![]()
Зураг (Орд тэмдгийн дугуй): Pearson Scott Foresman / Wikimedia Commons, Public domain
2026 оны 10 дугаар сарын 21, Лхагва гарагийн өрнийн зурхайг ордоор нь танилцуулъя.
Хонь: Хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаа бол өөртөө итгэх итгэлээ дээшлүүлээрэй. Асуудал даамжрахаас өмнө ухаалаг алхам хийх цаг болжээ. Бие даан шийдвэр гаргах, бусдыг удирдах чадвар сайн байх тул өөрийн бизнесийн эхний алхмаа хийж болно.
Үхэр: Холын орны хамтрагчаас сайхан мэдээ авна. Гэхдээ мөнгөний асуудлаас болж төлөвлөсөн ажил түр саатаж магадгүй. Хандив өгөхөөс илүү хүмүүст чин сэтгэлийн урам зориг өгч, биеэрээ үлгэрлээрэй.
Ихэр: Анхаарал сарниваас сэтгэл хөдлөл бүтэлгүйдэлд хүргэж болзошгүй. Эрч хүч сайн тул шургуу хөдөлмөр үр дүнгээ өгнө, шинэ санаа олдоно. Үнэт зүйл, ажлын чиглэлээ өөрчлөх хандлага гарч магадгүй. Найз, хайртай хүнтэйгээ гадагш гарч сэргээрэй.
Мэлхий: Баяр баясгалан, зөрчил хоёр зэрэгцэж болно. Юу таныг жаргалтай болгодог, амьдралд юу үнэтэйг эргэцүүл. Өөрийгөө үнэлэх үнэлэмж өсч, чухал өөрчлөлт амьдралын замыг өөрчилж магадгүй. Айх хэрэггүй.
Арслан: Хэт ажиллалгүй амарч, одоогийн байр сууриа эргэцүүлээрэй. Хайр сэтгэлийн харилцаа дэмжлэг болж, ойр дотны хүн санаа бодлыг тань сонсоно. Тэнцвэрээ барьж, бусдад тусалбал сайн.
Охин: Урлагийн хүмүүст од таатай. Саатсан ажил урагшлах таатай үе. Удирдан зохион байгуулах чадвар тодорч, хүн бүртэй тэгш харилцвал бусдын хүндэтгэлийг олно. Олны өмнө үг хэлэх бол сонирхолтой сэдэв сонгоорой.
Жинлүүр: Санхүүгийн хүндрэлээс сэргийлэхийн тулд хичээх хэрэгтэй, гэхдээ хэт зүтгэх хэрэггүй. Бусдын шүүмжлэлд битгий эмзэглээрэй. Сэтгэлийн хөөрөл уур уцаарт хүргэж болох тул хайрын харилцаанд эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийгээрэй.
Хилэнц: Хамтран ажиллах, олон нийтийн арга хэмжээнд оролцоход таатай өдөр. Харин эрсдэлтэй алхам, үнэтэй худалдан авалтыг хойшлуулаарай. Санаа зовоосон асуудлаа тайван, шударгаар ярилцаж шийд. Найз нөхдийнхөө зөвлөгөөг сонсоорой.
Нум: Санаа зовоосон асуудал таны бодсоноос ноцтой биш байж болно. Од эрхэс ивээж байгаа тул санасан зүйлээ тайван хий. Нээлттэй, шударга байх нь амар тайван ажиллах боломж олгоно. Эрсдэлтэй зээлээс холуур явбал зохино.
Матар: Яаруу сандруу шийдвэр гаргахаас болгоомжилоорой. Өрсөлдөгч талаас ирсэн мэдээллийг сайтар нягтал. Өгөөмөр сэтгэл тань сөрөг хандлагыг давж гарна. Хайртай хүн, найз нөхөдтэйгөө харилцаагаа бэхжүүл.
Хумх: Амжилт аяндаа ирэх ивээлтэй өдөр. Зарим хүн ур чадвараа бусдад зааж сургах урилга авч магадгүй. Хобби чинь орлого болох боломжтой. Адал явдал баяр хөөр бэлэглэх бөгөөд чин сэтгэлээсээ зүтгэсэн хүнд гаднаас тусламж ирнэ.
Загас: Сайн найз эсвэл бизнесийн түншийн асуудал таны сэтгэлийн амар амгаланг алдагдуулж магадгүй. Боломжоо ашиглаж, анхаарал тавьж байгаагаа харуул. Яриа хэлэлцээг зөв үргэлжлүүлбэл ажил хэрэг саадгүй урагшилна. Хүнд суртал саад болбол тухай бүр зөв арга хэмжээ аваарай.
Зурхай нь зөвхөн мэдээлэл, зугаа цэнгэлийн зорилготой. Чухал шийдвэрээ өөрийн мэдлэг, туршлагад тулгуурлан гаргаарай.
скачать dle 12.0