![]()
Зураг (Бор баавгай, жишээ зураг): Charles J. Sharp / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Увс аймгийн Сагил сумын нутагт 11 дүгээр сарын 24-ний өглөө малчдын өвөлжөөний бүсэд нэг баавгай орж ирснийг сумын онцгой байдлын алба устгалд оруулжээ.
Үйл явдал Сагил сумын төвөөс баруун урагш 30 гаруй километрийн зайд болсон байна. Өглөөний 09:00 цагийн орчим нутгийн иргэд баавгайн мөрийг анзаарч, сумын онцгой байдлын албанд мэдэгдсэн аж.
Дунд орчим биетэй байсан баавгайг малчид машинаар хөөж, өвөлжөөний бүсээс холдуулсан. Сумын онцгой байдлын албаны ажилтнууд 14:00 цагийн орчим очиж, баавгайг устгалд оруулжээ.
Өвөл ойртох үед хоол хүнс олдохгүй болсноос зэрлэг амьтад малчдын өвөлжөө, хотондоо ойртох тохиолдол байдаг. Малчид ийм амьтан харвал өөрсдөө ойртож, хөөхийг оролдохгүй, нэн түрүүнд сумын онцгой байдлын алба, цагдаад мэдэгдэх нь аюулгүй.
скачать dle 12.0