ДБЭТ-ын удирдлагын хууль бус журмыг хүчингүй болгожээ

Авлигатай тэмцэх газраас Дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлага, зарим албан тушаалтны үйл ажиллагаанд хамаарах асуудлаар Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын яаманд хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийжээ.
Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/27 дугаар тушаалаар “Тайз түрээсийн үнэ, жилийн суудлын үнэ бусад тариф”-ыг шинэчлэн баталж, театрын үзвэр үйлчилгээний санал /үнэлгээ/, тайз, талбай ашиглалтын тарифыг тогтоон мөрдүүлэхдээ Соёлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан “Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллага нь бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийн хэмжээг үүсгэн байгуулагчтай зөвшилцсөний үндсэн дээр тогтооно” гэснийг зөрчсөн байв.
Авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн зөрчил давтан гарахгүй байх чиглэлээр Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу “Тайз түрээсийн үнэ, жилийн суудлын үнэ бусад тариф”-ыг Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Алтанхуягийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/45 тоот тушаалаар хүчингүй болгож, хуульд нийцүүлэх арга хэмжээ аван Зөвлөмжийн хэрэгжилтийг хангасан байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. gj

    Omega-ийн дуураймал цагӨндөр нарийвчлал, тогтвортой байдал, эдэлгээ сайтай, засвар үйлчилгээ хийхэд хялбар гэдгээрээ алдартай энэхүү цагны механизм нь бат бөх хийцтэй хэдий ч ус нэвтрэх болон цаашид зэврэлт үүсэхээс сэргийлэхийн тулд усны хамгаалалтын жийргэвчүүдийг элэгдэл, horloge replica omegaхөгшрөлтийн шинж тэмдэг илэрч буй эсэхэд үе үе шалгаж байх шаардлагатай. Никель-фосфорын хайлшаар хийгдсэн нь механизмыг соронзон нөлөөнд автахааргүй болгодог бол оновчтой бүтэц нь эрчим хүчний хэмнэлтийг эрс сайжруулдаг; Omega-ийн хуулбар цагэдгээр шинж чанарууд нь уг механизмыг нарийн инженерчлэлийн салбарт жишиг болох байр суурийг нь улам бататгаж өгдөг.Omega-ийн дуураймал цаг

Next Post
  • Шинэ мэдээ