Маргааш хойд нутгаар цас орж, 26, 27-нд зүүн нутгаар цасан шуурна

Монголын өвлийн байгаль, жишээ зураг

Зураг (Монголын өвлийн байгаль, жишээ зураг): Alex Ang / Wikimedia Commons, CC BY-SA 3.0

Цаг уурын байгууллагын мэдээлснээр 11 дүгээр сарын 25-нд нутгийн хойд хэсгээр цас орно. 26, 27-нд зүүн хэсгээр цас орж, цасан шуурна. Ихэнх нутгаар хүйтэн байх төлөвтэй.

Ирэх 10 хоногт (11-р сарын 23-аас 12-р сарын 3) 25-нд баруун болон төв аймгуудын зарим хэсэг, 26-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, 27-нд төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим хэсгээр хур тунадас орно. 29-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5–10 метр байх ба 25, 26-нд зарим газраар 13–15 метр хүртэл ширүүснэ.

Шөнийн хүйтэн Дархадын хотгор, Завхан, Заг, Байдрагийн голын эх орчимд -30…-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутагт -23…-28 градус хүрнэ. Говийн өмнөд хэсэгт -4…-9, хойд хэсэгт -10…-15, бусад нутагт -16…-21 градус байна. Өдөр ихэнх нутгаар -8…-13 градус, говийн өмнөд хэсэгт 0…-5 градус байх төлөвтэй.

Улаанбаатарт 25–26-ны шөнө болон 26-ны өдөр цас орж, явган шуурна. 26-нд салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 8–13 метр хүрнэ. 24, 25-ны өдөр -2…-7 градус байж, хүйтний эрч бага зэрэг сулрах ч дараа нь шөнөдөө Яармаг-Сонгины орчим -23…-28, бусад хэсэгт -17…-22 градус хүртэл хүйтэрнэ. Замд гарах, мал маллах иргэд цаг агаарын сүүлийн мэдээг анхаарах нь зүйтэй.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ