Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Онцлох мэдээ
» Н.Даваадорж: Машинаас буугаад тав алхахад л тэсэрч дэлбэрээгүй гранатууд таарч байлаа
Н.Даваадорж: Машинаас буугаад тав алхахад л тэсэрч дэлбэрээгүй гранатууд таарч байлаа
2024/09/27 - 14:46
Хуваалцах
Жиргэх
Халхын голын дайн болсон газар орон дээр “Цэргийн археологи” хээрийн малтлага, судалгаа шинжилгээний ажил хийгээд ирсэн судлаачдын багийн бүрэлдэхүүнд хурандаа Н.Даваадорж багтаж ажилласан юм. Түүнтэй судалгааны ажлынх нь талаар ярилцлаа.
-Халхын голын дайн болсон газар оронд цэргийн археолгийн судалгаа явуулж эхэлсэн талаар ярьж өгөхгүй юу?
-Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэх тухай” А/487 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн төлөвлөгөө батлагдаж, энэ хүрээнд цэргийн археологийг хөгжүүлэх заалт орсон. Уг заалтын дагуу Монгол Улсад анх удаа Халхын голын дайн болсон газар орон дээр Батлан хамгаалах Эрдэм шинжилгээний хүрээлэн, Шинжлэх ухааны академийн харьяа Археологийн хүрээлэн, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид цэргийн археологийн судалгааны малтлагын ажлыг 2024 оны наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 02-ны хооронд 14 хоногийн хугацаатай эхлүүлсэн. Энэ ажлын хэсэгт Батлан хамгаалах яамны харьяа Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хурандаа И.Эрдэнэсүрэн, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Далантай, БХЭШХ-ийн Референт-эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан мэргэжилтэн дэслэгч Э.Түвшин, Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, ахмад Ц.Бямба-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул, устгалын бүлгийн бүрэлдэхүүн, нийт 12 хүн газар орон дээр нь ажиллаад ирсэн.
-Хэр хэмжээний газар нутгийг хамарсан хайгуул судалгаа, малтлагын ажил явагдсан бэ?
-Халхын голын дайн эхлэхэд дайны газар орон дээр байсан орон нутгийн ард иргэдийг нутгийн гүн рүү нүүлгэн шилжүүлсэн учир дайны ажиллагаа зэлүүд газар явагдсан байдаг. Тиймээс 85 жилийн өмнөх дайны ул мөр арилаагүй, газрын гадаргуу дээр тэсэрч дэлбэрэх зүйлүүд ил харагдаж байлаа. Ажиллахад маш аюултай орчин угтсан гэх үү дээ. Бид аюулгүй байдлыг хангах үүднээс эхлээд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн устгал хайгуулын бүлгийг оруулсан. Сүмбэрийн заставын хойгуур урсдаг Хайлаастын голын хэсэг, элсэн манхан дундах Ремизовын өндөрлөгийн зүүн талд уртаашаа 2000м, өргөөшөө 1500м хавтгай дөрвөлжин хэсэгт хайгуул судалгаагаа хийсэн. Тэсэрч дэлбэрээгүй гранат, минийг эхний гурав хоногт хайн илрүүлж дараа нь малтлага судалгааныхаа ажлыг эхлүүлсэн.
-Малтлага судалгааны ажлын явцад дайн болсон газар орон дээрээс юу олдсон бол?
-Япон, орос цэргийн шарилууд хаа сайгүй тааралдаж байлаа. Археологийн судалгааны арга зүйн дагуу малтлага шинжилгээ хийгээд үзэхэд тав, зургаагаараа гарч ирж байсан. Тухайн цэргийн эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл, ялангуяа өмд китель нь илжирч байхгүй болоод зөвхөн дуулга малгай нь үлддэг юм билээ. Тэр дуулгаар нь Япон, Орос цэргийнх гэдгийг нь таних жишээтэй. Мөн орос цэргүүд урт түрийтэй гуталтай, япончууд богино түрийтэй хар ботинктой явсан гэдгээр нь таних боломжтой байсан. Антропологийн үүднээс яснаас нь дээж авбал тодорхой болж болох ч нүдэн баримжаагаар орос цэргүүдийн мөч их урт бол япон цэргийнх богино гэх мэтээр таних боломжтой. Малтлагаар нисэх онгоцны бөмбөг 20-30 орчим, тэсэрч дэлбэрээгүй хориглолтын болон давшилтын гранат 18, винтов болон бусад бууны хонгио 400 орчим, бууны гол төмөр, тухайн үеийн цэргийн химийн багаж хэрэгслүүд болох хорт утааны баг зэрэг эд зүйлс гарч ирсэн. Энэ судалгааны ажил Монголд анх удаа хийгдэж байгаагаараа онцлог. Урьд өмнө нь олон улсын шугамаар буюу /Улаан загалмай, бусад төрийн бус байгууллага/ ОХУ, Японы талаас дайчдынхаа шарилыг хүн ёсоор оршуулах ажлыг 10 жилийн өмнөөс сайн дурын үндсэн дээр хийсэн байдаг. Ингэхдээ шинжлэх ухааны үүднээс малталт судалгаа хийлгүйгээр авч явдаг байсан. Харин 2024 оноос мэргэжлийн үүднээс хандаж эхэлсэн. Энэ судалгааны ажлыг Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны санхүүжилтээр явуулж байгаа юм. Судалгааны ажил дор хаяж таваас арван жил үргэлжлэх төлөвтэй байна.
-Судлагдаагүй маш олон дайн, байлдааны ул мөр газрын хөрсөнд хадгалагдаж байгаа байх нь?
-Тийм. Ялангуяа С.Төмөрбаатар даргатай Эрс уулын застав, П.Чогдон даргатай Сүмбэрийн заставын хариуцсан хэсэгт томоохон байлдаан тулалдааны үйл ажиллагаа явагдсан. Тэдгээр газрууд болон Ремизовын өндөрлөг хавиар судалгаа явуулахад дээрх үр дүн гарсан юм. Европт л гэхэд дайн болсон олон газар бий. Дэлхийн I, II дайнаас эхлээд Европт дайн болсон газруудыг онцлон авч үзвэл ихэвчлэн хот суурин газрууд байдаг. Сталинград, Ленинград гэдэг ч юм уу. Харин дайны дараа дайн болсон талбарыг бүрэн цэвэрлэсэн байдаг. Оршин суугчдыг тайван амьдруулахын тулд сэргээн босголт, цэвэрлэгээний ажлыг маш сайн хийдэг. XX зууны дайн байлдааны ул мөр Европын улс орнуудад огт байхгүй болсон. Хятадууд ч мөн дайн болсон талбайг бүрэн цэвэрлэдэг. Ингэхээр зөвхөн манай улсад маш их судлагдаагүй дайн, тулаар болсон газар орнууд байна. Үүнд БХЭШХ болон бусад шинжлэх ухааны байгууллагууд ихээхэн анхаарч, бүтэц орон тоондоо өөрчлөлт оруулан цэргийн археологи хариуцсан ажилтнуудыг Цэргийн түүх судлалын хүрээлэнд авч ажиллуулаад 10 жил болсон байна. Энэ хугацаанд Халхын голын дайны археологийн ажлын үндсийг тавьж эхлүүлсэн нь их ач холбогдолтой. Цаашид бид хилийн археологийн салбар шинжлэх ухааныг хөгжүүлэх шаардлагатай. Монгол Улсын баатар П.Чогдон, С.Төмөрбаатар нарын застав, хилийн отрядуудын байрлаж байсан газар оронд малтлага судалгааны ажил явуулахаас гадна хилчдийн гавьяа байгуулсан газар оронд малтлага судалгаа явуулах хэрэгтэй. Тухайлбал, баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтын үеэр Л.Даваадорж, Б.Гиваан нарын амь үрэгдсэн газар оронд судалгаа явуулж өнөө ч тогтоогдоогүй байгаа баатруудын шарилыг олж нутаглуулах ажил байна. Орон нутгийн ард иргэд, ахмад хилчидтэй уулзахад Дамжигийн ус, Байтагбогдын нугачаанд таамаг төдий янз бүрийн газрын тухай ярьдаг. Тэр бүхнийг тодорхой болгож, хилийн археологийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
-Малтлагаар илэрсэн эд зүйлсийг хаана хүлээлгэж өгдөг вэ?
-Бид малтлагыг найм, ес хоногийн хугацаанд хийсэн. Сорилын шугамаар гурван талбайд хийж байгаа юм. Тэндээс юм гарч ч болно огт гарахгүй ч байж болно. Малтлагыг эхлэхдээ цэргийн урлаг судлалын үүднээс нь газар орон дээр нь очиж харж хийдэг. Нуувч шуудуу нь хаана байна, хориглолт давшилтынх нь цэг аль вэ гэхчилэн. Газар орны онцлогийг нь харж малтахад зарим газраас юу ч олдоогүй. Харин заримаас нь орос, япон цэргийн эд хэрэгслүүд гарч ирсэн. Илрүүлсэн зүйлсээ бид зохих журмын дагуу ШУА-ын Археологийн хүрээлэнд нэгбүрчлэн хүлээлгэж өгсөн. Тэд мэргэжлийн судлаач нарыг томилж илэрсэн зүйлээр каталог гарган, нарийвчилсан судалгаа дүн шинжилгээ хийж БХЭШХ-нд хүлээлгэж өгнө. Эндээс бид Хилийн цэргийн музейд үзмэр болгон ашиглах боломжтой болж байгаа юм.
-Хилийн цэргийн музей шинэчлэгдэж байгаатай холбогдуулан мэдээлэл өгөх боломжтой юу?
-Музейд Халхын голын дайны холбогдолтой хэсэг бий. Манай Хилийн цэргийн музейн байр шинэчлэгдэн өрөө тасалгаандаа засвар тохижилт хийж байгаа. Энэ ажил 80 хувьтай явагдаж байна. Эртний Хүннүгийн үеэс эхлээд орчин үеийг харуулсан вертуаль музей болон шинэчлэгдэж байгаа.
-Ирэх зун судалгаагаа үргэлжлүүлэх үү?
-Зуны улирал тохиромжгүй гэж бид үзсэн. Өвс ногоо өндөр ургаагүй, бороо ус багатай үе буюу дөрөв, тавдугаар сард очихоор төлөвлөөд байгаа. Судалгааны газар орон бол маш аюултай орчин юм билээ. Бид энэ удаад сургамж авсан. Судалгааны талбай руу явах зон гаргалгүйгээр машинтайгаа явбал хэзээ нэгэн цагт дэлбэрч үхэх аюултай. Машинаас буугаад тав алхахад л тэсэрч дэлбэрээгүй гранатууд таарч байлаа.
-Тус бүс нутагт айлууд нутагладаг уу?
-Хилийн зурваст байгаа учир орон нутгийн малчин айл өрх нэвтрэх боломжгүй. Харин энэ ажилд орон нутгийн ард иргэд маш их талархалтай хандаж, тусалж дэмжиж байсан.
Ярилцсан:
Ж.Оюун-Эрдэнэ
Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойд зориулав
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
Холбоотой мэдээ
Эрүүл мэндийн даатгалын санг ингэж тонодог
Мянган жилийн түүхэн мөр
Нутаг чимсэн мянган оны ижилсэл
"Усан оргилуурыг зургадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна"
Хил хамгаалах ерөнхий газраас Мэдэгдэл гаргалаа
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын
15-11-2024, 14:36
Боловсроогүй сайд нарын болчимгүй үгс
15-11-2024, 14:33
“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө
15-11-2024, 13:56
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг
15-11-2024, 13:47
Автомашины улсын дугаар олгохыг хязгаарласан журам нь хүний
15-11-2024, 12:21
"Бэлтэс мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч Р.Бумзмаа нарт
14-11-2024, 23:19
Хуурамч дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид
14-11-2024, 22:02
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй
14-11-2024, 21:05
Үл таних хүмүүстэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж
14-11-2024, 20:50
Жендэрийн цахим тест болон цахим сургалт танилцуулах арга
14-11-2024, 11:00
“М” галерей”-д уран бүтээлчдийн нэгдсэн “Судалбар” зургийн
14-11-2024, 10:55
Авто болон явган замыг зөвшөөрөлгүй сэтэлсэн зөрчлүүдийг
13-11-2024, 09:04
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д
13-11-2024, 08:56
ЭЗБХ: Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
13-11-2024, 08:49
Засгийн газрын ээлжит 39-р хурал үргэлжилж байна
13-11-2024, 08:44
"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" аяныг үндэсний
12-11-2024, 16:55
Перу улсын экс ерөнхийлөгч авлигын хэргээр 20 жилийн хорих
10-11-2024, 10:58
Нэр бүхий 5 компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлав
10-11-2024, 10:46
“Интермед” эмнэлэг хакерын халдлагад өртөж, 230 000 гаруй
10-11-2024, 08:50
Монгол Улсын 2025 оны төсөв баталсантай холбогдуулан УИХ-ын
8-11-2024, 17:55