
Зураг (түймэрт өртсөн ой, Монгол, жишээ зураг): Annawhitney / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлын талаар мэдээлэл өглөө.
Түймрийн хохирлын урьдчилсан хэмжээг 3.3 их наяд төгрөг гэж тооцжээ. Үүнээс байгаль орчинд учирсан хохирлыг аргачлалын дагуу 1.2 их наяд төгрөг гэж үнэлсэн. Улсын тусгай хамгаалалттай газарт учирсан хохиролд гурав дахин нэмэгдүүлэх журам үйлчилдэг тул нийт хохирол 3.35 их наяд төгрөгт хүрсэн байна.
Хохирлыг тогтоох ажлын хэсэг хуульд заасан хугацаанд тооцоолж, цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Шүүх шинжилгээний байгууллага мэргэжлийн шинжээч томилж дахин дүн шинжилгээ хийх тул урьдчилсан үнэлгээ өсөх, буурах боломжтой гэж сайд хэлсэн.
Хэргийн хариуцагчийг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтооно. Хариуцагч тодорхой болсны дараа хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх юм.
скачать dle 12.0