Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэх хуулийн зохицуулалт хэрэгжиж байна

Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэх хуулийн зохицуулалт хэрэгжиж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д заасны дагуу төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авч 6 нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1 жил 6 сарыг нэмж тооцно.

Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлснээр 2022 оны 9 дүгээр сарын байдлаар тэтгэвэр тогтоолгосон 53.5 мянган даатгуулагч эх хүүхдийн тооноос хамааран нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаа дунджаар 4 жил 6 сараар нэмэгдүүлэн тооцуулав.

Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ