![]()
Зураг (Сүхбаатарын талбай): Bernard Gagnon / Wikimedia Commons, CC0
Энэ долоо хоногийн Пүрэв гараг буюу 11 дүгээр сарын 26-нд бүх нийтээр амарна. Энэ өдөр Монгол Улсын анхны Үндсэн хууль батлагдаж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ой тохиож байна. Улсын бүх нийтийн амралт, тэмдэглэлт өдрийн тухай хуульд заасны дагуу энэ өдрийг нийтээр тэмдэглэн амарна.
Ойг тохиолдуулан тэр өдөр Монгол бөхийн өргөөнд 128 бөхийн барилдаан болно.
Түүхээс сөхвөл, анхны Их Хурал 1924 оны есдүгээр сарын 8-нд тухайн үеийн нийслэл Хүрээнд нээгдсэн. Хуралд 77 төлөөлөгч оролцож, Халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн урианхайн хошуу, Дархан ба Ховдын хамжлагын хошуу, армийн хэсгүүдийг төлөөлжээ.
Их Хурал 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд анхны Үндсэн хуулийг санал нэгтэй баталсан. Энэ баримт бичигт хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан заалтууд тусгагдсан байдаг.
Тиймээс энэ өдрийг зөвхөн амралтын өдөр гэлгүй, улсын төрийн байгуулалтын эхлэлийг эргэн дурсах өдөр гэж ойлгодог. Иргэд амралтаа төлөвлөхдөө энэ өдөр хуулиар тогтоосон амралт гэдгийг анхаарна уу. Ажлын өдөр шилжүүлэх болон үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн талаар холбогдох байгууллагуудаас лавлаарай.
скачать dle 12.0