ХУЭТ-ийн дарга А.Сувдаа ажлын бус цагаар хуралдаж, эмч нартаа арга хэмжээ авч байна гэв

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаа болон хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Ц.Энхбаясгалан тус эмнэлгийн гемодиализийн эмч Э.Батбаярыг ажлын бус цагаар алдаа гаргаагүй байхад нь шалтгаангүй ажлаас нь чөлөөлжээ. Мөн бусад эмч нарын хуваарыг ажлын бус цагаар сольж байгаа нь эмнэлгийн ажилчдыг өөрийнх нь эсрэг мэдээлэл өгсөн учраас ийм байдлаар арга хэмжээ авч байна гэж ажилчид үзэж байна. Мөн өчигдөр тус эмнэлгийн ажилчдын ажиллах нөхцөл байдлыг мэдээлсэн хэвтэн эмчлүүлэх тасгийн эрхлэгч Б.Намуунбайгалийг ч мөн цаашид ажиллуулахгүй талаар яригдаж байна гэлээ.  Эмнэлгийн үйл ажиллагааны асуудал одоогоор Нийслэлийн эрүүл мэндийн газрын хяналт шалгалтын хүрээнд явагдаж байгаа хэдий ч удирдах газрын шийдвэр гараагүй нөхцөл байдалд ажилчидаа ажлаас чөлөөлж байгаа нь тус эрүүл мэндийн төвийн даргыг албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус үйлдэл хийж байна гэх хардлагыг түрүүлж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ