Үзэгчгүй наадмын талаар бөхчүүд юу хэлэв


Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэнэ хэмээн УОК-ын хурлаар эцэслэн шийдвэрлэсэн. Наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагааг Херо Энтертайнментийн захирал Б.Баатар найруулахаар боллоо. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам энэ жил болно. “COVID-19” халдварт өвчний өндөр эрсдэлтэй үед болж байгаа учир наадмын нээлтийг хуучных шиг өргөн дэлгэр биш онлайнаар хийхээр боллоо. Нээлтийг төв цэнгэлдэх хүрээлэнд биш хотоос зайдуу хийх шийдвэрийг Наадмыг зохион байгуулах комисс гаргасан байна. Үзэгчгүй наадам хийх болсон талаар бөхчүүдийн сэтгэгдлийг сонслоо.
МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА Н.ЗОЛБОО: ҮЗЭГЧГҮЙ Ч ГЭСЭН НААДМАА ХИЙЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА
-Онцгой нөхцөл байдалд байгаа энэ үед эрийн гурван наадмаа таслалгүй зохион байгуулж байгаад баяртай байна. Хэдийгээр цэнгэлдэхэд үзэгчгүй ч гэсэн цэнхэр дэлгэцээрээ хурдан морь, хүчит бөх, сурын харваагаа үзэж монголчууд сэтгэлийн цэнгэл эдлэх байх гэж бодож байна.
ХЭНТИЙ АЙМГИЙН БАТШИРЭЭТ СУМЫН ХАРЬЯАТ АЙМГИЙН АРСЛАН Г.БАДРАХ: ҮЗЭГЧГҮЙ БАЙХ НЬ ТААТАЙ БИШ

-Энэ шийдвэрийн тухайд цаг үетэйгээ уялдуулах нь эрсдэлгүй зөв хэдий ч үзэгчгүй байх нь нэг талаараа тийм ч таатай биш санагдаж байна. Наадам гэдэг монголчууд бидний хувьд эртнээс нааш уламжилж ирсэн хотол олноороо цэнгэдэг их цэнгэл юм.
БУЛГАН АЙМГИЙН ТЭШИГ СУМЫН ХАРЬЯАТ АЙМГИЙН ЗААН О.МӨНХ-ИРЭЭДҮЙ:ТҮҮХЭНД ТӨРИЙН ИХ НААДМАА ТАСАЛСАН ТОХИОЛДОЛ БАЙГААГҮЙ

-Монгол Улсын түүхэнд төрийн их наадмаа тасалсан тохиолдол огт байдаггүй юм билээ. Мөн аймаг, сумынхаа наадмыг ч гэсэн нэг өдөр тэмдэглэдэг байсан гэдэг.  Харин энэ жилийн тухайд үзэгчгүй гэсэн байна.  Хэдийгээр аргагүй нөхцөл байдлаас шалтгаалж үзэгчгүй наадам хийх нь зөв ч бөхчүүдийн хувьд үзэгчдийн уухайн түрлэгээр урамтай сайн барилддаг бөхчүүд ч байдаг. Сүүлд барилдсан харцага, начингуудын халз  12 бөхийн барилдаанаас  харахад үзэгчгүй байх нь бөхөд дуртай үзэгчдэд жаахан таагүй байх шиг санагдсан.
А.Доржханд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

7 531 Сэтгэгдэл

  1. Lebull

    https://lebull.com.mx/ Conforme a el texto proporcionado, Lebull constituye un casino online y sistema de wagering deportivo que funciona en el mercado mexicano contando con una coleccion de superior a 10,000 titulos, una aplicacion para celulares totalmente funcional y proveedores de primer nivel por ejemplo Pragmatic Play, NetEnt y NolimitCity.

    https://lebull.com.mx/ De acuerdo con el contenido referido, Lebull es un establecimiento virtual de apuestas y sitio de pronosticos deportivos que se desempena en la Republica Mexicana ofreciendo un listado de mas de 10,000 titulos, una app movil completa y suministradores de elite como Pragmatic Play, NetEnt y NolimitCity.

Next Post
  • Шинэ мэдээ