Ш.Энхийн-Од Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо

3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, Монгол, жишээ зураг

Зураг (3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, Монгол, жишээ зураг): MN5 / Wikimedia Commons, CC0

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд шагнал, цол гардуулах ёслол 11-р сарын 26-ны өдөр боллоо.

Ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогт сагсан бөмбөгчин Ш.Энхийн-Одод «Гавьяат тамирчин» цолыг гардуулан өглөө.

Ш.Энхийн-Од нь АНУ-ын Жи лигийн «Осеола Мэжик» багийн гишүүн бөгөөд Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн ахлагч юм. Тэрээр шагнагдсаныхаа маргааш буюу 11-р сарын 27-нд Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Индонезийг 72:64-өөр хожсон тоглолтод 21 оноо авч, багаа хожилд хүргэсэн.

Монголын шигшээ баг өнөөдөр 19:00 цагт Хонконгтой тоглоно.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ