Өрхийн орлого муудах, ААН-үүд цомхотгол хийх хүлээлттэй байна


Өрхийн орлого муудах, ААН-үүд цомхотгол хийх хүлээлттэй байна

Covid-19 вирусийн цар тахал дэлхийн 216 улс орныг хамарч, 2020 он дундаа орлоо. Энэ хугацаанд Монгол Улс төдийгүй дэлхийн олон улс орон хөл хорио тогтоосон нь эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлсэн. Хэдийгээр Covid-19 вирусийн цар тахал дорвитой намжихгүй байгаа ч дэлхийн улс орнууд эдийн засгаа аврахын тулд хөл хорионы дэглэмээ зөөлрүүлж эхэлж байна.
Харин Монгол Улсын хувьд Covid-19-ийн халдварыг дотооддоо алдаагүй байгаа хэдий ч өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ зургадугаар сарын 30-ыг хүртэл сунгасан. Бүтэн зургаан сарын туршид хөл хорионд байсан бизнес эрхлэгчдийн хувьд нөхцөл байдал нь улам хүндэрч, олон мянган бизнесүүд дампуурлын ирмэгт хүрээд байгаа ажээ. Хэдийгээр төр засгийн зүгээс  Covid-19-ийн хүрээнд эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээ авсан ч энэ нь бизнес эрхлэгч, ард иргэддээ очихгүй, сонгуульд зориулсан арга хэмжээ болохыг эдийн засагчид, бизнес эрхлэгчид хүчтэй шүүмжилсэн. Тэгвэл энэ хугацаанд бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал, өрхийн орлого, улс орны эдийн засагт ямар өөрчлөлт гарсан талаарх "Инфляцын хүлээлт" түүвэр судалгааг Монгол банк Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран гаргажээ.
ЭДИЙН ЗАСАГ, ӨРХИЙН САНХҮҮГИЙН БАЙДАЛ ТҮҮХЭНД ХУГАЦААН ДАХЬ ХАМГИЙН БАГА ТҮВШИНД ХҮРНЭ

Тус судалгаанд дурдсанаар иргэд ирэх гурван сарын эдийн засгийн төлөв болон өрхийн санхүүгийн байдлын чиглэлийн индексүүд огцом буурч, түүхэн хугацаан дахь хамгийн бага түвшинд гарсан буюу иргэдийн дунд эдийн засгийн нөхцөл байдал, өрхийн санхүүгийн байдал муудна гэсэн сөрөг хүлээлт давамгайллаа. Ийнхүү сөргөөр хүлээхэд COVID-19 цар тахал ихээр нөлөө үзүүлсэн байх талтай ажээ.
COVID-19 цар тахлаас шалтгаалж өрхийн санхүүгийн байдалд өөрчлөлт орсон эсэхийг тодруулахад судалгаанд хамрагдсан иргэдийн 68% нь муудсан, 1% нь сайжирсан, 31% нь өөрчлөгдөөгүй гэж хариулсан байна.
Бага орлоготой буюу 500 мянган төгрөг хүртэл орлоготой өрхүүдийн санхүүгийн байдал хамгийн их муудсан бол 2 сая төгрөг болон түүнээс дээш орлоготой өрхүүдийн хувьд харьцангуй бага муудсан байна. Судалгаанд оролцсон иргэдийн 57%-д COVID-19 цар тахлын нөлөөллийн улмаас цалинд өөрчлөлт ороогүй бол 41% (ихэнх иргэдийн цалин 10-50% буурсан)-д нь цалин буурч, 2%-д нь цалин өссөн байна. Үүнийг ажил эрхлэлтийн төрлөөр ангилан харвал хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн цалин буурахад хамгийн их нөлөө үзүүлсэн бол төрийн байгууллагад ажиллаж буй иргэдэд харьцангуй багаар нөлөөлжээ
102556895_3144724995589358_936845318829636914_o102941781_3144694132259111_2124537007255605477_o103301021_3144690848926106_4371475860693036454_o102556895_3144724995589358_936845318829636914_o102941781_3144694132259111_2124537007255605477_o103301021_3144690848926106_4371475860693036454_o

ААН АЖЛЫН БАЙР БОЛОН ЦАЛИНГИЙН ЗАРДЛАА БУУРУУЛАХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА
ААН-үүд өнгөрсөн гурван сарын хугацаанд бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нэлээд буурсан гэж үзэж байгаа бол ирэх гурван сарын хугацаанд ч мөн адил эрэлт буурна гэсэн хүлээлттэй байна Энэ нь COVID-19 цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбоотой байна. ААН-үүдийн ажлын байрын болон цалингийн чиглэлийн индекс энэ улиралд огцом буурч, түүхэн хугацаан дахь хамгийн доод түвшинд гарсан буюу ААН-үүд ирэх гурван сарын хугацаанд ажлын байр болон цалингийн зардлыг бууруулах хүлээлттэй байна.

Судалгаанд хамрагдсан нийт ААН-үүдийн 58% нь бизнесийн зээлтэй байгаа бөгөөд COVID-19 цар тахлаас хамааран эдгээр ААН-үүдийн дийлэнх буюу 87%-д нь зээлийн эргэн төлөлттэй холбоотойгоор хүндрэл тулгарсан байна. Монголбанкны зүгээс хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүд нь тус ААН-үүдэд дэмжлэг үзүүлсэн эсэхийг тодруулахад гурван ААН тутмын нэг буюу 29% нь зээлийн эргэн төлөлттэй холбоотой хүндрэлийг бууруулахад дэмжлэг үзүүлсэн, 51% нь дэмжлэг үзүүлээгүй гэж хариулжээ

Судалгаанд хамрагдсан ААН-үүдийн 62%-д нь сүүлийн 3 сарын хугацаанд зээл авах хэрэгцээ үүссэн байна. Тэдгээр ААН-үүдэд шаардлагатай байгаа зээлийн хэмжээ харилцан адилгүй байгаа боловч дийлэнх буюу 75% нь 50 сая төгрөгөөс дээш хэмжээний санхүүжилт шаардлагатай байна гэж хариулжээ. Зээлийн хэрэгцээ үүсч, зээл авах хүсэлт гаргасан ААНүүдийн 25% нь зээл авч чадсан бол дийлэнх буюу 75% нь зээл авч чадаагүй байна.

Эх сурвалж: News.mnскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. ghj

    TAG Heuer-ийн хуулбар цаг Минималист загвар, цагийг харахад хялбар нүүр хэсэг, мөн металл эсвэл арьсан оосорны сонголттой эдгээр цаг нь ажил болон чөлөөт цагийн аль алинд нь төгс зохицно.horloge replica TAG Heuer Тэнцвэртэй жин, эвтэйхэн хийцтэй тул өдөр тутам зүүхэд тун таатай мэдрэмж төрүүлдэг. Илүүдэл чимэглэлээс татгалзсан, дэгжин бөгөөд өөртөө итгэлтэй дүр төрхийг бүрдүүлдэг тул найдвартай, олон талт хэрэглээтэй, сонгодог хэв маягийг эрхэмлэгчдэд нэн тохиромжтой сонголт юм. Omega-ийн хуулбар цагАжил хэргийн уулзалт, аялал эсвэл оройн арга хэмжээ гээд ямар ч нөхцөлд дэгжин загвар, цагийг тод харах боломжоороо таны дүр төрхийг чимэхээс гадна цаг сонирхогчдын өндрөөр үнэлдэг техникийн дээд зэргийн чанарыг ч мөн хадгалсан байдаг.fausse rolex

    IWC-ийн хуулбар цаг Минималист загвар, цагийг харахад хялбар нүүр хэсэг, мөн металл эсвэл арьсан оосорны сонголттой эдгээр цаг нь ажил болон чөлөөт цагийн аль алинд нь төгс зохицно. Тэнцвэртэй жин, vacheron constantin-ийн хуулбар цагэвтэйхэн хийцтэй тул өдөр тутам зүүхэд тун таатай мэдрэмж төрүүлдэг. Илүүдэл чимэглэлээс татгалзсан, дэгжин бөгөөд өөртөө итгэлтэй дүр төрхийг бүрдүүлдэг тул найдвартай, олон талт хэрэглээтэй, сонгодог хэв маягийг эрхэмлэгчдэд нэн тохиромжтой сонголт юм. Ажил хэргийн уулзалт, аялал эсвэл оройн арга хэмжээ гээд ямар ч нөхцөлд дэгжин загвар,Longines-ийн хуулбар цаг цагийг тод харах боломжоороо таны дүр төрхийг чимэхээс гадна цаг сонирхогчдын өндрөөр үнэлдэг техникийн дээд зэргийн чанарыг ч мөн хадгалсан байдаг.Cartier-ийн хуулбар цаг

  2. dfh

    Richard Mille-ийн хуулбар цагнууд Нээлттэй хийцтэй (скелетон) залгагчны цаана Ричард Миллийн механик гоо зүй болон гүйцэтгэлийн дээд хязгаарыг эрэлхийлсэн чин хүсэл оршдог.replica uhren Richard Mille Тус брэнд нь турбийон, "flyback" хронограф, "split-seconds" хронограф зэрэг дээд зэрэглэлийн нарийн төвөгтэй функц бүхий механизмыг хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн. Механизмын тулгуур хавтан болон гүүрэн хэсгүүдийг хэт нарийн сийлбэрлэж,Richard Mille-ийн хуулбар цагнууд бүтцийг нь өөрчлөн шинэчилснээр эд ангиуд нь ирээдүйн механик баримал мэт гурван хэмжээст гоо үзэсгэлэнг бүрдүүлдэг. Түүнчлэн, теннис, гольф, Формула 1 уралдаан зэрэг өндөр эрчимтэй үйл ажиллагааны үед ч цаг барих онцгой нарийвчлалыг хадгалахын тулд цаг бүр үйлдвэрээс гарахаасаа өмнө ачааллын хатуу сорилтыг давдаг.fausse Richard Mille

Next Post
  • Шинэ мэдээ