Нийслэлийн хэмжээнд авто зам болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр энэ сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 86 хүн тусламж үйлчилгээ авчээ. Тухайлбал эрэгтэй 37, эмэгтэй 49, 0-18 насны хүүхэд 13 ирсэн байна.