Хавдартай тэмцэж буй хүүхдүүд "Хүслийн шинэ жил" тэмдэглэв

Хүн бүрд сэтгэл зүрхэнд нь асаж, дулаацуулж, цааш амьдрах хүч өгдөг мөрөөдөл гэж бий. Зарим нь их хэмжээний мөнгө хүсэж байхад зарим нь эрүүл саруул байх гээд амьдарч буй цаг хугацаанаасаа хамаарч өөр өөр зүйл мөрөөдөх нь гарцаагүй. Тэгвэл Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж, хавдартайгаа тэмцэж буй хүүхдүүд өөрсдийн хүслийг захиагаар дамжуулан бидэнд илгээсэн юм.

Бяцхан хүүхдүүд гар утас, унадаг дугуй, уур гардаг галт тэрэг, томоос том ягаан баавгай, шинэ пүүз, куроми чихмэл гээд тухайн цаг хугацаандаа хүсэж байгаа зүйлсээ бичжээ. Нийт 30 орчим хүүхдэд захианых нь дагуу, үлдсэн цөөн хүүхдэд витаминууд, ууттай бэлгийн хамтаар бэлэглэв. Хавдрын хүнд эмчилгээг тэвчээр гарган хийлгэж буй бяцхан хүүхдүүдэд инээд хөөр дагуулсан хүслийн бэлгийг нь өвлийн өвгөн гардуулж, хэцүү цаг үед нь хэсэгхэн аз жаргал бэлэглэлээ.















"Хүслийн шинэ жил" арга хэмжээг хүүхдийн төлөө мэдээлнэ уриатай child.mn сайт болон Гэрэлт анир ТББ хамтран зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд оролцож бяцхан хүүхдүүдэд бэлэг илгээн, сэтгэлийн дэм өгсөн СХД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Bpress.mn сайт, болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд, компаниудад талархал илэрхийлье!

Гэрэл зургийг: Д.Занданбат

Эх сурвалж: child.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. SoxyInink

    http://sale-cloned-cards.org Item 1 Card Total Balance: $3100 - Price $ 110.00 Item 3 Cards Total Balance $9600 - Price $ 180.00 Item PayPal Transfers $500 - Price $ 49.00 Item PayPal Transfers $2000 - Price $ 149.00 Item Western Union Transfers $ 1000 - Price $ 99.00 Item Western Union Transfers $ 300 - Price $ 249.00 *Prices on the website may vary slightly http://buyclonedcards.net

Next Post
  • Шинэ мэдээ