![]()
Зураг (Бангкок хотын Суварнабхуми олон улсын нисэх буудал): Vyacheslav Argenberg / Wikimedia Commons, CC BY 4.0
Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам иргэддээ сануулж байна. 2026 оны 9 дүгээр сарын 15-наас Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч нэг удаад 30 хоног хүртэл визгүй зорчих боломжтой болсон бөгөөд өмнө мөрдөгдөж байсан 60 хоног хүртэл визгүй зорчих журам хүчингүй болжээ.
Ажил эрхлэх, суралцах, урт хугацаагаар оршин суух болон аялал жуулчлалаас бусад зорилгоор зорчих бол Тайландын цахим визийн систем (thaievisa.go.th)-д урьдчилан мэдүүлж, зөвшөөрөл авна. Аялал жуулчлалын визгүй зорчсон хүн зөвшөөрөлгүйгээр ажил хийхийг хориглоно. Хилийн бүс нутгийн гэмт хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан газрын хилээр орох зарим иргэнийг дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч байгааг ЭСЯ дурджээ.
Аялахын өмнө гадаад паспортын хүчинтэй хугацаа Тайландад орох өдрөөс хойш дор хаяж 6 сар байх ёстой. Мөн цахим ирэлтийн карт (TDAC)-ыг tdac.immigration.go.th хаягаар үнэ төлбөргүй бөглөнө. Буцах эсвэл цаашдын нислэгийн тийз, байрны мэдээлэл, санхүүгийн чадавхаа нотлох баримтыг бэлэн байлгах хэрэгтэй. Визгүй зорчих хугацаагаа хэтрүүлбэл өдөрт 500 бат торгууль төлөх, албадан гаргуулах, дахин орох эрх нь хязгаарлагдах эрсдэлтэй.
Иргэний нисэхийн ерөнхий газар 2026 оны 10 дугаар сарын 16-наас тээш шалгах шинэ журам мөрдөж эхэлсэн бөгөөд сэжигтэй тээшийг зорчигчгүйгээр нээж шалгаж болно. Тиймээс паспорт, мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, power bank-ийг гар тээшиндээ авч явах, бусдын ачаа тээшийг авахаас татгалзахыг зөвлөжээ. Гаальд цахилгаан тамхи болон түүний төхөөрөмжийг оруулахыг хориглоно. Согтууруулах ундаа 1 литр, тамхи 200 ширхгээс хэтрүүлэхгүй байх бөгөөд 15,000 ам.доллароос их бэлэн мөнгийг гаальд мэдүүлнэ.
Яаралтай тусламжийн дугаарууд: цагдаа 191, түргэн тусламж 1669, жуулчны цагдаа 1155, гал түймэр 199. ЭСЯ-ны шуурхай утас +66 061-026-9692, имэйл хаяг bangkok@mfa.gov.mn.
скачать dle 12.0