Солонгосын иргэн Архангай аймагт амиа алджээ

Солонгос улсын иргэн аялж явахдаа золгүй байдлаар амиа алдсан явдал гарсан байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Энэ оны наймдугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутагт байх Хоргын тогоо гэх газарт БНСУ-н иргэн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Амь хохирогч нь манай улсад аялал жуулчлалын шугамаар энэ оны 08 дугаар сарын 20-ны өдөр ирсэн. Шалгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж байна” гэлээ.
Тэгвэл тухайн иргэн нь Солонгосын аяллын ютүбр Шин Ен байжээ. Тэрээр цахим сүлжээнд ойролцоогоор 90 мянган дагагчтай, аялал жуулчлалын чиглэлээр контент бэлтгэдэг байсан нэгэн гэнэ. Харамсалтай нь ийнхүү ээлжит контентоо бэлтгэж явахдаа хүчтэй салхинд тэнцвэр алдан Хоргын тогооны ирмэгээс хөл алдан унаж амиа алдсан байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. bnuio

    fausse Panerai Тус брэндийн шумбагчийн цагны цувралын орчин үеийн хувилбар болох "Submersible" нь бие даасан цуглуулга болон хөгжжээ. Jaeger-LeCoultre pas cher Цэвэр цэмцгэр загвар, даруухан хийцтэй цагийн тэмдэглэгээ, мөн огноо, сарны үе шат эсвэл мөнхийн хуанли зэрэг нарийн хийцтэй нэмэлт функцүүдээрээ онцлог юм.

Next Post
  • Шинэ мэдээ