Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг тогтлоо

Цэргийн дүйцүүлэх албыг 2026 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2025 оны тогтоолд зааснаар хэвээр үлдээлээ. 
Улсын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшин, орлогын байдлыг харгалзан ийн шийдвэрлэлээ. 
"Цэргийн албаны тухай" хуульд Монгол Улсын Засгийн газар "Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн тухайн жилийн хувьсах зардлаар тооцож Засгийн газар жил бүр батална" гэж заажээ.
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо тухайн жилд нэг хугацаат цэргийн алба хаагчийн хангалт, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар дүйцүүлэн тооцдог байна.
2020-2022 онд "Ковид-19"-ийн үед Монгол Улсын Засгийн газраас цэргийн дүйцүүлэх алба хаах мөнгөнтөлбөрийг гурван жилийн турш нэмэгдүүлэхгүй тогтоож байжээ. Тэгвэл Засгийн газрын 141 дүгээр тогтоолд цэргийн дүйцүүлэх албыг 2025 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 15,937,600 (арван таван сая есөн зуун гучин долоон мянга зургаан зуун) төгрөгөөр тогтоожээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

121 Сэтгэгдэл

  1. blok_pitan_diOn

    Узнайте на led драйвер и блок питания отличия, чем отличается блок питания от LED-драйвера и как правильно выбрать источник питания для светодиодной ленты. Эти сведения позволяют заблаговременно определить требования проекта и снизить риск типичных ошибок. ### Раздел 2. Выбор оборудования Выбирая светодиодную ленту, следует обратить внимание на напряжение, мощность, оттенок свечения и защищённость корпуса. ### Раздел 3. Подключение и безопасность Блок питания желательно размещать в месте, где обеспечивается свободная циркуляция воздуха. ### Раздел 4. Практическая польза сайта Грамотный выбор компонентов повышает безопасность, экономичность и срок службы системы.

Next Post
  • Шинэ мэдээ