

Манай Эриний Өмнөх 214 онд Чинь Шыхуан Жанжин Мэн Тянийг умард бүс нутагт Цагаан хэрэм барихаар томилсон байна. Хотын хэрэм нь Алшаа уулын зүүн бэлээс Хатан голыг гатлан Үхай хотын Жүөзышань уулын бүс хүртэл үргэлжилсэн бөгөөд Жүөзышань уулыг бүхэлд нь хүрээлжээ. Жүөзышань уулын Цагаан хэрмийг барьснаар Өвөр Монголд анх удаа Цагаан хэрэм, Хатан гол хоёр “Дотно холбоо”-той болсон. Эндхийн хамгийн алдартай соёлын шинж тэмдэг бол Хатан голын соёлоор ундаалсан Жүөзышань уулын хадны зураг юм.
Хатан голын эрэг дэх тариалалтын талбай Зургийг: ЛЯНЬ ЖЭНЬ
Шишин зочид буудлыг даган Хатан голын эрэг дагуу аялахдаа Лю Жаньлинь алсад байгаа Алшаа уулыг зааж, түүний дэргэдэх Хатан голын усыг ширтэн Тан, Сун гүрний үеийн шүлэг дуулал, орчин үеийн яруу найргийн хооронд амны аяар шүлэглэнэ.
| Зохиогч: | ВАН ЗҮН, ХАО БЯО, Б.ХУРЦ |
| Найруулагч: | Б.ХУРЦ |
| Эх сурвалж: | СМТ |