![]()
Зураг (Таеквондогийн тэмцээн): Mxtaek / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Хөдөлмөрийн баатар, паралимпын аварга У.Сүрэнжав пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.
Пара таеквондогийн дэлхийн 11 дэх аварга шалгаруулах тэмцээн Бүгд Найрамдах Солонгос Улсын Мүжү хотод 11 дүгээр сарын 20-нд нээлтээ хийсэн. Тэмцээнд 62 орны 245 тамирчин оролцож байгаагаас Монголыг 4 тамирчин төлөөлж байна.
Тэмцээний эхний өдөр БНХАУ, Азербайжан, Иран, ОХУ, Пуэрто Рикогийн тамирчид тус бүр алтан медаль хүртсэн. Эмэгтэйчүүдийн 52 кг жинд БНХАУ-ын Юүжи Ли алт, Ираны Захра Рахими мөнгө авсан бол хүрэл медалийг Гүржийн Ана Жапаризе болон Монголын У.Сүрэнжав хуваалцлаа.
У.Сүрэнжав 2023 онд мөн энэ тэмцээнээс хүрэл медаль авч байсан тул дэлхийн аваргаас медаль авах нь энэ удаа дахин нэг амжилт боллоо.
Тэмцээний дараагийн өдрүүдэд гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, Б.Шинэбаяр нар өрсөлдөнө. Монгол тамирчид хэрхэн өрсөлдөхийг бид үргэлжлүүлэн мэдээлнэ.
скачать dle 12.0