"Холливудын кино зохиол" сургалтанд урьж байна

Манай Монголын тайз дэлгэцийн зохиолчдын холбооноос зохион байгуулагддаг "Холливудын кино зохиол" сургалт маань анхан болон дунд шаттайгаар эргэн ирэх болсныг дуулгахад таатай байна. Сургалтыг маань Лос Анжелес буюу Холливудад 15 жил кино зохиол бичих арга зүйд суралцсан National Geographic, Discovery Channel, Travel Channel, History Channel, MTV USA, Syfy TV, Канадын телевизийн нэвтрүүлгүүд болон Холливудын хэд хэдэн төсөлд ажиллаж байсан туршлагатай багш Ш.Энхбаяр/Enki/ ахин багшлах юм.
Анхан шатны сэдвүүд
• Холливудын кино гэж юу вэ?
• Дэлхийн кино зах зээл, аж үйлдвэрлэл, өнөөгийн хандлага.
• Холливудын кино зохиол гэж юу вэ? Үндсэн шаардлага ба элементүүд.
• Холливудын кино жанрууд, тэдний онцлогууд.
• Logline, Storyline, Synopsis, Treatment, тэднийг бичих аргууд.
• Киноны санаа, түүний өрнөлийг хөгжүүлэх аргууд.
• Холливудын кино зохиолын бүтэц, түүний онцлогууд.
• Холливудын кино зохиолын формат, зөв форматлахын үүрэг, ач холбогдол.
• Кино зохиолыг сайжруулах олон аргууд
• Кино зохиолын дүрүүд, тэднийг хэрхэн бүтээх, хөгжүүлэх нь
• Кино зохиолын харилцан яриа, яаж сайн харилцан яриа бичих вэ?
• Кино зохиолоо бусдаар дүгнүүлэх, шүүмжлүүлэх нь
• Холливудын ажилладаг зарчим ба зах зээл
Дунд шатны сэдвүүд
• Кино хөгжүүлэлтийн үе гэж юу вэ?
• Зураг авалтын өмнө болон дараах үе шатууд
• Кино бүтээх явцад хүлээх зохиолчийн үүрэг
• Эх материалыг ашиглан кино зохиол хэрхэн бичих вэ?
• Гурван бүлэгт бүтцийн онцлог болон загварчлах нь
• Дүрслэлийн хэл гэж юу вэ?
• Кино зохиолын амин сүнс болох сценийг хэрхэн бичих вэ?
• Кино зохиолын сэдэв болон далд утга
• Зөрчил болон түгшүүрийг хэрхэн үүсгэх вэ?
• Эргэлтийн цэгүүдийг хэрхэн зөв ашиглах вэ?
• Кино зохиолын засвар буюу сайжруулалт
• Кино түгээлт болон сурталчлах аргууд
• Зах зээлд зориулан зохиол бичих нь
• Кино хэрхэн ашиг орлого олдог вэ? гэх мэт сэдвүүд орох юм.
Уг сургалт маань мэргэжлийн болон мэргэжлийн бус хүн бүхэнд нээлттэй тул та бүхнийг урьж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ