Юун түрүүн хаврын морин уралдааныг өвөл, хаврын гэж хамтад нь ярьж, ойлгож байгаагаа УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ярилаа. Учир нь хавар 3 дугаар сард зохион байгуулах морины уралдааны бэлтгэл өвөл эхэлдэг. Морины сунгаа, асаргаа маллагаа гээд бүх ажил өвлөөс өрнөж, хүүхдүүд голдуу ажилладаг гэлээ. Мөн “Засгийн газрыг хүүхдийн эрхийг хөсөр хаяж, уяачдыг дэмжсэн шийдвэр гаргана гэж бодоогүй. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Гэхдээ шийдвэрийг бичгээр баталгаажуулахад 14 хоногийн хугацаа бий. Тиймээс миний итгэл найдвар хараахан тасраагүй. Ерөнхий сайд шийдвэрийг битгий хүлээж аваасай гэж хүсч байна. Энэ хугацаанд үйл явц өрнөсөөр цагаан сартай давхцаж уралдаан болж болзошгүй нөхцөл бүрдчихлээ” гэлээ.
Мөн тэрээр өв соёл гэдэг малгайн дор импортын азарганы бизнес эрхлэгчдийн эрх ашиг яваад байна гэж хардаж байгаагаа мэдэгдэв. “Жагсаал зохион байгуулсан хүмүүс бол импортын азарганы бизнес эрхлэгчид. Тэдний амьдралын хэв маяг нь малчин биш, бизнесийн зарчмаар ажиллаж буй худалдаа эрхлэгчид. Гэтэл нөгөө талд монгол малынхаа удмыг авч яваа, малаа зүсэлж таньдаг, нутгийнхаа малын удмыг хөгжүүлдэг монгол малчид бий. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй байна” гэлээ.
скачать dle 12.0