“Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026” хариуцлага, манлайллыг уриалж байна

Эрүүл мэндийн яамнаас 2026 онд “Хүнлэг үйлчилгээ, Хүртээмжтэй тогтолцоо, Хариуцлагатай салбар” уриалгыг дэвшүүлж байна.
Зорилтот жилийн хүрээнд эрүүл мэндийн салбарт олон чухал шийдвэрүүд гарч бодит ажил болсон ба зарим томоохон төслүүд гараанаасаа гараад байна. Тухайлбал,
  • Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалинг 75 хувь нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэр гарч өнөөдрийн байдлаар 30 хувь нэмэгдээд байна.
  • Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв”-ийг байгуулж, Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл”-ийг сэргээн батлууллаа. 
  • Монгол Улсад 5-р зэрэглэлийн “Зүрх судасны үндэсний төв” байгуулах 34.9 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулав.
  • Орхон аймаг дахь “Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүс дэх Хавдрын оношилгоо эмчилгээний төв болголоо.
  • Робот мэс заслын технологийг нэвтрүүлж, анхны мэс заслыг Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д амжилттай хийв.
  • ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолыг шинэчлэн баталж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад 133 тэрбум төгрөгийн зузаатгал хийв.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэн “Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх 2026-2030 оны арга хэмжээний төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Мөн уламжлалт анагаах ухааны үзлэг, эмчилгээг ЭМДҮЗ-ийн тогтоолд тусган санхүүжүүлдэг болголоо.
  • Эмийн чанарын хяналтын Үндэсний Лавлагаа лабораторийн барилга угсралт, засвар шинэчлэлийн ажлыг дуусгаж ашиглалтад ороход бэлэн боллоо.

 
Эрүүл мэндийн салбарын хөгжлийг тодорхойлох гол үзүүлэлт бол эх, хүүхдийн эрүүл мэнд, дундаж наслалт, нас баралт байдаг. 2014-2024 оны хооронд манай улсад нийт 189 мянган хүн нас барсан байна. 11 жилийн хугацаанд нас барсан нийт хүмүүсийн 71 хувь нь буюу 133,600 орчим нь эмнэлгээс гадуур нас баржээ. Үүний 54 хувь нь буюу 70 мянга орчим хүн яаралтай тусламжийг цаг алдахгүй, чанартай авсан бол амьд үлдэх боломжтой байсан гэдэг судалгааны дүгнэлт гараад байна.
 
Сэргийлэх боломжтой эмнэлгээс гадуур нас баралтын 80 хувийг осол, гэмтэл, хордлого, зүрхний шигдээс, харвалт гэсэн гурван шалтгаан эзэлж байгаа юм.  Тиймээс зөвхөн энэ чиглэлд чадавх бэхжүүлж, тусламж, үйлчилгээг сайжруулахад нас баралтыг бууруулж, дундаж наслалтыг нэмэгдүүлж чадна.
Тэгвэл ирэх хоёр жилд Азийн хөгжлийн банкны 225 сая ам.долларын санхүүжилт бүхий  “Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын орчин нөхцөл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавхыг ахисан түвшинд хүргэж шинэчлэн бэхжүүлэх”  төсөл Монгол орон даяар хэрэгжинэ. Төслийн үр дүнд яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний чадамж бэхжиж, сэргийлж болох нас баралтыг бууруулан, аварч болох мянга мянган амь насыг аврах эрүүл мэндийн тогтолцоо бүрднэ.

 
Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр хангаж, салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэн, цаашдын үйл ажиллагааны бодлого чиглэлээ тодорхойлох ба хүртээмжтэй тогтолцоог бий болгохын тулд хариуцлагатай, удирдлагын манлайлалтай ажиллах шаардлагатайг уриалж байгаа юм.
 
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын төлөөлөл, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд, Төлөөлөн удирдах зөвлөл, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, үндэсний төвүүд, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн төлөөлөл зэрэг 300 гаруй удирдах ажилтан оролцож байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. Tepal

    毎日の着こなしにさりげなく上品なエッセンスを取り入れたいとき、細部にまでこだわりが詰まった洗練されたアイテムは、コーディネートの主役として大いに活躍してくれま
    す。この専門店が自信を持って提案する「セリーヌ コピー Tシャツ」は、身につけた瞬間に全体の印象を引き締めるほどの美しいシルエットと、徹底したこだわりが生む抜群の完成度を兼ね備えています。 私たちは、お求めやすい低価格帯でありながら、自然な上質感と高い再現性に徹底してこだわった製品作りに取り組んでいます。通販を初めて利用される方でも、細かな仕様や
    表情をわかりやすく確認できるよう工夫されており、迷うことなくお気に入りのデザインを見つけることが可能です。激安でありながらもチープさを全く感じさせないこの圧倒
    的な選択価値は、スマートにファッションを楽しみたい現代の人々に最適な選択肢となっています。 さらに、偽物の分野で検討する際にも、その本質的な美しさと自然な見え方を極限まで高めた優良な仕上がりは、他にはない高い満足感をもたらします。高い技術力によって維
    持される高品質なクオリティと、価格以上の品格を漂わせる佇まいは、まさに私たちの誇りです。確かな価値を持つ洗慢されたウェアを数多く販売している当ストアで、毎日の
    生活に彩りを与える特別な一枚をぜひお試しください。 アルバムのURL: https://www.aaakopi.com/brand-90-c0.html セリーヌ コピー Tシャツ https://www.levelkopi.jp/b-kopi_dior.html ディオール コピー Tシャツ https://www.forkopi.jp/brand/hugo-boss-copy/ ヒューゴボス コピー https://plaza.rakuten.co.jp/evander/

Next Post
  • Шинэ мэдээ