Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаар дүгнэлтээр “... их сургуулийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдоогүй байхад “Монголын үндэсний их сургууль” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэсэн нь илт хууль бус” гэх агуулгаар “Монголын үндэсний их сургууль” ХХК-ийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.