Энэ өвөл нийтийн тээврийн паркийг 160 автобусаар шинэчилнэ

Зураг (Улаанбаатарын автобус): Chinneeb / Wikimedia Commons, CC BY 4.0

Нийслэлийн нийтийн тээврийн парк энэ өвөл 160 автобусаар шинэчлэгдэнэ. Хотын дарга Б.Пүрэвдагва сарын эхээр энэ тухай мэдэгдэж, түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах нь ирэх оны төсвийн гол зорилго гэдгийг хэллээ.

Шинэчлэлийн хүрээнд 60 цахилгаан автобус, 40 хүүхдийн автобус, 50 дунд болон богино эргэлтийн автобус авна. Үүнээс гадна одоогоор 13 чиглэлд 21 автобус нэмсэн бөгөөд богино эргэлтийн 6 шинэ чиглэл нээжээ.

Хотын даргын хэлснээр, 10 дугаар сарын 26-нд замын хөдөлгөөний хурд 3 км/цаг хүртэл буурсан. Дундаж автобус 10–15 км/цагийн хурдтай явдаг. Шатахуун түгээх станцуудын орчимд үүссэн оочер замын нэг, хоёр эгнээг эзэлж, нийтийн тээврийн явалтад саад болсон гэжээ.

Нийтийн тээврээр өнгөрсөн жил өдөрт дунджаар 640 мянган иргэн зорчиж байсан бол энэ өвөл энэ тоог 750 мянга болгож нэмэгдүүлсэн байна.

Их багтаамжийн тээврийн төслүүд үргэлжилж байна. Дүүжин тээврийг 12 дугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа бол Sky Shuttle, хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх ажил мөн үргэлжилж байна. Энхтайвны өргөн чөлөө эсвэл Архивын ерөнхий газраас 120 мянгат руу их багтаамжийн тээвэр орох боломжтой гэж үзжээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ