Хувиараа хөдөлмөр эрхэлж, сайн дурын даатгалд хамрагдаж байгаа иргэдийн зүгээс “Сайн дурын даатгуулагчдын төлсөн шимтгэл албан журмаар даатгуулагчдын нэгэн адил банкнаас зээл авахад санхүү, орлогыг нотлох нотолгоо болж чадахгүй байгаа” тухай санал, гомдлууд нийгмийн даатгалын байгууллагад цөөнгүй ирдэг байна.