Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Манай улс энэ онд 1 сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлээд буй. Энэхүү зорилтыг хангах хүрээнд аялал жуулчлалын салбарын цаашдын зорилго, салбар дундын уялдааг бататгах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран өнөөдөр “Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав. 



Дараагийн нэг асуудал бол Z үеийнхэн. Энэ үеийнхэн өнөөдөр аялал жуулчлалын зах зээлийг тодорхойлж байна гэхэд буруудахгүй. Тийм учраас шинэ үеийнхний аялал жуулчлалын салбарт хандаж буй хандлагыг бодолцох ёстой. Тэд ямар аяллыг сонгож байна вэ, аялсан тохиолдолд юуг хүрээ болгож авч үзэж байна вэ, мэдээллээ хаанаас авч байна вэ, тэрхүү мэдээлэлд хэрхэн үнэлэлт дүгнэлт өгч байна вэ гэх зэрэг хандлагыг бид анхаарлын төвд авчирч үзэх цаг нь нэгэнт болчихсон.

15 Сэтгэгдэл