Монголын төрийн эрх мэдлийн гурван засаглал байдаг. Түүнд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл багтдаг. Тэдний хоёрынх нь хооронд нэг ийм зөрчил яваад удсан. Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд нь “Зарим шүүгч авлигачдыг хамгаалж, өөрсдөө авлигад холбогдож байна” гэж мэдэгддэг. Шүүх засаглалын удирдах байгууллага ШЕЗ “Энэ нөхөрт хариуцлага тооцож, Үндсэн хуулийн Цэцэд өгч шийдүүлэх хэрэгтэй” гэж хуралддаг.Хамгийн сүүлд, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд “Одоо байгаа ерөнхий шүүгч Д.Ганзориг солигдоогүй үед нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй.
Тодорхой эх сурвалжгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл нь шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд харш, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах үр дагавартай юм. Иймд ШЕЗ-өөс хууль ёсыг дээдлэхийг Ерөнхий сайд Танд мэдэгдье” гэсэн мэдэгдлийг гаргав.
Эндээс нэг зүйл харагдаж байна. Тэр нь, Ерөнхий сайд “зарим шүүгч”-ийн эвгүй асуудлын тухай ярьж, ШЕЗ болон Захиргааны шүүхээс “шүүхийн нэр хүнд, хараат бус байдал”-ыг хамгаалж мэдэгдэл гаргажээ.
Ганцхан жишээ дурдахад, ковидын үеэр нэр бүхий шүүгч нар өмгөөлөгч, мөрдөх байгууллагын гүйцэтгэх ажилтнуудтай “уулзсан” талаар нийтээрээ мэднэ.
1 Сэтгэгдэл