Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4 нь “…Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэлээ. Ингэхдээ “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4 нь Үндсэн хуулийн 64.1-ийн “…Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн”, 70.1-ийн “…Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөн байна” гээд тус хэсгийг хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэжээ.Мөн “…УИХ-ын 2020 оны 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцлоо” хэмээн албан ёсны мэдээллийн сайтдаа бичжээ. УИХ-ын энэ тогтоол энд ямар хамааралтай нь ойлгомжгүй байна.
Харин УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхбаатар “…Мэдээлэл гаргагчдын мэдээлэлд “... Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онцгой дэглэмийг тогтоохдоо БНМАУ-ын Бага хурлаас 1991 оны нэгдүгээр сарын 4-нд баталсан Засгийн газарт эрх олгох тухай ... хуулийг үндэслэсэн байдаг ...” гэж дурдсан байна.
Харин УИХ-ын чуулганы 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 1 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд, хүлээн авахаас татгалзсан юм.
1 Сэтгэгдэл