![]()
Зураг (Монголын өвлийн хөдөө): Yumjirdulam0501 / Wikimedia Commons, CC0
Цаг уурын байгууллагаас амралтын өдрүүдээр буюу 11-р сарын 28, 29-нд цаг агаар тогтворгүй байхыг мэдээллээ.
11-р сарын 27-28-ны шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим, Архангайн баруун сумдаар цас орно. 28-нд Баян-Өлгийн баруун, Завхан, Архангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун сумдаар 0.0-4.0 мм цас орно. 28-29-ний шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Дундговь, Хөвсгөлийн баруун, Төв аймгийн өмнөд сумдаар мөн цас орно.
29-нд Ховдын өмнөд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд сумдаар 0.0-3.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутагт секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар өдрийн турш 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завханд -10…-15, Увс нуурын хотгор, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6…-11, Их нууруудын хотгор, говийн өмнөд хэсгээр 0…+5, бусад нутгаар -1…-6 хэм байна.
скачать dle 12.0