Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээр татварын өртэйн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг өнөөдрөөс шууд нээлээ. Энэ түгжээг тайлснаар эдийн засгийн цусны эргэлтийг идэвхжүүлэх дохио өгч байна. Татварын ерөнхий хуулиар улс орон, эдийн засагт онцгой нөхцөл байдал үүссэн бол ийм арга хэмжээ авах боломжтой юм. Түгжигдсэн дансанд орлого орж ирэх нь нээлттэй ч зарлага гаргаж болдоггүй. Зарлага гаргаж байж, орлого олж, компани, бизнесийн үйл ажиллагаа хэвийн болж, татвар, зээл, цалин, бусдад өгөх төлбөрөө төлөх нь энгийн ойлголт юм.
2 Сэтгэгдэл