"Усан оргилуурыг зургадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна"

"Усан оргилуурыг зургадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна"


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэ оны нэгдүгээр сарын 20-нд захирамж гарган, Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барьж, ногоон байгууламжийг нь сэргээн засварлах ажилд нийтдээ 3.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.
Дөрөвдүгээр сарын 1-нээс барилгын ажил нь эхэлсэн энэхүү усан оргилуурын ажил маань эхнээсээ  ард иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулж, хэл ам, шүүмжлэл багагүй дагуулсан. Бүхэлдээ хашаагаар хүрээлэгдсэн энэ газарт биднийг очиход бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, хүнд машин механизм, техник хэрэгсэл, хүмүүс хаа сайгүй л ажиллаж байлаа. Бид ажлын явц хэрхэн явж буй талаар албаны хүмүүстэй ярилцлаа.
"ХАЛУУН УС, БОХИР ТӨВИЙН ШУГАМД ХОЛБОГДСОН"
Нийслэлийн хот тохижилтын газрын тохижилт үйлчилгээний албаны дарга Ш.ГАНЧУЛУУН:
-Усан оргилуурын бүтээн байгуулалтын ажил маань ямар шатандаа явж байна вэ? Ирэх зургадугаар сарын 1-нд товлосон хугацаандаа ашиглалтанд орох уу?
-Бүтээн байгуулалтын ажил маань ерөнхийдөө бүрэн цутгалтаа хийчихсэн, дуусах шатандаа явж байна. Ирэх зургадугаар сарын 1-н гэхэд усан оргилуурыг ашиглалтанд оруулна. Усан оргилуурын урд талбайн замын ажил ерөнхийдөө дуусч байна. Усан оргилуурын плитанууд наагдаад эхэлсэн. Цаг хугацаандаа амжиж ашиглалтанд оруулах гээд барилгын ажлууд ид өрнөж байна.
-Нийтийн бие засах газрын хувьд өмнө нь хувингаар усаа зөөдөг байсан гэсэн. Энэ удаад дэд бүтцийг нь хэрхэн шийдсэн бэ?
-Нийтийн бие засах газрын хувьд хоёр байгууламж маань бүрэн цутгалтаа хийчихсэн. Одоо бол дотоод засал чимэглэлийн ажил нь явагдаж байна. Хоёр талдаа баригдаж буй нийтийн бие засах газарт нэг удаадаа тус бүр 35 хүн ашиглах боломжтой. Орчин үеийн хүүхэд хуурайлах өрөө, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан өрөө, орчин сайтай бие засах өрөө гээд бүгдийг багтаасан байгууламжууд байгаа. Өмнө нь байсан нийтийн бие засах газар маань “эко” гэсэн тодотголтой байсан учир зөвхөн бохирыг нь соруулж авдаг байлаа. Зөөврийн усаар цэвэрлэгээ, үйлчилгээгээ хийдэг ганцхан нийтийн бие засах газар байсан. Энэ нь талбайдаа хүрэлцэхгүй, стандартын шаардлага хангаагүй нийтийн бие засах газар байсан гэж хэлж болно. Одоо бол бохир, халуун, хүйтэн, цэвэр ус гээд төвийн шугамтайгаа холбогдсон, стандартын байгууламж.

-Усан оргилуурын цаашдын арчилгаа, засвар үйлчилгээний ажлыг аль байгууллага хариуцах вэ. Иргэдийн дунд Арслантай гүүрний усан хөшиг шиг зүйл тохиолдох вий гэсэн айдас байна.
-Усан оргилуурын цаашдын арчилгаа, засварын ажлыг манайх өөрсдөө анхаараад хариуцаад явна. Өнгөрсөн жил манайх Их дэлгүүрийн урд талын усан оргилуурын ашиглалтын ажлыг ч бүрэн хариуцсан.
Арслантай гүүрний усан хөшигний сэргээн засварлах ажлыг өнгөрсөн жил хийсэн, энэ жил ч дахин хийнэ.
-Зуны гурван сар усан оргилуураар ашиглах юм байна. Бусад улирлуудад хэрхэн ашиглах вэ?
-Энэ талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан цаг үетэй нь тохируулаад л ашиглах байх.
хонхтой цэцэрлэгт хүрээлэн засвар 18

хонхтой цэцэрлэгт хүрээлэн засвар 15

хонхтой цэцэрлэгт хүрээлэн засвар 14

хонхтой цэцэрлэгт хүрээлэн засвар 8

хонхтой цэцэрлэгт хүрээлэн засвар 7

хонхтой цэцэрлэгт хүрээлэн засвар 6




хонхтой цэцэрлэгт хүрээлэн засвар 18

хонхтой цэцэрлэгт хүрээлэн засвар 15

хонхтой цэцэрлэгт хүрээлэн засвар 14

хонхтой цэцэрлэгт хүрээлэн засвар 8

хонхтой цэцэрлэгт хүрээлэн засвар 7

хонхтой цэцэрлэгт хүрээлэн засвар 6







Ард иргэдийн дунд энэхүү Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжинд санаа зовж байгаа нь ихээр анзаарагдсан тул бид Нийслэлийн хот тохижилтын газрын ногоон байгууламжийн албаны дарга Ж.Батцэцэгтэй ярилцлаа. Түүний хэлж буйгаар нэг ч ногоон байгууламжийг үгүй хийлгүй, зайлшгүй хөдөлгөх шаардлагатай мод, бут, сөөгийг талбайн урд хэсэгт болон Бээжингийн гудамжинд шилжүүлсэн ажээ.
"ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ДОТРООС УСТАЖ, СҮЙДЭЖ, ҮГҮЙ БОЛСОН ЗҮЙЛ БАЙХГҮЙ"

-Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн асуудлыг хэрхэн шийдсэн бэ. Өмнө нь байсан мод, бут сөөгийг устгалаа, үгүй хийлээ гэсэн яриа гарсан л даа?
-Юуны түрүүнд одоо баригдаж буй “Хонхтой сад”-нд маань нийтдээ 8 мянга гаруй төрөл, 10-15 зүйл ангийн бут сөөг, мод байна. Энэ цэцэрлэгт хүрээлэн дотроос устаж, сүйтэж, үгүй болсон зүйл байхгүй. Усан оргилуурын шугам орсон газарт байсан мод, бут, сөөгийг нааш нь шилжүүлээд суулгасан. Шилжүүлэгдсэн моднууд маань одоо бусадтайгаа адил ургаад явж байна. Мөн дээрээс нь маш их бохирдоод, олон жил болсон дагтаршсан хөрсийг бүгдийг нь гараар хуулж аваад зүлэгжүүлэх ажил явагдаж байгаа. Нийтдээ 6 мянга м.кв талбайг зүлэгжүүлсэн байна. Одоо цаана нь 2 мянга гаруй м.кв талбайг үлдсэн.
Усан оргилуурын ногоон байгууламжийн ажлын 80 хувь нь хийгдсэн.
Мод, бутны ургалт бол маш сайн явагдаж байгаа. Нийт хоёр удаа бордолтын ажил хийсэн. Тиймээс ургамалын ургалт сайн байгаа. ОХУ-ын Кремлийн талбайд дээр таригддаг хоёр шилмэл сортын зүлгийг сонгоод тарилтаа хийсэн. Энэхүү талбайд маань бүрэн усалгааны систем суурилсан. Хуучин ийм усалгааны систем байгаагүй.
Энэ дотор гүний худаг байхгүй, автомашинаар орж ирж усалгаа хийх боломжгүй байсан учир гараар усалдаг байлаа.
Одоо бол хоёр гүний худаг гаргасан. Нэг нь хөрсний усны худаг, нөгөөх нь гүний худаг гээд. Шинэ усалгааны систем нь 360 градус эргэдэг, жигд усалдаг, цацруулалтын тохиргоо хийдэг гээд өмнө нь байгаагүй цоо шинэ системийг суурилуулсан. Эвдрэл, гэмтэл гарсан үед гараар услах боломжийг бүрдүүлсэн. Гол үлдсэн ажил маань бол нэг наст цэцгийн үрслэгээ хийнэ. Мөн талбайн урдуур шилжүүлэн суулгасан шар хуайс, хайлаас моддыг хэлбэр гаргаж тарих ажил үлдсэн. Яг нээлт болоход бүх зүйл бэлэн байх болсон бүхэлдээ ногоон болсон харагдана. Ард иргэдийн дунд энэ талбайн бүх моддыг тайрна, үхүүлнэ гэсэн ойлголт байсан бол бид нэг ч мод үхүүлээгүй, улам л өнгө зүсийг нь сайжруулж, арчилгааг сайн хийж байгаа.
100 гаруй ширхэг гацуур, 60 ширхэг нарс моддыг Бээжингийн гудамж руу шилжүүлэн суулгасан.  Нэг ч мод үхэлгүй бүгд тоо ширхгийн дагуу суулгагдсан.
хонхтой цэцэрлэгт хүрээлэн засвар 13

хонхтой цэцэрлэгт хүрээлэн засвар 12

хонхтой цэцэрлэгт хүрээлэн засвар 11

хонхтой цэцэрлэгт хүрээлэн засвар 10

хонхтой цэцэрлэгт хүрээлэн засвар 16



Мөн усан оргилуур, ногоон байгууламж болон нийтийн бие засах газрын бусад асуудлаар Нийслэлийн хот тохижилтын газрын олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн н.Тэмүүжинтэй ярилцлаа.
ГҮНИЙ ЦЭВ ХҮЙТЭН УСААР ЗҮЛЭГ МОДЫГ УСЛАХ НЬ БУРУУ

-Хоёр нийтийн бие засах газрын цэвэр, бохир усны шийдлийг Ус сувгийн удирдах газар/УСУГ/-ынхан шугам татаад хийж байгаа. Энэ шугамаараа бол хоёр нийтийн бие засах газар болон усан оргилуур маань тэжээгдэх болно. Усан оргилуурын анхны дүүргэлтийг бол заавал гар аргаар, зөөвөрлөж хийдэг. Шууд төвийн шугамнаас дүүргэвэл төвийн шугаманд доголдол үүсдэг учраас энэ нь зөв. Харин дүүргэлт хийсний дараа цаашдаа төвийн шугамаар тэжээгдэнэ. Усан оргилуурт өнжсөн усыг усалгааны систем маань арлууд руугаа татаад, усалж явна. Тэрнээс биш гүний цэв хүйтэн усаар зүлэг модыг услах нь буруу. Тийм болохоор усан оргилуурт үлдсэн жавар нь гарсан усыг усалгааны систем мэдрээд ногоон байгууламжаа усална.
Талбайн ногоон байгууламжийн моддыг шилжүүлсэн ч нийслэлийн хүчилтөрөгчийн хэмжээ багасахгүй
Харин бүр нэмж суулгаж байгаа учир улам л хүчилтөрөгч ихээр ялгаруулна. Ард иргэдийн дунд ногоон байгууламжийг үгүй хийж, хүчилтөрөгчийн хэмжээг багасгалаа гэсэн буруу ойлголт байна. Бид нэг ч ногоон байгууламжийг сүйтгээгүй. Зүгээр л байршлыг нь өөрчилсөн. Байрлал нь өөрчлөгдсөн ч тэдгээр ногоон байгууламжууд маань ялгаруулдаг хүчилтөрөгчөө л ялгаруулна.

Ямартай ч олон нийтийн анхааралд байгаа энэхүү усан оргилуурыг ирэх зургадугаар сарын 1-ний өдөр бид харах л үлдлээ. Хотын дарга С.Амарсайхан "Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг байгуулсны дараа иргэд үнэлэлтээ өг. Одоо бид ажлаа эхэлнэ” гэж хэлсэнчлэн иргэд та бүхэн үнэлэлтээ өгөөрэй.


эх сурвалж: News.mnскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ