, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй хамтран ажиллаж буйгаа илэрхийлэв.
Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан саналын дагуу хэлэлцээг эрчимжүүлж, асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэн энэ оны эхний хагаст багтаан эцэслэн шийдвэрлэхээр талууд санал нэгдэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

3 Сэтгэгдэл

  1. dvs

    Дэлхийн сайн чанарын бугуйн цагны ертөнцөд Ролекс (Rolex) брэнд нь нэр хүнд, чансааны тод бэлгэдэл байсаар ирсэн. Dituo загварын дуураймал цаг Орчин үеийн технологийн хөгжлийн ачаар өндөр зэрэглэлийн дуураймал Ролекс цагнууд нь гадаад үзэмж, жин, материал болон механизмын ажиллагааны хувьд эх цагтайгаа маш ойролцоо түвшинд хийгдэх болсон.Omega-ийн дахин гаргасан загварын цаг Гэвч анхны эх цагны өндөр үнэ болон хязгаарлагдмал нийлүүлэлтээс шалтгаалан сүүлийн жилүүдэд өндөр зэрэглэлийн дуураймал (хуулбар) цагнууд хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татах болжээ.

    Дэлхийн сайн чанарын бугуйн цагны ертөнцөд Ролекс (Rolex) брэнд нь нэр хүнд, чансааны тод бэлгэдэл байсаар ирсэн. Breitling загварын дуураймал цаг Орчин үеийн технологийн хөгжлийн ачаар өндөр зэрэглэлийн дуураймал Ролекс цагнууд нь гадаад үзэмж, жин, материал болон механизмын ажиллагааны хувьд эх цагтайгаа маш ойролцоо түвшинд хийгдэх болсон.Cartier-ийн дахин гаргасан загварын цаг Гэвч анхны эх цагны өндөр үнэ болон хязгаарлагдмал нийлүүлэлтээс шалтгаалан сүүлийн жилүүдэд өндөр зэрэглэлийн дуураймал (хуулбар) цагнууд хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татах болжээ.

    Дэлхийн сайн чанарын бугуйн цагны ертөнцөд Ролекс (Rolex) брэнд нь нэр хүнд, чансааны тод бэлгэдэл байсаар ирсэн. Hublot загварын дуураймал цаг Орчин үеийн технологийн хөгжлийн ачаар өндөр зэрэглэлийн дуураймал Ролекс цагнууд нь гадаад үзэмж, жин, материал болон механизмын ажиллагааны хувьд эх цагтайгаа маш ойролцоо түвшинд хийгдэх болсон.Rolex-ийн дахин гаргасан загварын цаг Гэвч анхны эх цагны өндөр үнэ болон хязгаарлагдмал нийлүүлэлтээс шалтгаалан сүүлийн жилүүдэд өндөр зэрэглэлийн дуураймал (хуулбар) цагнууд хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татах болжээ.

  2. ool

    replica uhren rolexЭнэхүү цагны цуглуулга нь Швейцарын цаг урлалын оргил жишээ болж байна. Зэвэрдэггүй ган, алт, өндөр технологийн керамик материалаар гарамгай ур чадвараар бүтээгдсэн тус цагны нарийн деталь бүр нь төгс төгөлдөрт хүрэх тууштай эрмэлзлийг илтгэнэ. Механик ажиллагааны дээд зэргийн гүйцэтгэл нь цаг хугацааны шалгуурыг давсан гоёмсог хийцтэй төгс хосолсноор өдөр тутмын хэрэглээ болон албан ёсны арга хэмжээнд аль алинд нь төгс зохицохын зэрэгцээ зүүсэн хүнд өвөрмөц хэв маяг, өөртөө итгэлтэй байдал, эрхэмсэг дэгжин байдлыг мэдрүүлдэг.replica uhren vacheron constantin

Next Post
  • Шинэ мэдээ