Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдөр (2025.09.09)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо.
Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нь жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө хуульд заасан шаардлага хангасан намд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоож, нийтэд мэдээлдэг.
Төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоохдоо Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тоо, Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог тус тус үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуульд заасан хувь хэмжээгээр үржүүлэн тооцдог.
Нам, эвсэлд олгох төрийн санхүүжилт нь дөрвөн жилд нэг удаа олгох болон жил бүр олгох хоёр төрөлтэй бөгөөд дөрвөн жилд нэг удаа олгох санхүүжилтийг энэ онд олгосон.
Харин жил бүр олгох санхүүжилтийг Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн 2025 оны санхүүгийн тайланг хянасны дараа 2026 оны 5 дугаар сард багтаан хянагдсан тайлан дахь тухайн намын орлогын дүнгээс хамааруулж, эцэслэн тогтоодог.
Нам, эвсэлд 2026 онд олгож болох төрийн санхүүжилтийн дээд хэмжээний мэдээллийг хүснэгтээр үзүүллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. df

    fausse rolexТус брэнд нь цагны механизмын нарийн нийлмэл бүтэц (complications) болон уран сайхны хийцээрээ дэлхийд тэргүүлдэг. Вашерон Константин нь дэлхийн хамгийн олон нийлмэл ажиллагаатай цаг болох "Reference 57260"-ийг бүтээж байсан түүхтэй.TAG Heuer-ийн хуулбар цагнууд Цаг бүрийг өндөр зэрэглэлийн гар урлалын мастерууд гараар угсарч, Женевийн чанарын тэмдэг болох "Poinçon de Genève" батламжаар чанарыг нь баталгаажуулдаг тул эдэлгээ сайтай, дахин давтагдашгүй үнэ цэнийг агуулдаг.fausse tag heuer

Next Post
  • Шинэ мэдээ