Мөн үзэсгэлэнгийн нээлтэнд зураачид хувь хүний хөрөг зургийг зурж үзэгчдэд толилуулж, судалбар зургийн онцлог давуу талуудыг үзэсгэлэнгийн нээлтэнд ирсэн зочдод танилцуулсан арга хэмжээг мөн зохион байгууллаа.
Монголын Урчуудын эвлэлийн дэргэдэх “М галерей” нь зураач уран бүтээлчдийг дэмжиж ажилладаг бөгөөд дан уран бүтээлийн зургийн үзэсгэлэн гаргахаас гадна Монгол хүний ур ухаан шингэсэн Хуучны авдар бүтээлийг орчин үеийн хэв маяг шингээн импортын тавилгыг орлохуйц тансаг зэрэглэлийн тавилга бүтээл гүнгарваа, авдар, баримал, бурхадыг хэрэглэгчдийн захиалгаар хийж урладаг байна.
Ийнхүү үзэгч та бүхэн “М галерей"-г зорьсноор дан ганц уран бүтээлийн зургийн үзэсгэлэн үзэхээс гадна орчин үеийн тавилга, эмээл зэрэг дархан хүний ур ухаан шингэсэн ховор нандин бүтээлүүдийг үзэж сонирхож мөн захиалга өгөх ч боломжтой юм байна. Ингээд Соёлын бүтээлч сарын хүрээнд "М галерей"-д болж буй судалбар уран зургийн үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 12-ноос 14 хоногийн турш өдөр бүр нээлттэйгээр үзэгчдэдээ хүргэж байна.
скачать dle 12.0
1 Сэтгэгдэл