Нийтийн тээврийн «UB smart bus» аппликейшнийг 12-р сарын 1-ээс хэрэглээнээс хасна

Улаанбаатарын нийтийн тээврийн автобус

Зураг (Улаанбаатарын нийтийн тээврийн автобус): Chinneeb / Wikimedia Commons, CC BY 4.0

Нийтийн тээврийн «UB smart bus» аппликейшнийг ирэх сарын 1-ний өдрөөс, өөрөөр хэлбэл 12-р сарын 1-ээс хэрэглээнээс хасахаар боллоо. Энэ тухай Нийтийн тээврийн бодлогын газар мэдээлжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд 2026 оны 5-р сард UBCARD аппликейшнийг нэвтрүүлсэн. Одоогоор 990 мянга гаруй хүн UBCARD ашиглаж байна. Иргэд нийтийн тээвэрт 1,000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчдог.

UBCARD аппликейшнээс гадна биет карт ашиглах боломж хэвээр байна. Лавлах шаардлагатай бол 70151289 утсаар холбогдож болно.

Нийслэлийн 2026 оны төсвөөс нийтийн тээврийн төлбөрийн менежментийн системд 865.5 сая төгрөг зарцуулахаар тусгасан байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ