![]()
Зураг (Богд хан уул ба Туул гол, Улаанбаатар): marissa smith / Wikimedia Commons, CC BY 2.0
Нийслэлд энэ жил 76 км дугуйн зам барьсан бол ирэх онд 115 км дугуйн замыг шинээр тавихаар төлөвлөжээ. Ингэснээр дугуйн замын нийт сүлжээ 450 км болно. Өнөр хорооллоос Амгалан хүртэл унадаг дугуйгаар зорчих боломж бүрдэнэ гэж байна.
Хотын дарга Б.Пүрэвдагва Туул голыг дагасан экосистемийг цэцэрлэгт хүрээлэн болгож, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн зам тавина гэж мэдээллээ. Зайсангийн Bella Vista хотхоноос Сүхбаатарын талбай хүртэл унадаг дугуйгаар хүрэх, гүүрэн байгууламжтай замыг 2027 онд барих бөгөөд энэ бүтээн байгуулалтыг MCS компани 1 хувийн татварын хөнгөлөлтийн хөрөнгөөр хийж өгөхөөр болжээ.
Дугуйн спортын хөгжил
Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр ажиллаж байгааг дурдлаа. Тэрбээр Айчи-Нагоя наадамд Монголын 303 тамирчнаас анхны медалийг дугуйн тамирчин, олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц хошой хүрлээр авч өгснийг онцолсон.
Холбоо олон улсын жишгийг хангасан дугуйн тамирчний тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт "Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run" олон улсын тэмцээн болсон бөгөөд 2027 оны наймдугаар сард дахин зохион байгуулна. Одоогоор 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлжээ.
Авто замын баруун талын ногоон будгаар ялгасан хөвөөгөөр дугуйтай хүн зорчдог болсон нь жолооч нарт тэдний аюулгүй байдлыг анхаарах сануулга болж байгааг холбооныхон онцлов.
Төсөвт тусгагдсан ажлууд
Нийслэлийн 2026 оны төсөвт дугуйн зам барих ажлыг дараах байдлаар баталсан байна:
Уулын замын ₮3.9 тэрбумын төслөөр 1.5 км явган болон дугуйн зам барихаас 560 метрийг нь хучсан байна.
скачать dle 12.0