Засгийн газрын өнөөдөр/2025.06.04/-ийн хуралдаанаар Татвартай холбоотой хэд хэдэн хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Тухайлбал Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар татвар төлөгчдөд үзүүлэх зөвлөн туслах үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, гааль, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө авах боломж хялбар болно. Үүний үр дүнд татвар төлөгч, татвар, гаалийн байгууллагын хооронд үүсдэг хуулийн хэрэглээтэй холбоотой маргаан багасаж, татварын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх аж.
3 Сэтгэгдэл