Замын-Үүд – Эрээн өртөөгөөр экспортын ачаатай галт тэрэг хоногт 16-17 солилцдог боллоо

Замын-Үүд өртөө

Зураг (Замын-Үүд өртөө): Uugii / Wikimedia Commons, CC BY 3.0

«Улаанбаатар төмөр зам» ХНН-ийн мэдээлснээр Замын-Үүд – Эрээн өртөөгөөр хоёр тийш солилцох экспортын ачаатай галт тэрэгний тоо хоногт 16-17 болж өслөө.

2021 онд энэ өртөөгөөр солилцох экспортын ачаатай галт тэрэг хоногт 7 хүртэл буурч байсан. Одоо тооны өсөлт Монгол Улсын экспорт, импорт нэмэгдэж, эдийн засаг тэлэхэд түлхэц болж байна гэж компани үзжээ.

Галт тэрэгний солилцоо хоногт нэгээр буурвал экспорт жилд 1.2 сая тонноор буурна гэсэн тооцоо гарсан байна. Өөрөөр хэлбэл хилийн өртөөний нэвтрүүлэх чадвар нь экспортын хэмжээнд шууд нөлөөлж байна гэсэн үг.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ