![]()
Зураг (далайн эргийн амралт, жишээ зураг): Ordovicianbeachresort / Wikimedia Commons, CC0
Хүйтний улиралд дулаан орон руу аялах хүн олширдог. Цагдаагийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам хамтарсан мэдээлэл өгөхдөө иргэдийг аяллын компаниудын баталгаат байдлыг сайтар судалж, захиалгаа өгөхийг зөвлөлөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч нэрээр иргэд, аж ахуйн нэгжийг залилдаг тохиолдол гарч байгааг анхааруулав.
Тухайлбал өнгөрсөн оны 12-р сард Монгол Улсын 6 иргэн Вьетнамын Фукуок арал руу амрахаар цахим хуудсаар захиалга өгч, урьдчилгаа төлбөр болгон 19 сая төгрөг шилжүүлсэн байна. Гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгалт явуулж, гэмт этгээдийг олж тогтоон яллагдагчаар татсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Урьдчилгаа төлбөр авсан иргэдийг очиход аяллыг нь цуцалсан, буудлын захиалгыг хийгээгүй байсан тохиолдлууд бүртгэгдсэн гэж мэдээлжээ.
скачать dle 12.0