Хувиараа хөдөлмөр эрхлэгчид ажилгүйдлийн даатгал төлдөггүй тул 200 мянган төгрөг олгохгүй


ХНХЯ-ын сайд С.Чинзориг ажилтнуудад 200 мянган төгрөг олгох журмын талаар мэдээлж байна:
Үйл ажиллагаа нь доголдсон ААН-ийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Холбогдох журмыг ХНХЯ болон Сангийн яам хамтран боловсруулжээ. Журмыг Засгийн газрын ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн хэлэлцээд батлах юм байна.
Гэхдээ журмыг энэ сарын 1-нээс эхлэн буюу ухрааж хэрэглэх юм. 200 мянган төгрөгийн урамшууллыг зөвхөн хувийн хэвшилд олгоно. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамаарахгүй. Учир нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид ажилгүйдлийн даатгал төлдөггүй аж. 200 мянган төгрөгийн урамшууллыг ажлын байраа хадгалсан ААН-ийн ажилчдад л олгох юм.  
1.1  сая хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгодог. Сар бүрийн 20-25-ны өдрүүдэд хүүхдийн мөнгийг олгодог. Энэ сараас эхлэн гурван сарын турш бүх хүүхдэд 20 биш 30 мянган төгрөг олгоно. Үүний тулд ямар нэг шинэ журам батлах шаардлагагүй.  
Капитал банканд Нийгмийн даатгалын сангаас байршуулсан мөнгөн хөрөнгийг улсын төсвийн хөрөнгөтэй адилтган үзэх хүсэлтийг НДС-гаас гаргасан юм. Энэ хүсэлтийг шүүх хүлээн авч, өр барагдуулах дарааллын 8 дугаарт байсныг урагшлуулсан. Ингэснээр дарааллын тавдугаарт оруулаад байна. Учир нь нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл хөрөнгийг хадгаламж хэлбэрээр байршуулсан юм. Монголбанкнаас томилсон эрх хүлээн авагч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн энэ шийдвэрийн эсрэг нэхэмжлэл гаргахгүй гэсэн мэдээллийг би авсан.  
-Эдийн засагт үүсээд буй хүндрэлийн улмаас энэ онд ажилгүйдлийн тэтгэмж авах иргэд өссөн үү?   
-Ажилгүйдлийн тэтгэмж асан иргэдийн тоо төдийлөн өсөөгүй байна. Өнгөрсөн оны эхний улиралд 5000 хүн тэтгэмж авсан бол энэ оны эхний улирлын байдлаар 5200 хүн авчээ. 200 хүнээр нэмэгдсэн. Мөнгөн дүн нь 9-өөс 12 тэрбум төгрөг болж өссөн. Энэ нь ажилчид олноороо цомхтголд орлоо гэсэн үг биш. Энэ оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг болгон нэмсэн. Иймд ажилгүйдлийн тэтгэмж өссөн юм.        
Ирэх улиралд дээрх тоонууд өсөж болзошгүй.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ